Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав

4/ 18/ 2024    9 цаг 00 минут

Арабын Нэгдсэн Эмират Улсын нутаг дэвсгэрт Лхагва гарагт сүүлийн 75 жилд ажиглагдаагүй их хур тунадас унаснаас Дубай хот гэнэтийн их үерт автсан байна.

Хуурай уур амьсгалтай тус улсад жилдээ дунджаар 100 орчим мм хур тунадас унадаг бол Мягмар гарагаас Лхагва хүртэл 24 цагийн дотор 250 мм хүрсэн юм.

Энэ нь цаг агаарын бүртгэл хөтөлж эхэлсэн 1949 оноос хойш үзэгдээгүй их хэмжээний хур тунадас болжээ.

Аялал жуулчлалын төв Дубай хотын гудамж талбайнууд усанд автаж, барилга байгууламжуудын гадна фасад нурж, нислэгүүд саатсан байна.

Үерийн усны түвшин маш хурдтай нэмэгдсэн тул хүмүүс гудамжинд автомашинаа орхин зугтаж байжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг агаарын эрс тэс үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаатай энэ үйл явдлыг холбон тайлбарлаж байна.

Халсан агаар чийгийг өөртөө маш сайн шингээж, энэ нь эргээд их хэмжээний хур тунадас болон буудаг ажээ.

Ийм шалтгаанаар үүссэн хурын үүлс одоо Арабын хойг, Оманы буланг дайран зүүн зүгт шилжиж байгаа юм байна.

Мягмар гарагт Оман улсад буусан их үерийн үеэр 18 хүн амиа алджээ.

Хурын үүлс өчигдрөөс эхлэн Иран, Пакистаны өмнөд хэсэгт шилжсэн байна.

Ираны өмнөд эргийн Чабахар хотод унасан хур тунадасны хэмжээ өчигдөр 130 мм хүрчээ.

Үерийн улмаас Дубай хотын олон улсын нисэх буудал хаагдаж, нислэгүүд хойшилсон нь эмх замбараагүй байдал үүсгээд байна.

Өнгөрсөн онд Арабын Нэгдсэн Эмират Улсын нисэх буудлуудаар 134 сая зорчигч дайран өнгөрсний 87 сая нь Дубай хотын олон улсын нисэх буудлаар үйлчлүүлжээ.

10 сая хүн амтай Эмират улс иргэний агаарын тээврийн таван компанитай юм.

Зарим хүмүүс өчигдрийн их аадар бороог эрх баригчид үүл буудсанаас болсон гэж үзэж байна.

Халуун, хуурай уур амьсгалтай тус улсад 1990-ээд оноос үүл буудаж, бороо оруулах арга хэрэглэж эхэлжээ. Гэхдээ эрх баригчид Ням, Даваа гарагуудад үүл буудсан бол Мягмар гарагт ийм арга хэмжээ аваагүйг мэдээлсэн байна.

Цаашдаа гэнэтийн үер усны гамшгийн давтамж нэмэгдэх тул Дубай хотын дэд бүтцийг шинэ нөхцөлд тохируулан өөрчлөх шаардлага тулгарч байгаа. Тухайлбал зам талбайн ус зайлуулах сувгийг өргөтгөх, ус шингээх ногоон байгууламжуудын тоо хэмжээг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

Энэ оны нэгдүгээр сард Арабын Нэгдсэн Эмират Улсын зам, тээврийн яам Дубай хотыг үерийн гамшгаас сэргийлэх ажлыг хариуцсан шинэ нэгж байгуулж байжээ.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Ашиглалтын хамгийн олон лиценз “МАК”, “Гацуурт” хоёрт, хайгуулынх "Цайна инвэстмент монголиа"-д байна5 сар 30. 7:26Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулган, даланг хүчитгэж байна5 сар 30. 7:24Б.Энх-Амгалан: Сонсголоор хэн нэгнийг гэмт хэрэгтэн буруутан болгож шүүхгүй5 сар 30. 7:19Улаанбаатарт бага зэргийн бороотой, +15...+17 градус дулаан байна5 сар 30. 7:08Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно5 сар 30. 7:05УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг АТГ-аас баривчилсан байна5 сар 29. 17:38Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны зардлыг 500 төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 29. 12:57Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурлыг хаалттай хийнэ5 сар 29. 10:44Дүнжингараваас ХУД-ийн И-Март хүртэлх уулзварыг 6 хоног хааж, шинэчилнэ5 сар 29. 10:35Өнөөдөр: Олон улсын энхийг сахиулагчдын өдөр5 сар 29. 10:30ЭИ: Цаазын ялын тоо 2023 онд 30 хувиар нэмэгдсэн5 сар 29. 10:26ЗГ: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай хэлэлцэж байна5 сар 29. 9:47Гэрээсээ дайжсан хүүхдүүдийн 60 гаруй хувь нь охид байна5 сар 29. 7:543х3-ын “Эмэгтэйчүүдийн Дэлхийн Гранпри" зургадугаар сард Улаанбаатарт болно5 сар 29. 7:49Улаанбаатарт бороотой, +14...+16 градус дулаан байна5 сар 29. 7:20Зурхай: Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу өдөр5 сар 29. 7:17АН-аас Дорнодод дэвшихээр болсон хоёр найз хэн бэ5 сар 28. 12:35Түүхэн товчоон: КОМИНТЕРН (Коммунист Интернационал)5 сар 28. 8:20Б.Анхзаяа: Улс төрийн шинэ соёл хандлагыг түгээж, олон нийтэд танилцуулж чадсан улс төрийн хүчинд их боломж байна5 сар 28. 8:14Л.Гантөмөр: АН сонгуульд бэлэн. Бид Монголын ардчиллыг хамгаалж УИХ-ын сонгуульд оролцоно5 сар 28. 8:13Ли Син Жэ: БНСУ-ын Е9 виз илүү удаан хугацаанд албан ёсоор ажиллах боломж олгодог5 сар 28. 8:12Амралтын өдрүүдэд “Санал авах загвар гэр” ажиллана5 сар 28. 8:11Лу.Гантөмөр: Намын шийдвэр, намын даргын явуулсан нэрс нэг л байгаа5 сар 27. 14:29Үер усны аюулаа урьдчилан сэргийлэх, бэлтгэл байдлыг хангахыг орон нутгийн удирдлагуудад даалгалаа5 сар 27. 13:56Бурхан, шашны 82 ширхэг эд зүйлс хулгайлсан этгээд 7 жилийн дараа зарж борлуулах гэж байгаад баригджээ5 сар 27. 11:12Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ5 сар 27. 10:38Нэг дүгээрт ХҮҮХЭД ❤️5 сар 27. 8:09Зэсийн үнэ өсөж, гадаад худалдааны эргэлт 8.4 тэрбумд хүрэв5 сар 27. 7:49Түүхэн товчоон: Умард Хүннү5 сар 27. 7:46ЭХНИЙ ТОВЧ ЗӨРВӨЛ ҮЛДСЭН НЬ БҮГД БУРУУ5 сар 27. 7:43“Их-7”: Европт "гацсан" ОХУ-ын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ5 сар 27. 7:41Монголын улстөрчид шунал шүглэсэн “чөтгөр, шуламнууд” болчихоод зовоож байна5 сар 27. 7:40Нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд хүргүүллээ5 сар 27. 7:07Улаанбаатарт +24...+26 градус дулаан байна5 сар 27. 7:04Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн5 сар 27. 7:00Нэг дүгээрт ХҮҮХЭД ❤️5 сар 25. 11:04Эрдэмтэд дэлхийтэй ойролцоо хэмжээтэй, онолын хувьд амьдрал байх боломжтой гараг нээжээ5 сар 25. 10:55Ж.Цэвээнжав: Газрын тосны хуулийг урж хаядаггүй юм аа гэхэд хурдхан өөрчлөх ёстой5 сар 25. 10:53Ихэнх нутгаар бороо орж салхи шуургатай байх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав5 сар 24. 14:05Гамшгийн үед үүрэг гүйцэтгэх техник хэрэгслийн бэлэн байдал 68,4 хувьтай байна5 сар 24. 12:36
 Facebook Twitter Youtube