2024 оны чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны нийслэл Бишкек хотноо өнгөрсөн 3 хоногт амжилттай боллоо. Тус хотод энэ сарын 19-21 ны өдрүүдэд мөн Ази тивийн олимпын эрх олгох тэмцээн болох юм.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр Монголын охидын баг амжилттай барилдаж,амжилтаа зузаатгасан юм
Тус тэмцээнд Монголын спортын гэрэл зурагчин Д.Нямбилэг, Д.Байгаль нар ажиллаж байна.
Т.ЭНХЖИН, Б.АНУДАРЬ НАР ТИВИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭВ
-65 кг-д өрсөлдөж буй Т. Энхжин Японы Ёшитаке Махитай аваргын төлөө хүч сорьж ялагдал хүлээж тивийн мөнгөн медаль хүртлээ. Манай тамирчин БНХАУ-ын тамирчинг 6:4-өөр ялж шийдвэрлэх барилдаанаа Казахстаны Ирина Казюлинатай барилдаж 6:4-өөр ялсан юм.
- 59 кг-д Үндэсний шигшээ багийн тамирчин Б. Анударь алтан медалийн төлөө Дэлхийн аварга, БНХАУ-ын Жан Гитай хүч үзэж 10:0 ээр ялагдаж, тивийн аваргын мөнгөн медаль хүртэв. Түүний хувьд “Белград 2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Б.Хулангийн төрсөн дүү юм. З.Дүвчин багшид халуун баяр хүргэе. Түүний тивийн анхны медаль.
З.БОЛОРТУНГАЛАГ, С.ЦЭРЭНЧИМЭД, Ч.ОТГОНТУЯА, Э.ДЭЛГЭРМАА ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
- 72 кг-д өрсөлдсөн ОУХМ З.Болортунгалаг эзэн орны Нуртаев Нурзатыг цэвэр дарж тивийн хүрэл медаль хүртлээ. Манай тамирчин хэсэгтээ Никура Сумирег 10:6 -аар ялсан. Улмаар шийдвэрлэх барилдаанд БНХАУ-ын Жян Цяньтай барилдаж 8:2 оор ялагдсан юм.
-Туршлагатай гавьяат хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын тамирчинг цэвэр дарж яллаа. С.Цэрэнчимэд БНХАУ-ын Л.Лилиг 5:0- ээр ялж, 1/4шигшээд Олимпын мөнгө, дэлхийн 3 удаагийн аварга Киригзстаны Айсулуу Тыныбековатай барилдаж 13:2 оор ялагдсан юм. Түүний хувьд 2011, 2014, 2019 онд тивийн аваргын хүрэл медаль хүртэж байв. Энэ түүний тивийн 4 дэх хүрэл медаль.
-Бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кгд Ч.Отгонтуяа Хойд Солонгосын Ким Жи Хюнд 10:0 ээр ялагдаж улмаар дагах барилдаанд Узбекстаны М.Дилшодаг 10:0-ээр ялж хүрэл медалийн төлөө БНХАУ-ын тамирчинтай барилдаж, цэвэр яллаа.
-68 кг-д “Белград-2023” дэлхийн аваргын мөнгөн медальт, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Э. Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө БНХАУ-ын Ли Зөлюүтэй хүч сорьж 2:1 ээр ялж тивийн аваргын хүрэл медаль хүртэв. Дашрамд сонирхуулхад манай тамирчин “ Белград-2023 “ ДАШТ-ий мөнгөн медаль хүртэж олимпын эрхээ хүртээд буй. Түүнд Парисын олимпын медаль хэрэгтэй.
Эх сурвалж: MGLsport.com
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.