Энэ мэдээ хуучирсан буюу 2024-04-01 нд нийтлэгдсэн байна.

Сонгууль 2024: “ЕС”-ын Кандидатууд

4/ 1/ 2024    15 цаг 18 минут

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болсон даруйдаа дэлхийн шилдэг их дээд сургуулийг төгссөн залуусыг багтаа ажиллуулахаар урьсан гэдгээ илэрхийлдэг. Тухайлбал, О.Батнайрамдал, Б.Солонгоо, Б.Уянга, Э.Болормаа, Б.Дөлгөөн, Ж.Тана, Б.Болор-Эрдэнэ нар юм.

Харвардад хамт суралцаж байсан О.Батнайрамдал, Б.Солонго, Б.Уянга нарыг ЗГХЭГ-т 2019 оноос урьж, ажиллуулсан.  ЗГХЭГ-ын дэд даргаар хуульч Б.Солонгоог томилж, шууд л “Оюу Толгой” төслийн гэрээг шинэчлэх ажилд оруулсан байдаг. Харин О.Батнайрамдал, Б.Уянга нарын хувьд зөвлөхийн орон тоонд ЗГХЭГ-т орж ирсэн бөгөөд хоёул Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажилласан. Э.Болормаа, Б.Дөлгөөн нар “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр дээр ажиллахаар уригдсан гэдэг. Харин Б.Болор-Эрдэнийн хувьд Засгийн газрын агентлагийн даргаар томилогдсон хамгийн залуу бүсгүй болсон гэхэд хилсдэхгүй. Тэдний дундаас олны анхаарлыг илүүтэй татсан хүн бол Ж.Тана. Учир нь, тэрээр Ерөнхийлөгч асан Н.Багабандийн оронд "Оюу Толгой"-н ТУЗ-д томилогдсон юм. Хэл амтайхан томилогдсон ч нам жимхэн байсан Ж.Тана сүүлийн өдрүүдэд хэвлэлүүдээр багагүй харагддаг болоод байна.

Харвардаас МАН-ын О.Батнайрамдал

Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байхдаа буюу 2021 онд өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харвал 666 сая төгрөгөөр үнэлэгдсэн 2 байр, хоёр гражтай, дотоодын банк санхүүгийн байгууллагад 405 сая төгрөг, гадаадад 16 ася төгрөгийн хадгаламжтай, "Анлок Пабилишинг" ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг гээд тэр өөрийн гэсэн санхүүгийн эх үүсвэртэй нэгэн.

 “Ховдоос Харвард руу” гэх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг санагдуулам имиж бүрдүүлж, улс төрд орж ирсэн. Анх өгч байсан ярилцлагуудаас нь харвал боловсролыг дээдэлсэн, төрийн албаныг чадавхжуулах тухайд хөндсөн, Баялгийн сангийн хууль, тэгш хуваарилалтын талаар хөндсөн байдаг. Тэрээр 2020-2022 оныг хүртэл УУХҮ-ийн дэд сайдаар ажиллаж байгаад МАН-ын төв аппарат руу шилжсэн. Өөрөөр хэлбэл, “Улс төрд орохоос илүүтэйгээр бодлого бичилцэж, шинэчлэл хийхийг хүссэн” хэмээн ярьж суусан О.Батнайрамдал 2024 оны сонгуульд МАН-аас нэр дэвшихээр зэхэж, нарийн бичгийн дарга гэх албан тушаалыг хүлээн авсан. Гэвч харамсалтай нь, тэрээр анх ярьсан шигээ боловсролтой, үзэл бодолтой нэгэн мөн үү, хувь хүн талаасаа төлөвшиж чадсан уу гэдэгт эргэлзмээр үйлдлүүд гаргах болов. Тухайлбал, МАН-ын нарийн бичгийн даргаар томилогдоод Боловсролын зээлийн сангийн талаар олон нийтэд мэдээлэл хийсэн нь БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн эгдүүцлийг хүргэсэн. Гэтэл энэ мэдээллээ эцэслээгүй байж, Эрдэнэтийн 49, Хөгжлийн банк гээд юм юм руу үсчих болж. Өөрийн сошиал хуудсаар хэрэгтэй мэдээлэл түгээхээс илүүтэйгээр хэрүүл, хэл ам хийх нь ихэссэн. Түүгээр зогсохгүй “пиар нь цөмөрчих вий дээ” гэж ад үзэгдтэлээ хэвлэлээр харагдах болсныг хэн хүнгүй анзаарч байна.

Ямар ч байсан тэрээр “Монгол Улсын иргэнийхээ хувьд Отгоншарын Батнайрамдал миний бие Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүсэлтээ хууль, журмын дагуу намынхаа Удирдах зөвлөлд албан ёсоор өглөө. Монгол Улсын хөгжлийн төлөө хамтдаа урагшаа” хэмээн 2024 оны сонгуульд хүч үзэхээ илэрхийлээд байна.

“Оюу Толгой”-н Б.Солонгоо

Ж.Таныг биш яагаад Б.Солонгоог “Оюу толгой”-н хэмээн онцлов гэхээр тэрээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын түүхэнд үлдэх онцлох ажил болсон “Оюу Толгой”-н гэрээг шинэчлэх хууль шүүхийн бүхий л ажлыг гардан гүйцэтгэсэн нэгэн юм. Анх ЗГХЭГ-ын дэд дарга гэх албан тушаалтай орж ирсэн ч түүний гол үүрэг нь “Оюу Толгой”-н гэрээг шинэчлэх гэдгийг эх сурвалжууд мэдээлж байв. Энэ хугацаанд “Оюу Толгой” ордын гэрээнд ямар шинэчлэлт гарсныг хэвлэлүүд хангалттай мэдээлсэн. Тэр мөн л Харвардын магистрийн төгсөгч. Олон улсын бизнесийн хэлцлүүд, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээ, ашигт малтмалын эрхзүйгээр мэргэшсэн хуульч. Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь /2022/ харвал 1 тэрбум 43 саяар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, сая гаруй төгрөгийн хадгаламж, 200 гаруй сая төгрөгийн зээлтэй, “Мандарум интернэшнл”, “Эс И интернэшнл” гэх хоёр компанийн 50 хувийг эзэмшдэг юм байна. Тэр бүр хэвлэлийн өмнө гарч ирээд мэдээлэл хийгээд байдаггүй ч сүүлийн үед ажлын гэхээс илүүтэйгээр өөрийгөө танилцуулсан ярилцлага өгөх дуртай болоод байгаа.  Ярилцлагадаа “Цаашдаа улс төрийн карьерээр явна” хэмээн 2024 оны сонгуульд нэр дэвшихээ тодорхой хэлнэ билээ.

Уул уурхайгаас улс төрд- Б.Уянга

“ЕС”-ын Харвардын нөхдийн нэг. Тэр Харвардад докторын зэрэг хамгаалсан. Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд бодлогын түвшинд сайдаас илүү ажиллаж байгаа “мэргэжилтэн” гэдгийг түүний ярилцлагуудаас харж болно. Уг нь, улс төрөөс илүү төрийн албанд өнөөдөр амин чухал хэрэгтэй байгаа боловсролтой, мэдлэгтэй, чадвартай нэгэн. Олон жил судалгааны ажил хийсэн эрдэмтэн гэж намтраас нь харагддаг.

Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь үзвэл /2022/ 1.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 178 сая төгрөгийн машин, 415 сая төгрөгийн мал, 10 сая төгрөгийн газар, 300 саяын үнэт эдлэлтэй. 39 саяын хадгаламжтай, 420 саяын зээлтэй, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаатай. Ямар нэгэн компанийн хувь эзэмшдэггүй аж. Улс төрд шинэ хүн. 1980-1990 оны залуусын төлөөлөл.

Ерөнхий сайдын зөвлөхөөс хөдөөг товхинуулахаар томилогдсон Э.Болормаа

Тэр бол Харвардын төгсөгч биш. АНУ-ын Ореганы Их сургуульд эдийн засаг, олон улсын харилцаагаар бакалавр, Колумбийн их сургуульд төрийн удирдлага, хөгжлийн бодлогоор магистр хамгаалсан. Гэхдээ Ерөнхий сайд Харвардад сурч байхдаа танилцсан залуусын нэг. Түүний хувьд Монголоос олон улсын байгууллагад ажилласан туршлага нь илүү. 2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого” боловсруулах багийг тэргүүлж, Ерөнхий сайдын зөвлөхөөр улс төрд орж ирсэн. 2022 онд 2.3 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө, дотоодын банк, санхүүгийн байгууллагад 56 сая, гадаадын банкинд 330 сая төгрөгийн хадгаламжтай. 1 тэрбум гаруй төгрөгийн зээлтэй, тээврийн хэрэгсэл, мал, газаргүй гэж хөрөнгөө мэдүүлжээ.

Залуухан ганц бие эмэгтэй аймгийн Засаг даргаар томилогдсон, бас багагүй хөрөнгөтэй нь олон хүний анхаарлыг татаж, тэр хэмжээгээр хэл амны бай болсон. Ерөнхий сайдын зүгээс Ховд аймагт хэрэгжүүлэх томоохон төслүүдэд ахиц гаргахын тулд Э.Болормааг тус аймгийн Засаг даргаар томилох санал оруулсан хэмээн илэрхийлсэн байдаг. Боомт, усан цахилгаан станц гээд томоохон ажлууд түүнийг угтсан. Гэвч дээрх төлөвлөсөн ажлуудад нь төдийлэн ахиц гараагүй байхад тэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвших нь. Одоогоор нэр дэвшихээ илэрхийлээгүй байгаа ч Л.Оюун-Эрдэнийн АНУ-аас олж ирсэн “кандидат”-ын нэг мөн.

АН-аас МАН-д Б.Дөлгөөн

Тэрээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ зарласан. Л.Оюун-Эрдэнийн багийн бодлого тодорхойлогчдын нэг. Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалд ажиллаж буй. Мөн л Харвардад магистр хамгаалсан. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын багийн гишүүн. Тэр “ Дан ганц эдийн засагч байснаар биш улс төрийн ойлгож мэдсэнээр улс орны хөгжилд илүү бодитой хувь нэмэр оруулья гэж бодсон” хэмээн улстөрд орсон зорилгоо тодорхойлжээ. Анх улстөрд хөл тавихдаа АН-ыг сонгосон ч Л.Оюун-Эрдэнэ түүнд илүү боломж санал болгосон учраас МАН-ыг сонгосон аж. Магадгүй тэр Л.Оюун-Эрдэнийн энэ багаас хамгийн олон удаа ярилцлага өгсөн, хамгийн олон удаа хэвлэлд гарсан нь байж болох ч УИХ-ын 2024 оны сонгуульд цоо шинэ “кандидат”. Хөрөнгийн хувьд 680 сая төгрөгийн 3 орон сууцтай, 15 саяын газар, сая төгрөгийн хадгаламж, 35 саяын авлага, 85 саяын зээлтэй. Ямар нэгэн компанийн хувьцаа эзэмшдэггүй гэнэ.

 Ж.Тана-Л.Оюун-Эрдэнийн "сонголт" мөн үү

Жамбалдоржийн Танын хувьд 1989 онд дипломатчийн гэр бүлд төржээ. Багаасаа Англи, АНУ-ын сургуульд суралцаж байгаад Харвардын эдийн засгийн сургуульд элсэн бакалавр хамгаалсан анхны Монгол хүүхэд. Австралийн “Рио Тинто”-гоос ажлын гараагаа эхэлсэн. 2023 оны 4 дүгээр сард "Оюу толгой" компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Тухайн үед “Маккинзи”-ийн менежер хийж байсан.  Түүнийг “Оюу Толгой”-н ТУЗ-д томилогдоход аав нь буюу УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж нөлөөлсөн үү. Үнэхээр “Оюу Толгой” компанийн ТУЗ-д түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санал болгосон уу гэх асуудал үүсч байсан.

Хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа Ж.Тана “Шинэчлэлийг хүсэж, зорьж тэмүүлж яваа олон залуусыг хараад, намайг юу гэж хэлэхээс илүү өөрчлөлтийн нэг хэсэг болох итгэл, амбиц төрж байна.” хэмээн өөрийгөө илэрхийлжээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube