УИХ-ын 2024 оны сонгууль болоход хоёр сар гаруйхан хугацаа үлдлээ. Сонгуулийн санал өгөх өдөр ойртох тусам “хөгшин” улс төрчид маань хөл, толгойгоо жийлцээд, сошиалаар талцаж хэрэлдээд эхлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын “дайралцаан” МАН, АН-ынх болж хувираад сошиалд булайгаа дэлгэлцэх нь тодорхой байна. Дотоодын хэрүүлээ гадагшаа ч цацаад эхэлсэн гэдгийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн сүүлийн үеийн жиргээнээс харж болно.
Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “ УИХ-ын сонгуулийн босгон дээр Засгийн газрын ивээн тэтгэсэн мэдээллийн терроризм ид болж байна. Гэтэл бодит байдал дээр Монгол Улсын авлигын индекс сүүлийн жилүүдэд хамгийн дээд түвшинд, эрх чөлөөний индекс хамгийн доод түвшинд хүрлээ. 15-65 насныхны гуравны хоёр нь эх орноо орхин явах хүсэлтэй байна. “Ардчиллын баян бүрд”-д юу болоод байна вэ. Ард түмэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс тодорхой хариулт хүсч байна” хэмээн бичжээ.
Харин Ерөнхий сайд асан С.Баяр “Ц.Элбэгдорж “2024 сонгуулиар МАН 20% л авна. Үүнээс илүү авбал сонгууль луйвардсан гэсэн үг” гэж. 2008 оны сонгуулийн өмнө ийм юм мэдэгдэж байгаад урдчилсан дүн гармагц үймээн дэгдээж эхэлсэн. Аль нам хэдэн хувийн санал авах лимит тогтоон зарладаг хэн бэ тэр? МАН 20% илүүг авбал яана гэх гээд байгаа юм? Сэрэмжтэй байгтун!” хэмээн Ц.Элбэгдоржийг үймээн самуунд уриалж байна гэх утгатайгаар бичсэн байгаа юм.
Түүний энэ үгийн хариуд АН-ын дарга асан С.Эрдэнэ “С.Баяр гуай ийм загасны ой санамжтай байж болохгүй! Та тэр үеийн сонгуулийн гол будлианыг зохион байгуулж шударга залуусын амь нас итгэл үнэмшлийг цагдаагийн тахтай гутлын улаар дэвсэлж үгүй хийсэн тэр түүх мартагдаагүй байгаа шүү!! Одоо ч тэр түүх давтагдахгүй гэх баталгаа үгүй!” хэмээн толхилцжээ.
Сэтгэгдэл (4)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
БАЯР ОРОСУУДЫН ГАР ХӨЛ БОЛЖ 2008 7 САРЫН НЭГЭНД ҮЙМЭЭН ГАРГАСАН ГОЛ ХҮН ОДОО ШОРОНД СУУЖ БАЙХ ЁСТОЙ.
ANYSDI80955877
SEXSDI80955877
ХҮЗҮҮГҮЙ ЭЛБЭГДОРЖИЙГ ШОРОНД НЬ ХИЙГЭЭЧЭЭ