Энэ мэдээ хуучирсан буюу 2024-03-21 нд нийтлэгдсэн байна.

“ГОВЬ” ХК “Таван Богд Холдингс” буюу Ц.Баатарсайханы гэр бүлийн эзэмшилд бүрэн шилжлээ

3/ 21/ 2024    9 цаг 52 минут

 

"ГОВЬ"  ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт орж, "Таван Богд Холдингс" ХХК 84 хувийг нь эзэмшдэг боллоо хэмээн өчигдөр “ГОВЬ” ХК-ийн зүгээс албан ёсоор мэдээлсэн.

Монгол, Японы Засгийн газрын хэлэлцээрээр Японы буцалтгүй тусламжаар 1981 онд байгуулагдсан “Говь” ноолууран бүтээгдэхүүний үйлдвэр нь 1993 онд Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэн нийт дүрмийн сангийн 25.1 хувийг хөрөнгийн биржээр арилжаалж, хувьцаат компани болсон түүхтэй. Тус хувьцаат компанийн төрийн өмчид байсан 73,45 хувийн хувьцааг 2007 онд “Эф Си Ай” ХХК нээлттэй дуудлага худалдаагаар авснаар хувийн эзэмшилд шилжсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тус компанийн захирлаар ажиллаж байсан Ц.Баатарсайханы “Таван Богд Холдингс” /51 хувь/ болон Японы “Хиде Интер” ХХК /33 хувь/ дийлэнх хувьцааг эзэмшигч болсон юм.

Өнөөдрийг хүртэл хувьцааны бүтцэд төдийлэн өөрчлөлт ороогүй бөгөөд 2021 онд 1500 ажилтан нь хувьцаа эзэмшигч хэмээн бүртгүүлсэн ч нийт хувьцааны 0,07 хувь тэдэнд ногддог.

Тиймээс 17 жилийн дараа буюу 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт орж, “Таван Богд Холдингс” ХХК нь Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар Японы “Хиде Интер” ХХК-аас Говь ХК-ийн 33 хувийг худалдан авсан байна. Энэ нь 65.6 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн гэдгийг "БиДиСЕК ҮЦК" ХК мэдээлжээ.

“Made in Mongolia” гэх шошгыг дэлхийн зах зээлд төлөөлж чаддаг бүтээгдэхүүн бол ноолуур. Үүнтэй маргах хүн бараг үгүй. “Говь” ХК бол Монгол Улсын хувьд ач холбогдол өндөртэй үйлдвэрийн нэгд зүй ёсоор тооцогдоно. “Говь” ХК-тай өрсөлдөхүйц брэнд одоогоор энэ салбарт алга. Хэдийгээр ноос, ноолуурын 150 орчим том жижиг үйлдвэр байдаг ч үйлдвэрлэлийн хүчин чадал, хэрэглэгчийн тоо, гадаад зах зээл гээд аль ч талаараа “Говь” ХК тэргүүлдэг. Төр засгаас ч хөдөө аж ахуйн болон хөнгөн үйлдвэрлэлийн салбарын тулгуур болсон ноос, ноолуур үйлдвэрлэгчдэд тогтмол анхаарал хандуулж, татвар, зээл санхүүгийн бодлогоор дэмждэг.

Үүнийг хамгийн сайн ашиглаж чаддаг компани бол бас л “Говь”. Тухайлбал, Хөгжлийн банкнаас 2019 онд “Говь” ХК нь ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэхээр  82.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, 2022 оныг хүртэл 25.3 тэрбум төгрөг төлсөн бол нэхэл дагуултайгаар өнгөрсөн жил өр төлбөрөө төлж барагдуулсан байдаг.

Сайн мэдээ юу, муу мэдээ юу 

Хөрөнгийн зах зээлийн хувьд тийм ч сайн мэдээ биш хэмээн зарим ажиглагч бичсэн бол нөгөө талд Монголын компанийг монголчууд өөрсдөө эзэмшдэг боллоо гэх хэсэг ч байна. Яг үнэндээ, Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй ч хувьцааны бүтцээс харвал хязгаарлагдмал хувьцаат компаниас төдийлэн ялгагдахгүй болчихсон гэхэд хилсдэхгүй нь.

Өөрөөр хэлбэл, гадаадын хөрөнгө оруулалттай нээлттэй засаглалтай байсан тус компани Монголын нэгэн гэр бүлийн мэдэлд шилжив.

Хэдхэн хоногийн өмнө Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон бол өнөөдөр түүний гэр бүлийн мэдэлд бүрэн шилжсэн нь энэ.

“Говь” ХК-ийн хувьд сүүлийн жилүүдэд үнэхээр ашигтай ажиллаж чадсан уу гэвэл үгүй. 2020, 2021 оны нийлбэр дүнгээр 83 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол 2023 оны санхүүгийн үзүүлэлтээр цэвэр борлуулалтын дүн 255.6 тэрбум, борлуулсан бүтээгдэхүүний өртөг 131 тэрбум, үйл ажиллагааны зардал 93 тэрбум гээд цэвэр ашиг -3,8 тэрбум төгрөг буюу алдагдалтай ажилласан харагдаж байгаа юм.

Хувьд шилжсэнээс хойш буюу 2007-2018 оныг хүртэл бага зэрэг ногдол ашиг хуваарилж байсан ч 2019 оноос хойш ногдол ашиг хуваарилаагүй байна.

Эндээс харвал, баярлаад байх мэдээ ч биш бололтой. Японы “Хиде Интер” ХХК-ийн хувьд сүүлийн 5 жил тогтмол алдагдалтай ажилласан тус компаниас татгалзахаас өөр аргагүйд хүрчээ гэж харж болох.

Харин “Таван Богд Холдингс” буюу Ц.Баатарсайханы хувьд гэр бүлийн хөрөнгөө Монголын ноолууран бүтээгдэхүүний “ноён” компаниар зузаатгажээ. Гэвч цаашид “Говь” ХК нь хэдэн жил “Made in Mongolia” шошгыг дэлхийд таниулж чадах вэ гэдэгт эргэлзээ төрж эхэлснийг нуух арга алга.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube