Энэ мэдээ хуучирсан буюу 2024-04-01 нд нийтлэгдсэн байна.

Ж.Баяржаргал: “Оюу толгой” ХХК хамтын гэрээгээ зөрчиж уурхайчдын цалинг дур мэдэн бууруулж байна

4/ 1/ 2024    14 цаг 51 минут

“Оюу толгой” ХХКийн ажилчид цалинг нь хассан асуудлаар олон нийтэд хандаад байна. Тэдний нэг, хүнд машин механизмын оператор Ж.Баяржаргалтай ярилцлаа.


-“Оюу толгой” ХХК ажилчдынхаа цалинг хассан гэсэн мэдээллийг та бүхэн хэлж байна. Ямар үндэслэлээр цалин хассан хэрэг вэ?

-Ажил олгогч “Оюу толгой” ХХК-ийн зүгээс цалин бууруулах болсон талаар 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн шийдвэр гэж гуравдугаар сард танилцуулсан. Ингэхдээ ямар нэгэн урьдчилж мэдэгдсэн, тайлбар өгсөн зүйлгүйгээр гэнэт л нэг өдөр тайлбарласан. Бидний зүгээс цалин хасах ямар үндэслэл бий болов, шалтгаан нөхцөл юу байсан, заавал цалин бууруулах хэрэгтэй байв уу, ямар нэгэн судалгаа хийсэн үү, ажилчдын эрх ашгийг төлөөлөх Үйлдвэрчний эвлэлд энэ талаар мэдэгдсэн үү гэхэд ямар ч тодорхой мэдээлэл өгөөгүй. Гол нь яагаад цалин бууруулах болсныг маш их гайхаж байна. Цаашдаа хэр удаан үргэлжлэх талаар ч тодорхой мэдээлэл алга. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс бидэнд “Оюу толгой ХХК ямар нэгэн санаа тавиагүй, урьдчилж мэдэгдээгүй” гэж байгаа.

-Шалтгаан нь тодорхойгүй юм байна. Хөдөлмөрийн гэрээнд энэ тухай заасан уу?

-Ажил олгогч дангаараа шийдвэр гаргачихлаа. Уг нь 2022-2025 оныг дуустал Үйлдвэрчний эвлэл хамтын гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.3-т ажилчдын цалинд тодорхой өөрчлөлт орвол урьдчилж мэдэгдэнэ гэж заасан. Мэдээж тухайн цаг үеийн улс орны эдийн засгийн нөхцөл байдал, үнийн өсөлт зэрэг холбогдох судалгааг жил бүрийн эхний улиралд багтаан хийж, цалинд өөрчлөлт оруулах шаардлагатай бол Үйлдвэрчний эвлэлд мэдэгдэнэ. Ингэснээр Үйлдвэрчний эвлэл ажил чидтайгаа зөвшилцөж шийдвэрлэнэ. Аль нэг нь дангаараа шийдвэр гаргахгүй гэдэг. Гэтэл энэ заалт мөрдөгдөөгүй учраас дангаараа шийдсэн гэж харж байна.

-Цалинг ямар байдлаар бууруулсан юм бэ?

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын баталсан А192 гэж журам бий. Хөдөлмөрийн тухай хууль 2022 онд хэрэгжиж э хлэхтэй зэрэгцээд батлагдсан журам л даа. Өөрөөр хэлбэл, дундаж цалинг тооцоолдог журам гэсэн үг. Гэтэл Ковидын үеэр ААН-үүд хүндэрлээ, жижиг уурхайнууд хаалгаа барих эрсдэлтэй гээд нэмэлтээр 49А журмыг баталсан байдаг. А192 гэж журмаар үндсэн цалин дээр илүү цагийн нэмэгдэл, урамшуулал, ээлжийн амралт зэрэг таван бүлгийн нэмэгдэл олгогддог. Харин 49А журмаар дээрх таван нэмэгдлээс гурав нь хасагдчихдаг. Ерөөсөө л үндсэн цалингаа л авна гэсэн үг. Гэтэл бид уртын буюу 12 цагаар ажилладаг хүмүүс. “Оюу толгой” ХХКийн зүгээс 49А журмаар цалинг бодохоор болсон юм билээ. Шөнийн нэмэгдэл, илүү цагийг олгохгүй. Хөдөлмөрийн хуулиар Ингэхээр цалин буурах нөхцөл бүрдэхгүй байгаа юм. найман цаг ажиллах ёстой. Харамсалтай нь илүү цагаа ч авахгүй.

Хүн бүр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд ордог. Хөдөлмөрийн г эрээнд гол нөхцөл, бусад нөхцөл гэж бий. Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлд цалин хөлс гэдгийг оруулна. Цалин хөлсөд дээрх таван бүрэлдэхүүн хэсэг байна гэчихээд байхад ажил олгогч Оюу толгой ХХК-ийн зүгээс 49А журмыг барьж байгаа нь ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна.

-Компани алдагдалд орох, дампуурах эрсдэлтэй болсон үед 49А журмыг баримтална гэж ойлголоо. Гэхдээ “Оюу толгой” ХХК-ийн хувьд энэ талаар судалж үзэв үү?

-Бид судалж үзсэн. “Оюу толгой” ХХК 2023 онд төлөвлөгөөгөө 118 хувиар давуулан биелүүлсэн байдаг. Алт ч, зэсийг ч аль алиныг. Ойрын жилүүдэд олж байгаагүй орлогоо сүүлийн гурван жилд олсон. Ингэхээр цалин буурах нөхцөл бүрдэхгүй байгаа юм.

