Энэ мэдээ хуучирсан буюу 2024-03-29 нд нийтлэгдсэн байна.

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд Эрүүл эндийн сайд саад учруулж байна гэв

3/ 29/ 2024    10 цаг 58 минут

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан  шалгах” түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, тус хянан шалгах түр хорооны гишүүн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нар өчигдөр /2024.03.28/ хэвлэлийн бага хурал хийж, тус түр хорооны хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулах болон нотлох баримт гаргаж өгөхгүй байгаа байгууллага, албан тушаалтнуудын талаар мэдээлэл өглөө.

Тус хянан шалгах түр хорооны гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар ажиллаж байгаа юм. Мөн Хянан шалгах түр хороо нь нийт 5 хянан шалгагч, 6 шинжээчийг томилон ажиллуулж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Түр хорооны тусгай шалгалтын сэдвийн хүрээнд холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнаас нотлох баримтыг цуглуулж, шинжлэн судалж байгаа билээ.

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан  шалгах түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн мэдээллийнхээ эхэнд Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2024 оны 03 дугаар сарын сүүлээр хийхээр төлөвлөсөн боловч зарим төрийн байгууллага, албан тушаалтан нотлох баримт гаргаж өгөхөөс зайлсхийх, нуун дарагдуулах, зөрүүтэй мэдээлэл ирүүлэх зэргээр хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд саад учруулж байна хэмээн онцлоод дараах байгууллагуудыг нэрлэлээ. Тухайлбал , 

  1. Эрүүл мэндийн сайд, Эм, эмнэлэгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар Зайлшгүй шаардлагатай эмийн 8, 9, 10 дугаар жагсаалт, Хүүхдийн эмийн 1, 2, 3 дугаар жагсаалттай холбоотой нотлох баримтуудыг ирүүлээгүй. 

Энэ шалтгаанаа Эрүүл мэндийн яамны архивт байхгүй, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс авах боломжтой гэх хариу өгдөг. Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөл “Архивт байхгүй, гар ноорог байгаа, Эрүүл мэндийн яаманд байх ёстой” гэх зэргээр нотлох баримт гаргаж өгөхөөс удаа дараа цааргалсан.

  1. Эрүүл мэндийн яамны харъяа Гэмтэл согог судлалын үндэсний төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Өргөө амаржих газар, 4 дүгээр амаржих зэрэг газрууд хүртэл эмийн худалдан авалтын судалгаа, холбогдох нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй.
  2. Архангай, Баянхонгор, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий, Ховд зэрэг аймгуудын Засаг дарга нараас холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй;

4.Нийгмийн эрүүл мэндийн газар, Завхан, Говь-Алтай, Төв аймгийн Эрүүл мэндийн төвөөс нотлох баримтыг ирүүлээгүй байна. Түүнчлэн Хянан шалгах түр хороонд ирүүлж буй нотлох баримтууд нь мөнгөн дүн алдаатай, шаардсан нотлох баримтыг дутуу ирүүлж байгаагаас гадна Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж ирүүлээгүй нийтлэг асуудлууд байна гэж мэдэгдлээ. Мөн тэрээр хянан шалгах түр хорооноос нотлох баримтын шаардлага дахин хангуулах, дутуу ирүүлсэн баримт бичгийн бүрдлийг хянах, алдаатай, зөрүүтэй мэдээллийг нягтлах зэргээр төрийн байгууллага, алтан тушаалтны хариуцлагагүй байдлаас шалтгаалан цаг хугацаа шаардсан олон ажлыг дахин давтан гүйцэтгэж байна хэмээв. Хянан шалгах түр хорооноос шаардсан нотлох баримтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр түр хороонд ирүүлээгүй, гаргаж өгөөгүй, зориуд зайлсхийсэн, Түр хорооны үйл ажиллагаанд санаатай саад хийж буй холбогдох албан тушаалтанд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцох болно гэж Хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн  албан ёсоор мэдэгдэж байгаагаа зарлалаа. 

Үргэлжлүүлэн Хянан шалгах түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг мэдээлэл өгөв.  Тэрбээр олон нийтийн мэдэх эрхийг хангах нь хянан шалгах түр хорооны үүрэг гэж тодотгоод эмийн салбарт ноцтой асуудал байна гэдэг нь гүйцэтгэлийн аудитын дүгнэлт, Азийн хөгжлийн банкны судалгаанаас тодорхой харагддаг хэмээв. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын сангийн санжүүжилтийг нэг их наяд төгрөг давуулж нэмэгдүүлсэн ч нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 19 хувь нь зарцуулагдаж бусад нь эмнэлгийн ор болон эмийн бүтээгдэхүүнд зориулагдаж байгааг анхаарч үзэх ёстой гэж байр сууриа илэрхийлэв. Мөн импортоор орж ирж буй эмийн бүтээгдэхүүний талаар нэгдсэн мэдээллийн сан төрийн байгууллагуудад байхгүй байна. Тухайлбал, тодорхой нэг эм яг хэдэн төгрөгийн өртөгтэйгээр хил гаалиар нэвтэрч зах зээл дээр хэдэн төгрөгөөр борлуулагдаж байгаа гэдэг мэдээлэл нь нээлттэй байх ёстой байтал хаалттай байгаа нь асуудлын үндэс болж байна гэж Хянан шалгах түр хорооны гишүүн, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг яриандаа онцлон дурдлаа. Үүнээс гадна эмийн томоохон ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд жижиглэн худалдаа эрхлэх нь хуулиар зөвшөөрөгдөөгүй байтал энэ үйл ажиллагааг эрхэлдэг зэрэг зөрчил дутагдал байгаа нь зах зээлд давуу байдлыг бий болгож, эмийн үнэ нэмэгдэх хүчин зүйлсийн нэг болж байна хэмээн үзэж байв. Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан  шалгах түр хорооноос дээр дурьдсан байгууллагуудад албан бичиг илгээж, холбогдох баримт материалыг ажлын гурван хоногт багтаан ирүүлэхийг хүссэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube