Элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах, элсэлтийн шалгалтын шинэчилсэн босго оноо, шалгалтын зохион байгуулалт, үнэлгээний арга зүйг олон улсын чиг хандлагад нийцүүлэх, дээд боловсролын сургалтын байгууллагад элсэлтийн шалгалтгүй элсэх боломж зэрэг сэдвээр БШУЯ-ны Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир мэдээлэл өгч, элсэгчдэд заавал анхаарах зүйлсийг тайлбарлалаа.
Дээд сургуульд элсэн орох босго оноог жил бүр шинэчлэн тогтоох бөгөөд өмнөх жилийн босго оноог бууруулахгүй байхаар хуульчилжээ.
Дээд боловсролын сургалтын байгууллагын дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт бүрэн дунд боловсрол эзэмшсэн, элсэлтийн шаардлага хангасан хүнийг элсүүлэх бөгөөд үндэсний хэмжээний сургуулийн босго оноог 420 болгож тогтоосон байна.
Мөн “Оюутан элсүүлэх журам”-д элсэлтийн шалгалтгүй элсүүлэх нөхцөлүүдийг зааж өгчээ. Үүнд:
- Ажлын туршлагатай /30+/ суралцагч /Элсэн суралцах хөтөлбөрийн чиглэлээр 3-аас жил доошгүй жил ажилласан/
- Шаталсан сургуулийн суралцагч
- Гадаад оюутан /Суралцах хэлний шалгалт/
- Дэд бакалавр, Бакалаврын зэрэгтэй суралцагч
- Давхар мэргэжлээр суралцагч
- Улсын төрөлжсөн олимпиадын эхний 5 медальт байрт шалгарсан иргэн
- Шашны боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад элсэгч
- Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн, оноог дүйцүүлэн тооцуулсан иргэн
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.