“Facebook” дэх мэдээний линкийг хориглосноор хуурамч мэдээллийн эргэлт нэмэгдэж байна

4/ 16/ 2024    8 цаг 38 минут

Насантуяа ЖАРГАЛМАА

 Канадад өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Фейсбүүк платформд мэдээний линк байршуулах, түгээхийг хориглосон заалт хэрэгжиж эхэлсэн. Хэд хэдэн судалгааны дүнгээс харвал энэ нь тийм зөв шийдэл биш байна. Учир нь цахим орчин дахь мэдээний эргэлт багассанаар мэдээллийн үнэн зөв байдал болон иргэдийн хандлага өөрчлөгдөж эхэлжээ. Улс төрийн мэдээний илүүтэй наргианы шинжтэйгээр тархах болсон байна. Энэ талаар Канадын “Ontario Proud” гэх наргиа нийтэлдэг цахим хуудасны хөгжүүлэгч Жефф Баллингалл “Фейсбүүк мэдээний линкийг хориглож хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цахим орчныг ашиглах хүндрэлтэй нөхцөл үүссэн. Мэдээж бидний хувьд дагагчид өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ бол гал гарсан үйлдэл. Бид улс төрийн мэдээллийг наргианд оруулж хүмүүст амархан хүргэх байдлаас нь анхаардаг. Өөрөөр хэлбэл зөвхөн линк байршуулахыг хориглолоо гээд сэтгүүлзүйн салбар зогсохгүй. Хэвлэл мэдээллүүд илүүтэй орон зайгаа тэлж, хүмүүст өөр байдлаар хүрч чадах болсон” гэжээ. Түүний үзэж буйгаар нөхцөл байдлыг давуу тал болгох боломжтой юм.

Харин нийгмийн судалгаануудаас харахад олон нийтийн итгэл үнэмшил суларч байгаа аж. Канадын “МакГилл” их сургуулийн Хэвлэл мэдээлэл, технологи, ардчиллын төвийн үүсгэн байгуулагч Тейлор Оуэн “Цахим орчинд мэдээний линк байршуулахыг хориглосон нь буруу шийдвэр. Учир нь энэхүү хориглолоос үүдэн мэдээний эргэлт багасаж, хомсдох байдал ажиглагдаж байна. Түүнчлэн олон нийтийн сүлжээн дэх сэтгүүл зүйн чиг баримжаа, мэдээллийн үнэн, ил тод байдал нь алга болж байна. Одоо нийтээрээ зөвхөн наргиа эх сурвалж тодорхойгүй, эргэлзээтэй мэдээлэл авах болсон” гэлээ. Дийлэнх судлаачид түүний хэлсэнтэй ижил байр суурьтай байгаа юм. Учир нь хэт их давамгайлж буй иргэдийн санаа бодол, тодорхойгүй контентууд нь улстөрчийн чиг үүргийг хэлэлцэх дүгнэх, эргэцүүлэхэд саад болж болзошгүй ба энэ байдал нь сонгуулийн жилүүдэд илүүтэй хор нөлөө ихтэй ажээ.

Нөхцөл байдал ийн өрнөж байгаа ч АНУ-ын Калифорниа муж болон Англи улсууд мөн цахим орчин дахь мэдээний контентуудыг төлбөржүүлэх үүнийг хууль тогтоомжийн дагуу албадан шаардах тухай асуудлаар хэлэлцэж байна. Ази тивийн орнуудаас Индонез улс энэ төрлийн ижил төстэй хуулийг санаачилжээ. Канад улсад Фейсбүүк дээрх аль нэг мэдээний линк нь “Канадын засгийн газрын хууль тогтоомжийн дагуу тус мэдээг хуваалцах боломжгүй” гэсэн анхааруулга бүхий байдлаар харагдах юм. Энэхүү хориг арга хэмжээ авахаас өмнө цахим орчинд нийтлэгдсэн мэдээ өдөрт дунджаар 5-8 сая хандалт тогтмол авдаг байсан хэмээн Торонтогийн их сургуулийн Хэвлэл мэдээллийн экосистемийн ажиглалтын хүрээлэнгээс мэдээлэв.

Хэдийгээр мэдээний линкийг хориглосон ч улстөр судлаач, тоймч, хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдийн цахим хаяг хэвийн. Харин Метагийн хэвлэлийн төлөөлөгч хүмүүс мэдээ байхгүй ч фейсбүүкийг сонгодог гэсэн юм. Тэрээр “Хүмүүс Фейсбүүк цахим платформоос олон найдвартай эх сурвалжуудаас мэдээлэл авах боломж бүрэн бий. Түүнчлэн бид баримт шалгагчаар дамжуулан олон нийтийн сүлжээнд буруу ташаа мэдээлэл түгэхээс сэргийлэх боломжтой” гэжээ.

Нью-Йоркт төвтэй “NewsGuard” компанийн гаргасан судалгаагаар “Найдваргүй” хэмээн ангилсан эх сурвалжуудын хандалт эрс өссөн байна. Тодруулбал мэдээний линкийг хориглох шийдвэр хэрэгжиж эхэлснээс 90 хоногийн дотор 2.2 хувийн үзүүлэлттэй байсан дээрх эх сурвалжуудын хандалт 6.9 хувьд хүрчээ.

“NewsGuard” компанийн гүйцэтгэх захирал Кровиц судалгааны дүнд маш сэтгэл эмзэг байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр “Найдваргүй эх сурвалжийн хандалт огцом өсөх нь тийм ч сайн зүйл биш. Мэдээж үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Үүний нэг нь бол хиймэл оюун ухаанаар үүсгэсэн олон тооны мэдээллийн сайтууд. Хуурамч болон эх сурвалж тодорхойгүй мэдээлэл нийтэлж, аудио бичлэг, зураг ихсэх болсон. Улс орнууд үүнийг зориудаар сонгуульд нөлөөлөхийн тулд ашиглах эрсдэл өндөр байна” гэсэн юм.

Канадын өвийн сайд Паскале Ст-Онге дээрх асуудлаар илгээсэн цахим шуудандаа “Энэ бол дан ганц улс төрийн мэдээлэлд бус байгалийн онц ноцтой нөхцөл байдлын үед ташаа мэдээлэл түгээх зэрэг эрсдэлийг нэмэгдүүлсэн маш харамсалтай бодлогогүй сонголт” гэжээ. Хэдийгээр Мета компани мэдээллийн үнэн зөв эсэхэд баталгаа өгөхгүй ч дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй томоохон платформ мөн. Олон тооны хэрэглэгч шууд бус замаар Фейсбүүкээс өдөр тутмын мэдээлэл авдаг гэдгийг хэд хэдэн судалгаа харуулаад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 75 (7319)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube