Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Баянцогтын нүүрсний уурхайн ордыг ашигладаг “Андын илч” компанийн холбогдох албан тушаалтнуудад зэвсэглэсэн хүмүүс халдсан тухай дуулиан 2023 оны гуравдугаар сард олны анхааралд орсон. Уг дээрмийн хэрэгт холбоотой байж болзошгүй хүмүүсийг хууль сахиулах байгууллагынхан төд удалгүй саатуулан шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл энэ хэргийн шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай горимоор эхэлсэн. 2024.04.02-ний өдрийн 10.15 цагт эхэлсэн уг шүүх хурал 18.45 цагт түр завсарлаж, өнөөдөр буюу 2024.04.03-ны лхагва гаргийн 09.00 цагаас хурлыг үргэлжлүүлэхээр болоод байв.
Гэвч шүүгдэгчдийг Цагдан хорих байрнаас Шүүх танхимд авч ирэх явцад өөрсдийгөө тусгайгийнхан гэх багтай хүмүүс зодож, дарамтлаж, хүчирхийлсэн хэрэг гарчээ. Улмаар шүүх танхимд зарим шүүгдэгч нь муужирч унасан ноцтой асуудал үүсчээ. Үүний улмаас өнөөдрийн шүүх хурал хойшлоод байна.
Шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн нэгэний хэлснээр "Шүүгдэгчдийг Цагдан хорих байрнаас Шүүх танхим хүртэл доош харуулан хэвтүүлж, яасан их таргалсан новш вэ, шүүх дээр их олон юм ярьж байна гэсэн үү гэхчлэн хэлж, бороохой эсвэл төмөр мэт хатуу биетээр зодсон" байна. Шүүгдэгчдийг шүүх танхимд хуяглан хүргэх ажиллагааг цагдаагийн байгууллага гүйцэтгэдэг. Тэгэхээр цагдаагийн нэр бүхий алба хаагчид уг хэрэгтэй холбоотой байж магадгүй гэх хардлага үүсгэлээ.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Хулгайч хулгайч нартайгаа учраа олж байна ккккк. Монгол хэмээх золбин нутаг