“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн "худал мэдээлэл тараасан" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг шүүхэд өгөхөө мэдэгдэв

3/ 29/ 2024    11 цаг 28 минут

 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Гурилын үнэ 2018 онд 1040 төгрөг байсан бол 2023 онд 2426 төгрөг болж нэмэгдсэн. Тэгвэл гурилын гол түүхий эд улаанбуудайн үнэ 2018 онд 600 төгрөг байсан бол 2023 онд 750 төгрөг буюу 5 жилийн хугацаанд 150 төгрөгөөр өссөн байгаа юм.

2021-2023 онд ЗГ-аас гурил үйлдвэрлэгчдэд 209 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Гэрээний хугацаанд гурилын үнийг зохиомлоор өсгөхгүй, хангамжийн тогтвортой байдлыг хангана гэсэн ч энэ үүргээ биелүүлээгүй гэдгийг ШӨХТГ-аас дүгнээд байна.” хэмээн мэдээлэл өгсөн.

Тэгвэл түүний өгсөн энэ мэдээллийг “Алтан тариа” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн худал мэдээлэл хэмээн үгүйсгээд буй. Тэрээр “ Гурил үйлдвэрлэгчид нэг тонн улаанбуудайг 700 мянган төгрөгөөр авдаг гэдэг худал. 2023 онд 1 сая төгрөгөөр авсан байдаг. Гурилын өртгийн 90 хувийг биш 65 хувийг улаанбуудай эзэлдэг. Дөрөв нугалж ашиг олдог гэдэг нь ч худал” гэх мэтээр өөрийн үйлдвэрлэлийн тооцоолол дээр үндэслэн зарим баримтыг дэлгэсэн юм.

П.Цэнгүүн захирал үүгээр зогсохгүй “ Би уг нь сонгуульд хэнийг ч дэмжихгүй, хэнд ч мөнгө зарцуулахгүй, санхүүжүүлэхгүй гэдэг байр суурьтай байдаг.Сүүлийн үед худал хуурмаг түгээж буй зарим нэр дэвшигч нарыг унагахад мөнгө зарцуулах нь зөв юм байна. Үйлдвэрлэл,бизнес, улс орноо унагаж буй хүмүүсийг унагахад оролцоно” гэж өөрийн байр суурийг ил илэрхийлсэн.  Харин өнөөдөр сошиал хуудсаараа дамжуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, тариалан эрхлэгч Л.Цандэлэг нарыг шүүхэд өгөхөөр болсноо зарлав.  Үүнийгээ “ Хүнсний үйлдвэрлэл уул уурхай, банк санхүү шиг өндөр ашигтай салбар огт биш. Тайлан балансаас харж болно. Гурилын үйлдвэрлэл рүү эрээ цээргүй дайрч, доромжилж худал хуурмаг тарааж, нэр хүндэд нь халсан энэ хоёр хариуцлага хүлээх болно” гэж тайлбарлажээ.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



59.153.115.78Зочин   • 3 сарын 29. 21 цаг 38 минут

hutsdag nohoi zuudaggui



ШИНЭ МЭДЭЭ

"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...1 цаг 54 минутын өмнөТөсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар2 цаг 9 минутын өмнөСурах бичигт сул тал бий юү?2 цаг 22 минутын өмнөС.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна2 цаг 25 минутын өмнөӨмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"2 цаг 25 минутын өмнөТэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ2 цаг 26 минутын өмнөД.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй2 цаг 28 минутын өмнөЧ.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт2 цаг 33 минутын өмнөУлаанбаатарт +4...+6 градус дулаан байна2 цаг 35 минутын өмнөБаялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо2 цаг 38 минутын өмнөТүүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)2 цаг 41 минутын өмнөЗурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно2 цаг 45 минутын өмнөП.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30Их Британи Украинд 570 сая еврогийн тусламж үзүүлэхээ амлав4 сар 23. 12:20О.Батнайрамдал баруун бүсэд ялагдахаар байгаа тул тойрог хайж эхэлжээ4 сар 23. 11:27И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй4 сар 23. 10:15АЖНАЙГ АЖИХАД: Амны цавчаачдын толгойлгогч "АЖНАЙ"4 сар 23. 9:43Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ4 сар 23. 9:41“Миний дайсны дайсан бол миний найз”4 сар 23. 7:49Түүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан4 сар 23. 7:24Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв4 сар 23. 7:18Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо4 сар 23. 7:17Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?4 сар 23. 7:14
 Facebook Twitter Youtube