Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн: Долоон худал

3/ 29/ 2024    8 цаг 14 минут

Сүүлийн өдрүүдэд гурилын асуудлаар нийгмийг хувааж талцуулсан, үл ойлголцол үүсгэсэн үйл явдлыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан (МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга) хэвлэл мэдээллээр сонгуулийн хар пиар идэвхтэй хийж байгаа билээ. Түүний олон нийтэд ор үндэслэлгүй худал тоо баримтууд цацаж УИХ-ын гишүүдийг хууран мэхэлж, өөрийн санаачилсан хуулиа батлуулах гэж улайран зүтгэж буй явдлыг няцаах үүднээс бодит тоо, тооцоолол бүхий дараах тайлбарыг хийх нь зүйтэй гэж үзэж энэхүү нийтлэлийг бичлээ.

Сайд Д.Амарбаясгалангийн хэлснээр:

Нэг. “Гурил үйлдвэрлэгч нар 1тн улаан буудайг 700 000 төгрөгөөр худалдаж авдаг.” – Худал

– Төрийн ХААДСан 3-р ангиллын хүнсний улаан буудайг 2022 онд 940 000 төгрөг, 2023 онд 1 000 000 төгрөгийн жишиг үнэ тогтоож худалдан авсан.

– Алтан тариа ХХК 2022 онд 950 000 төгрөг, 2023 онд 1 000 000 төгрөгөөр худалдан авсан байна.

Хоёр. “Гурилын өртгийн 90% нь улаан буудай эзэлдэг.” – Худал

-Улаан буудай гурилын өртгийн 65 гаруй хувийг эзэлдэг. Гурил үйлдвэрлэгчид 1тн улаан буудайн дээр 65% нэмүү өртөг бий болгож орлого олдог. Одоогийн чанар бүхий буудайгаар 75% нь гурил, 25% нь хивгийн гарцтай үйлдвэрлэл ажиллаж байгаа.

Дээдийн дээд гурил •

3% * 3 000төгрөг = 90 000төгрөг

Дээд гурил •

15% * 2 300төгрөг = 345 000төгрөг

1-р гурил •

50% * 1 900төгрөг = 950 000төгрөг

2-р гурил •

7% * 800төгрөг = 56 000төгрөг

Хивэг •

25% * 840төгрөг = 210 000төгрөг

Нийт 100% 1 651 000төгрөг

Нэг үгээр 1тн улаан буудайг 1 сая төгрөгөөр худалдан авч 1,65 сая төгрөгийн бор-луулалтын орлого олдог гэсэн үг. Үүнээс хивгийг хасаж тооцвол 1кг гурилын дундаж үнэ 1 921төгрөг / (1 651-210)/75%/ гарна.

Гурав. “700 төгрөгийн буудайг 3 000 төгрөгөөр зарж 4 нугалж ашиг олдог.” – Худал

Дээрх үйлдвэрийн үнэ дээр жижиглэн худалдаа эрхлэгчид болон сүлжээ дэлгүүрүүд 22% маржин, 10%-ийн НӨАТ нэмж жижиглэнгээр худалдан борлуулахаар дээд гурил 3 000төгрөг, 1-р гурил дэлгүүрт 2 500 төгрөгөөр зарагдаж байгаа. Алслагдсан баруун аймгуудад ложистикийн зардал 200-300төгрөг нэмэгддэг.

Үйлдвэрлэлийн 65%-ийн нэмүү өртгийн 45-50% нь үйл ажиллагааны бүх зардлууд, үлдсэн 15-20% нь ашиг юм. Үйл ажиллагааны зардлын хамгийн их хувийг цалин хөлс, НДШ-үүд, баглаа боодол, цахилгаан дулаан, тээвэр ложистик, зээлийн хүү, элэгдэл хорогдол гэх зардлууд эзэлдэг. Өөрөөр хэлбэл 1 сая төгрөгийн улаан буудайг тээрэмдэж бүтээгдэхүүн хийхэд 450-500 мянган төгрөгийн зардал гаргаж 150-200 мянган төгрөгийн ашиг олдог гэсэн үг. Бусад хүнсний үйлдвэрлэлийн адил борлуулалтын орлогоос 9-12%, татварын дараа 7-10%-ийн ашигтай ажилладаг салбар.

Дөрөв.“Гурилын үйлдвэрүүд 1 их наядын ашигтай ажиллаж байна.” – Худал

Статистикийн мэдээгээр 2023 онд Монгол Улс нийтдээ 202 000тн гурил үйлдвэрлэсэн гэж үзвэл нийтдээ 270 000тн улаан буудай тээрэмдсэн байна. Гурилын хэрэглээ жил ирэх тутам буурч байгаа. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй 9 гурилын үйлдвэрүүдийн нийт борлуулалтын орлого нь 450 гаруй тэрбум (1,65сая*270 000), нийт цэвэр ашиг нь 45тэрбум төгрөг хүрэхгүй гарч байгаа. Нийтдээ 2 200 гаруй ажилчидтай салбар. Дээрх мэдээллүүдийг статистикийн газар, Сангийн яам, татварын газраас чөлөөтэй авч болно. И-баримт хөгжсөн өнөө үед санхүүгийн 2 тайлан гаргаж луйвар хийх огт боломжгүй зүйл.

Тав.“ Дэлхийн зах зээлээс 3 дахин үнэтэй гурил хэрэглэж байна.” – Худал

Манай зах зээл дээр 1кг гурилын жижиглэнгийн үнэ 0,7-1$ байгаа. Хятад, Солонгос, Япон, Америк зэрэг улс орнуудад 2-3,5$ байгаа. Сүүлийн 2 жил үргэлжилж буй Оросын түрэмгий дайны улмаас эдийн засгийн хориг, рублийн девальвац зэргээс шалтгаалж ганц гурил бус бусад бүхий л бараа хямд тусч байгаа учраас Оросын гурил үйлдвэрлэгчид зах зээлээ тэлэх үүднээс Монголын ЗГ-ийг шахаж бүтээгдэхүүнээ нийлүүлж орлого олох хүчтэй лобби явуулж байгаа юм.

Зургаа.“Гурилын үйлдвэрийн монопол бий болж үгсэн хуйвалдаж үндэслэлгүй үнэ нэмдэг.” – Худал

Өрсөлдөөний тухай хуулийн дагуу гурилын үйлдвэрлэл ширүүн өрсөлдөөнтэй бөгөөд ямар нэгэн монополт аж ахуй нэгж байхгүй. Зах зээлийн 50-иас дээш хувийг хангадаг компанийг монополт гэж үздэг хуультай. Тийм ямар ч үйлдвэр байхгүй билээ. Үнэ нэмэхийг хориглосон ямар ч хууль байхгүй. Үнийг зөвхөн эрэлт нийлүүлэлт л тодорхойлдог, ашгийг хэд байхыг хэн ч заахгүй гэдгийг Монголын дээд шүүх шударга шүүж шийдвэр гаргасан юм. Алтан тариа ХХК нь бусадтай адил элдэв хөнгөлөлттэй, үнэ тогтворжуулах зээл авч давуу байдал эдэлж татвар төлөгчдийн мөнгөөр ажиллаж, бусадтай нийлж картел үүсгэж шударга бус өрсөлдөж ёс зүйгүй бизнес эрхэлдэг компани огт биш ээ.

Долоо.” Гурилын үнэ инфляцын 20% эзэлж байгаа тул гурилын үнэ буувал инфляц бууж зээлийн хүү бууна.” – Худал

2023 онд нийт үйлдвэрлэсэн 202 000тн гурилын тал нь гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд, тал нь иргэд, өрхийн хэрэглээнд очдог гэж үзвэл 100 000 гаруй тн гурил буюу 190 тэрбум төгрөгийг л иргэд гэр орондоо худалдан авч хэрэглэж байна. Нэг өрх дунджаар сард 9кг гурил, 17-20 мянган төгрөг зарцуулж байна гэсэн үг. Гэтэл төрийн мөнгөний нийлүүлэлт 38 их наяд төгрөг, банкны зээл 28 их наяд төгрөг, төсвийн зардал 23 их наяд төгрөгийн зах зээл бүхий мөнгө инфляцад гол нөлөөлж буй болохоос 200тэрбумын нөлөө маш бага юм. Барааны үнийг мөнгөний нийлүүлэлтийн өсөлт өсгөдөг, инфляц бол зөвхөн мөнгөний үзэгдэл.

Дүгнэлт:

Нэг. Монголын засгийн газрын сайд нь ард иргэд болон УИХ-ын гишүүдэд ор үндэслэлгүй худал тоо, мэдээлэл түгээж хууль батлуулахаар шулуудан зүтгэж буй явдал нь олон нийт болон УИХ-ын гишүүдийг хууран мэхэлсэн залилангийн гэмт хэрэг гэж тооцогдоно. Уг үйлдэл нь Монголын Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудыг илт зөрчиж буй тул төрийн албан тушаалтан хүн хариуцлага хүлээх нь зүйтэй.

Хоёр. Монголын 65 жилийн түүхтэй мэргэжлийн нийт гурил үйлдвэрлэгч нарыг гудамжны пиар, сонгуулийн хар пиар ашиглаж хэвлэл мэдээллээр гүтгэн доромжилж нэр хүндэд нь халдаж буй явдал нь гүн харамсалтай бөгөөд эмгэнэлтэй.

Гурав. Гурилын үйлдвэрлэл, газар тариалан хоёр салшгүй холбоотой. Энэ хоёр салбарыг унагаснаар цаашлаад эрчимжсэн болон бэлчээрийн мал аж ахуйд хор хөнөөл учруулах нь гарцаагүй. Энэ нь Монголын Хөдөө аж ахуй, хүнсний салбарыг сүйрүүлэх бодлого болно. Олон мянган ажилгүйчүүдийг бий болгож эдийн засгийн тэнцвэргүй байдал, хямрал үүснэ.

Дөрөв. Барууны зах зээлээ алдсаны улмаас бүтээгдэхүүнээ борлуулах шинэ зах зээл хайх бодлого явуулж буй түрэмгийлэгч Орос хөршийн нөлөөнд автагдаж рублийн түр уналтыг ашиглан өнөө маргаашаа бодож ХАА-н салбарыг уналтанд оруулж хүнсээр өөрийгөө хангах бодлогоосоо ухарч нэг орноос шууд хамааралтай байдалд орох нь Үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулна.

Бидний эрхэм зорилго бол хэрэглэгчдээ сайн чанарын гурил нийлүүлэх. Гурилыг чанар стандартад тэнцсэн хүнсний улаан буудайгаар үйлдвэрлэдэг. Муу буудайгаар сайн гурил хийх боломжгүй. Тиймээс л стандартанд тэнцсэн буудайг зохих үнийн дагуу хүнсэнд худалдан авдаг. Гэтэл төрийн сайд Амарбаясгалан нь Цандэлэг мэт зальжин аргатай хүнтэй хамтарч чанарт тэнцэхгүй тэжээлийн буудайгаа хүчээр шахаж шантааж хийж хууран мэхэлж худал мэдээлэл хэвлэлээр цацаж бидний нэр хүндэд халдаж буй явдал нь хэрээс хэтэрч буйд бид хэрэглэгчийнхээ нэрийн өмнөөс хуулийн байгууллагад хандах болно.

2024 оны 3-р сарын 27

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...56 минут 56 секундын өмнөТөсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар1 цаг 13 минутын өмнөСурах бичигт сул тал бий юү?1 цаг 26 минутын өмнөС.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна1 цаг 28 минутын өмнөӨмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"1 цаг 28 минутын өмнөТэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ1 цаг 30 минутын өмнөД.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй1 цаг 31 минутын өмнөЧ.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт1 цаг 36 минутын өмнөУлаанбаатарт +4...+6 градус дулаан байна1 цаг 38 минутын өмнөБаялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо1 цаг 42 минутын өмнөТүүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)1 цаг 44 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно1 цаг 48 минутын өмнөП.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14
 Facebook Twitter Youtube