Энэ мэдээ хуучирсан буюу 2024-04-03 нд нийтлэгдсэн байна.

Ж.Чинбүрэн: Пэг-интерфероны эмчилгээ хоцрогдсон vs С.Чинзориг пэг-интерферон ДЭМБ албан ёсоор бүртгэсэн цорын ганц эм

4/ 3/ 2024    10 цаг 01 минут

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн (2024.04.02)-ийн хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар гепатитын D вирусийн халдвартай иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний тухай болон хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн судалгааны талаар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Монгол Улсад гепатит вирусын тархалт өндөр, халдвартай иргэд элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөх, нас барах тохиолдлоор дэлхийд дээгүүрт орж байгааг дурдаад, B, D вирусийн хавсарсан халдвартай өвчтөний 80 хувь хүндэрч байгаа талаар мэдээлэв. Тэрбээр, B вирусын халдвартай хүмүүсийн 5.0 хувь нь гепатитын D вирусийн хавсарсан халдвартай гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) үздэг бөгөөд олон улсад хийгддэг нэгдсэн мета-анализын аргаар тооцож үзэхэд манай улсад гепатитын D вирусийн халдвартай 66 000 хүн байх тооцоо гарсныг тэмдэглэв. Засгийн газар 2002 оноос вируст гепатиттай тэмцэх, сэргийлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2017 оноос “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Сүүлийн хоёр жилд буюу миний сайдаар ажиллах хугацаанд D вирусийн булевиртид эмийг “өнчин эмийн жагсаалт”-д бүртгэж Монгол Улсад эмчилгээнд нэвтрүүлэх боломж бүрдүүлсэн, урсофальк эмийг хөнгөлөлттэй үнээр олгох тоо хэмжээг хоёр дахин өсгөсөн, элэг хамгаалах Бидика эмийг үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтад оруулсан, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудад санхүүжилт хуваарилсан, B, D вирусийн шалтгаант элэгний архаг үрэвслийн эмчилгээний үед хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тооцдог болсон зэрэг ажлыг хийгээд байна хэмээн мэдээлэлдээ дурдав. ДЭМБ-аас гепатитын D вирусийн халдварыг эмчлэхэд пэг-интерферон хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд эмчилгээ 48 долоон хоног үргэлжилдэг талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулаад, дэлхий дахинд ирээдүйтэй эм хэмээн булевиртидийг үзэх болсон гэсэн юм. ОХУ-д Мирклудекс Б (Myrcludex B), АНУ-д Хэпклудекс (Hepcludex) булевиртид эмийг Европын Холбооны зарим улс болон ОХУ эмчилгээнд нэвтрүүлж байгаа бол АНУ-д албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа аж. Харин манай улс энэ оны нэгдүгээр сард эмчилгээний зааварт өөрчлөлт оруулж, пэг-интерфероны, булевиртидийн, булевиртид ба пэг-интерферон хавсарсан гэсэн гурван төрлийн эмчилгээний горимыг тусгажээ.

Булевиртидыг анх ОХУ-д хийсэн бөгөөд патентаа АНУ-ын Gilead Science компанид худалдахдаа зөвхөн дотооддоо хэрэглэх эрхийг авч үлдсэн тухай Эрүүл мэндийн сайд мэдээлээд, иймд манай улсын халдвартай иргэд ОХУ-ын Буриад Улс руу очиж эмчлүүлэх тохиолдол цөөнгүй байна гэсэн юм. Эрүүл мэндийн яамнаас ОХУ болон АНУ-тай булевиртид эмийг нийлүүлэх талаар яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд аль аль тал нь хямдралтай үнээр нийлүүлэхээ мэдэгдээд байгаа ажээ. Мөн ОХУ-ын Буриад Улсад монгол иргэдийг эмчилгээнд хамруулах талаар ХӨСҮТ болон Улаан-Үдийн СПИД төв хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад байна.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтэд 2023 онд 13.5 тэрбум төгрөг тусгасны 9.7 тэрбум төгрөгөөр пэг-интерферон худалдан авах эрхийг ХӨСҮТ-д шилжүүлж, тендер зарлажээ. Тендерт “Илдэнгүн хошуу” ХХК шалгарч, 7.7 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан боловч “Элэгний B, D вирустэй тэмцэгчдийн” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага (НҮТББ)-аас уг тендер шалгаруулалтад хяналт, шалгалт хийлгэхээр Улсын Их Хурлын гишүүнд болон хууль хяналтын байгууллагад хандсан тул уг худалдан авалтыг зогсоосон байна. Хэрвээ зогсоогоогүй бол гепатитын D вирусийн халдвартай 800 гаруй иргэнийг тарилгад хамруулах боломжтой байсан гэж Эрүүл мэндийн сайд онцоллоо. Тус тендерийн үнэ болох 7.7 тэрбум төгрөг хэрэглэгдээгүй, ХӨСҮТ-д байгаа бөгөөд улсын төсөвт энэ зориулалтаар 7.0 тэрбум төгрөг тусгагдаад байгаа ажээ. Нийт 14.0 тэрбум гаруй төгрөгийн эм худалдан авахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, эмчлүүлэгчдийн өртөг, зардлыг өсгөхгүй байх шаардлагатайг сайд онцлоод, энэ асуудлыг ойрын хугацаанд Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх тул дэмжиж өгөхийг Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдээс хүсэв.

“Элэгний B, D вирустэй тэмцэгчдийн” НҮТББ-аас ОХУ-ын Буриад Улсад эмчилгээ эхлүүлсэн 60 хүнийг төрөөс зардлыг нь хариуцах үнэ төлбөргүй эмчилгээнд эхний ээлжинд хамруулах, булевиртидийг АНУ-аас бус ОХУ-аас авах шаардлагыг тавьж байгаа хэмээн дурдаад, үнийн хувьд АНУ-аас авах нь эмчлүүлэгчдийн сар тутмын зардалд хэмнэлттэй тусаж байгааг онцолсон юм. Тус НҮТББ-ын хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзэж байгаагаа сайд илэрхийлээд, тендерийн асуудлыг шалгаж дууссаны дараа тэдгээр хүмүүсийн заримыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, пэг-интерфероны эмчилгээ хоцрогдсон, одоо дэлхий дахинд булевиртид эмийн эмчилгээ тэргүүлэх байр суурьтай байгааг олон улсын мэргэжлийн байгууллагууд тогтоогоод байхад “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн 2023 оны санхүүжилтээр пэг-интерферон худалдан авахаар тендер зарласан нь буруу гэж үзэж байгаагаа илэрхийлж, булевиртид ба пэг-интерферон хавсарсан эмчилгээ илүү үр дүнтэй гэсэн ташаа мэдээлэл хийхгүй байхыг сануулав. Тэрбээр, пэг-интерфероны эмчилгээ хийлгэж байгаа 100 хүний 30 нь гаж нөлөөнөөс болоод уг эмчилгээг үргэлжлүүлж чаддаггүй, эдгэрэх магадлал ердөө 25-26 хувьтай байдаг эмийг зүтгүүлээд байгаагийн цаана ашиг сонирхлын зөрчил байна гэсэн хардлага тээж буйгаа хэлсэн юм. Мөн, 2023 оны төсөвт туссан 13.5 тэрбум төгрөгийн төсвөөс 1.8 тэрбум төгрөгөөр ХӨСҮТ-ийн оношлуур, багаж хэрэгслийг шинэчлэхэд дотор нь чих, хамар, хоолойн оношлуурын Лорын аппаратыг оруулж авсан нь элэгний B, D вирустэй ямар холбоотой вэ гэсэн асуулт тавив. Үүнд ХӨСҮТ-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмаа, халдвар тархалтыг оношлохын тулд бүх төрлийн багаж, хэрэгсэл хэрэгтэй байдаг гэсэн хариулт өгсөн юм. Мөн тэрбээр, богино хугацааны уламжлалт пэг-интерферон эмчилгээний механизм нь элэгний вирусийн үржлийг нь дарангуйлдаг бол урт хугацааны булевиртид эмчилгээний механизм нь вирусийн элэгний эс рүү нэвтрэх гарцыг хаадаг талаар тайлбарлаад, аль алинд нь давуу бол сул тал байдгийг дурдаж, хавсарч хийсэн тохиолдолд 80-100 хувийн үр дүн гарч байгааг судалгааны дүгнэлтэд түшиглэн ярив. Эм, эмчилгээний сонголтын хувьд хэнд ч, ямар ч ашиг сонирхол байхгүй гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдэгдэж, пэг-интерферон бол өнөөдрийн байдлаар ДЭМБ албан ёсоор бүртгэсэн цорын ганц эм болохыг тодотголоо.

 “Элэгний B, D вирустэй тэмцэгчдийн” НҮТББ дээрх 7.7 тэрбумын тендер шалгаруулалтын асуудлаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан бол шийдвэрлэгдэхэд хугацаа орохоор болсон байна гэж Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир анхааруулаад, халдвартай иргэдийн эмчилгээнд сар тутам 6-7 сая төгрөг, жилд 100 сая орчим төгрөгийн зардал шаардагдах бол 66 000 иргэний эмчилгээний зардлыг улсын төсөв даахгүй. Иймд эмчилгээний зардлыг төрөөс 100 хувь даах тухай ойлголтыг олон нийтэд өгөх нь буруу гэсэн юм. Гепатитын B, D вирусийн халдвараас гадна Монгол Улсад эмчлэх боломжгүй 26 төрлийн өвчин байна. Цаашид энэ маягаар зардал санхүүжилт шаардаад байвал бүгдийг төрөөс шийдвэрлэх боломж бололцоо байхгүй тул иргэдийн өөрсдийнх нь эрүүл мэндээ хамгаалах үүрэг, хариуцлагыг бас ухуулан таниулах нь зүйтэй хэмээн тэрбээр сануулав.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулж байхдаа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-ын Засгийн газраас 29 сая еврогийн зээл авсныг тэглээд, ДОХ, сүрьеэгийн эмчилгээнд зориулж Глобал сангаасаа олгох санхүүжилтийн энэ хэмжээгээр нэмэх асуудлыг тус улсын тал санал болгож байгаа талаар мэдээлсэн юм. Уг санхүүжилтын зориулалтад B, D вирусийн халдварын эмчилгээг нэмж оруулах талаар ярилцаж байгаа хэмээн тэрбээр ярив.

Өнөөдрийн байдлаар 28 лаборатори B, D вирусийг тоолох шинжилгээ хийж байгаа талаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын мэргэжилтэн А.Баярзаяа хариулт өгсөн юм. Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал, гепатитын B вирусийн эсрэг дархлаажуулалтыг манай улс 0-2 насны хүүхдүүдэд, үндсэндээ төрмөгц хийдэг учир хамралт маш сайн байдгийг ярьж, харин уг вирусийн дархлаа хүний хэдэн насанд унаж байгааг нарийвчлан судлах шаардлагатай гэлээ. Мөн өөрсдийн зардлаар эмчлүүлсэн B, D вирусийн халдвартай иргэдийн эмчилгээний зардлын 20 хувийг буцаан олгох олон хувилбар аргыг ярилцаж байгаа хэмээн тэрбээр хариуллаа.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эмийн хөгжүүлэлт дэлхий дахинд маш эрчимтэй явагдаж байгаа болон халдвар хяналтын тогтолцоог сайжруулснаар алсдаа гепатитын B, D вирусийн халдвар арилах талаар ярьж, эмчилгээний өртөг зардал цаашдаа улам хямдрах тул төрөөс хариуцах боломжтой гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Тэрбээр, Байнгын хорооны тогтоолд, эрт илрүүлгийн үзлэг шинжилгээг эрчимжүүлэх асуудлыг оруулах нь зүйтэй гэсэн санал гаргав.

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдав. Тогтоолоор, “Элэг бүтэн Монгол” арга хэмжээний төлөвлөгөө (2022-2025)-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх, гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмчилгээний зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээг авах, гепатитын В вирусийн эсрэг дархлал тогтцыг судлан, нэмэлт дархлаажуулалтад хамруулах асуудлыг судалж, шийдвэрлэх, гепатитын В, D, С вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын хяналтыг сайжруулах, мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх, В, D вирустэй иргэдийг элэгний хорт хавдрын эрт илрүүлэгт хамруулах талаар судлах, боломжит арга хэмжээг авч шийдвэрлэхийг Засгийн газарт чиглэл болгов.

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.160.43ggg   • 4 сарын 3. 22 цаг 59 минут

ppp

66.181.160.43ggg   • 4 сарын 3. 22 цаг 59 минут

ggg



ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube