Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлч Б.Ганчимэгтэй ярилцаж нэвтрүүлэг бэлтгэснээ промо нь цацагдаад эхлэнгүүт сошиал орчин шинэ хуучин хэд гурван улс төрч түүний талыг баримтлагчид идэвхжиж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж албан ёсны фейсбүүк хуудсандаа “Оюун-Эрдэнэ. Өөртөө дурласан дагз.. Бэлдсэн ярилцлага нь. 14 телевиз, 15 удаа.” Гэж бичив. Харин Твиттерт МАН-ын дарга асан, Ерөнхий сайд асан Санжийн Баяр хүртэл Твиттертээ “...Гараагүй ярилцлага тойрч баахан маргалдах шив дээ. Би ч бас зүгээр суусангүй, тав гурван үг нэмэрлэв. ЕС ярилцлага хийх, түүнийг нь түгээх буруу биш.
Харин 14 ТВ-ээр 15 удаа цацах нь буруу байх. Залхаахын цондон гэж бодоод би л лав тэгдэггүй, тэгэхийг хорьдог байв. Жирийн ярилцлага шиг л нэвтрүүлбэл бараа. Сонирхох нь үзнэ, сонирхохгүй нь тэр биз. Сонирхмоор юм хэлэх аваас ам дамжсан яриагаар олонд хүрнэ. Тэрнээс илүү хурдтай, итгэл үнэмшилтэй масс медиа үгүй шиг. Пи ар багийнхан нь анхаарна уу” гэж бичжээ. С.Баяр гуайн бичсэнээс үзвэл нүхээ ухсан нүглээ булсан хоёр санаа цухалзаж байна. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж төрийн өндөр албан тушаалд удаа дараа сонгогдсон тулхтай байх улс төрч боловч золбин хараал бичсэн нь түүнийг хөнгөмсөг сэтгэл хөдлөлөө барьж дийлдэггүй нэгэн гэдгийг харуулжээ.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Твиттер хуудсандаа Англиар хэлээр мөнөөх нэвтрүүлэгт мөн дургүйцэх хандлагаа илэрхийлсээр С.Баяр ийм хариу бичив. “ид 2 шиг улс ийм хямдхан УТ хийх нь арай л биз. ЕС байхын зовлон жаргалыг та бид 2 амссан. Ажлаа ярих, тайлбарлах шаардлага бийг мэднэ.
Урьдчилж бичсэн, шууд орсон нэвтрүүлэг тоогүй олныг та бид 2 хийж л байв. Үзэх нь үзээд, үзэхгүй нь тэгэсгээд л өнгөрдөг. Та бид хэд маргалдаж, бут авалцаж ирэв. Гэхдээ аль ч нам байлаа, ачаа үүрч яваа руугаа сул шороо холоос цацалгүй явж, тэрүүгээрээ бахархаж ирсэн биш билүү? Англиар бичсэн учрыг тань бүр ч ойлгосонгүй. Таны англи хэл сайжирчээ. Сайн байна. Гэхдээ монголчууд өөр хоорондоо монголоороо л ярьсан нь дээр. Эсвэл монгол биш хүмүүст хаяглаад байна уу? Тийм бол бүр муухай”
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.