Ийм байхад ямар нэгэн мэдэгдэл, зөвшилцөлгүйгээр цалин бууруулж олон монгол ажилчдын эрх ашгийг хүнд нөхцөл байдалд оруулж байна. Олон нийт “Оюу толгой” ХХК-ийн ажилчид өндөр цалинтай гэж ярьцгаадаг. Манайд цалингийн олон зэрэглэл бий. M, L, G гээд. G зэрэглэл нь өндөр цалинтайд тооцогддог. Түүнийг мэдээж: инженер техникийн ажилтнууд зэрэг зэрэглэл өндөртэй хүмүүс хамаарна. Хамгийн сонирхолтой нь эдгээр хүмүүс цалин бууруулах шийдвэрт хамаараагүй. Харин жинхэнэ шороог нь, хүдрийг нь, алт зэсийг нь өдөр шөнөгүй зөөдөг, гүнд, газрын хөрсөн дээр ажилладаг уурхайчид хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл, М цалинтай хүмүүс гэсэн үг.

-Цалин бууруулах нь таны амьдралд яаж нөлөөлөх юм бэ?

-Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн. “Оюу толгой” ХХК-д 300 тоннын “Камацу 930” барьдаг. Би жишээ нь, ар гэртээ 5-6 хүн тэжээдэг. Гэрээсээ 14 хоногоор алслагдаж ажилладаг. Нэг сард 14 хоног шөнөөр, дараагийн сард 14 хоног өдрөөр ээлжилж ажилладаг оператор. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Оюу толгой” ХХК-ийн ажилчид доллараар цалинждаг гэх юм билээ. Би тийм зүйл мэдэхгүй. Бидний ажил бол хэвийн бус нөхцөлтэй, байнгын дуу чимээ, тоос шороон дунд ажилладаг. Ажлын ачаалал ихтэй. Нөгөө талаар хүн бүр банкны зээлтэй. Би ч тэдний нэг. Би ипотекийн болон цалингийн зээл төлдөг.

-“Оюу толгой” ХХК орон нутгийн иргэдэд давуу байдал олгодог уу?

-Тийм зүйл байхгүй. Уг нь орон нутагт давуу байна, хөрөнгө оруулалтын гэрээгээр орон нутгийн ажилчдыг мэргэшүүлнэ. Ажилд авахдаа давуу байдлаар авна гэж ярьдаг. Бид энэ тухай хөндөхөөр “Уучлаарай. Монгол иргэн хаана ч ажиллаж болно. Дов жалгын үзэл г аргаж байна” гэдэг. Үнэндээ Улаанбаатарын харьяалалтай иргэн Өмнөговь аймагт шилжиж ирээд л маргааш нь “Оюу толгой” ХХК-д ажилд ордог. Ийм зүйлийг бид хөндөөд байдаггүй.

-Цалинтай холбоотойгоор ажил олгогчийн зүгээс та бүхэнд ямар нэгэн тайлбар хийв үү?

-Үгүй. Үйлдвэрчний эвлэлийн найман хүн ажилчдын өмнөөс гарын үсэг зураад хамтын гэрээ гэгчийг байгуулсан юм билээ. Ажилчид энэ талаар мэдээлэл байхгүй. Би гэхэд интернэтээс хайж байж олж авсан. Тухайн гэрээний 2.13-д найман цагаас илүү ажилласан цагийг хөдөлмөрийн гурван талт цэцээр ортол шүүхдэх, ямар нэгэн байдлаар маргаан гаргахгүй гээд тохиролцчихсон юм билээ. Эндээс л хамаг асуудал үүсч байна. Ажилчдын эрх зөрчигдлөө, шүүхэд хандах эрхгүй болгочихсон.

-Цалин бууруулах шийдвэр хэзээ хэрэгжих вэ?

-Энэ сарын 10-наас хэрэгжиж эхэлнэ гэсэн. Ажилчдад нэг айдас байдаг. Эрх ашиг зөрчигдсөн, ноцтой зүйлсийг мэддэг ч хэлэх эрхгүй. Хэлчихвэл ажлаас халагдана, ажлын байрны дарамтад өртөхөөс эмээдэг. Ер нь асуудал гарлаа түүнийг хэллээ гэхэд шууд л ажлаас халагдах эрсдэлтэй. Тиймээс эрх нь хэчнээн зөрчигдөж байсан ч хамаагүй нууж явсаар өнөөдрийн ийм байдалд хүргэж байна. Эсвэл шууд хална, эсвэл дарамтална. Шударга үнэнийг хэлээд бусдын төлөө дуугарахад ч тэр. Тэдний нэг би. Гэхдээ Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, цалин хөлс авах эрхтэй ч огт хэрэгжихгүй байгаа нь харамсалтай.

Орон нутгаас ирсэн ажилчид бид өдөр бүр “Оюу толгой” ХХК-ийн оффисын үүдэнд сахиж байна. Нааштай шийдвэр гаргах шинжгүй. Харин ч эсрэгээрээ компанийн зүгээс мэдэгдэл гаргаж, цалин бууруулах шийдвэрээ 10 жил хэрэгжүүлнэ гэж байна. Маш харамсалтай. Бас ажилчидтай 170 удаагийн уулзалт хийсэн гэлээ. Би нэг ч удаа уулзаж байсныг санахгүй байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube