Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүссэний улмаас Чингис Хаан олон улсын нисэх буудал хүрэх хурдны зам дээр авто тээврийн осол гарч, замын зорчих хөдөлгөөнийг түр хаасан байна. Тиймээс "МИАТ" ХК-аас зорчигчдыг Төв аймгийн замыг сонгон анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөжээ.
Мөн "Зорчигч Та бүхэн авто замын түгжрэлийг тооцон хуваарьт нислэгийн цагаас 2-3 цагийн өмнө Чингис Хаан олон улсын нисэх буудал дээр хүрэлцэн ирэхийг анхаарна уу" гэсэн байна.
ЦЕГ-т Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу орох хэсэгт 17 хүртэлх тооны автомашин, Баянзүрх дүүргийн "Чулуун овоо", "Амгалан" болон Налайх дүүргийн чиглэлд 15 автомашин мөргөлдсөн гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэн, шалгалтын ажиллагааг явуулж байгаа гэв
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.