Энэ мэдээ хуучирсан буюу 2024-04-22 нд нийтлэгдсэн байна.

“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна

4/ 22/ 2024    7 цаг 56 минут

Б.ДАМДИН-ОЧИР

 

“Алтайн хүдэр”-ийн Р.Базарыг энэ сарын 15-нд ноцтой “тайлбар”-тайгаар баривчилсан. Эх сурвалжууд “…Нэр бүхий улстөрчдийн сонгуульд зориулж, хууль бусаар санхүүжүүлсэн, мөнгө угаасан үндэслэлээр баривчилсан” гэж мэдээлсэн. ЭЦА-ны мэдээлэл дунд "…Р.Базар нарыг улс төрд холбоотой, сонгууль санхүүжүүлсэн гэх асуудалд арилжааны банкаар хийгдсэн их өндөр гүйлгээнүүдийг шалгаж байгаа асуудал бий” гэсэн мэдээлэл ч явсан.

Ер нь бол, ойролцоогоор зургаан сая орчим ам.долларын гүйлгээний асуудал яригдаж эхэлсэн. Тэр мөнгийг “…Улс төрийн санхүүжилт” гэж сэжиглэсэн болж таарав. Өөрөөр хэлбэл, Р.Базарыг “…Тээвэр хөгжлийн банктай холбоотой” гээд, Тээвэр хөгжлийн банкийг “…Сэжигтэй гүйлгээ хийсэн” хэмээн үзэж буй бололтой.

Гэвч үүнийг анзаарсан учир мэдэх хүмүүс “…Хэн нэгнийг хүчээр буруутгахыг оролдож, үүнээс болоод хэлмэгдэл, бусад сөрөг үр дагавар гарах вий” гээд эхэллээ.

Яагаад гэхээр, нэгдүгээрт Р.Базар нь Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч биш, тэнд ямар нэг албан тушаал эрхэлдэггүй байна.

Энэ талаар Монголбанк мэдэгдэлдээ дурджээ. Тус банкнаас энэ сарын 17-нд гаргасан мэдэгдэлд Р.Базар болон Тээвэр хөгжлийн банкны хамаарлын талаар “…Аливаа этгээд банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох, банкны удирдлагаар ажиллахад Монголбанкнаас зөвшөөрөл авах, мэдэгдэх хуулийн зохицуулалттай бөгөөд мэдээлэлд дурдагдсан нэр бүхий иргэд нь Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч, удирдлагыг хэрэгжүүлж буй этгээд биш болно” гэжээ. Өөрөөр хэлбэл, “...Р.Базар нь Тээвэр хөгжлийн банканд хамаагүй” л гэчихсэн байна.

Нөгөөтэйгүүр Тээвэр хөгжлийн банкны талаар ч Монголбанк “…Банк нь иргэн, хуулийн этгээд, нийтийн мөнгөн хөрөнгийг харилцан итгэлцлийн үндсэн дээр хуримтлуулан хадгалж, тус эх үүсвэрээр санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлж улс орны эдийн засгийн хөгжил, санхүүгийн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг тул Монголбанкны байнгын хяналт, зохицуулалтад байдаг. Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагаа Банкны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа бөгөөд санхүүгийн байдал, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт бүрэн хангагдаж байгааг хянахын зэрэгцээ тухайн банкны төдийгүй банкны салбарын тогтвортой байдлыг хангах үүднээс Монголбанк хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллахад бэлэн байгаа болно” гэсэн байна. “...Тээвэр хөгжлийн банкны бүх үйл ажиллагаа хэвийн бөгөөд хууль номынхоо дагуу явж байна” л гэжээ.

Ер нь бол Тээвэр хөгжлийн банк 2016 онд удирдлага, хувь эзэмшигчид нь шинэчлэгдсэнээс хойш тогтворжиж “…Харилцагч бүрийнхээ онцлог, хэрэгцээнд тулгуурласан санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд анхлан таниулж, дээд зэрэглэлийн тав тухтай орчинд, мэргэжлийн түвшний зөвхөн танд зориулсан үйлчилгээ”-г үзүүлдэг болсон. Тодруулбал, банкны бүх төрлийн үйлчилгээг хамгийн найдвартай, түргэн шуурхай мэргэжлийн түвшинд хүргэдэг болжээ. Тэд олон улсын банкны болон хувийн банкны цогц үйлчилгээг нэвтрүүлсэн. Одоо банкны харилцагчийн үйлчилгээгээ олон улсын стандартад нийцүүлсэн шинэчлэлийг хийж байна. Ер нь тэгээд банк бол бизнесийн л байгууллага шүү дээ. “…Чи тийм хүн учраас чамтай харилцахгүй” гэж болохгүй, тийм л зарчмаар дэлхийн бүх банк ажилладаг.

Гэсэн атал “…Улс  төрийн санхүүжилт” гэдэг зүйл яригдаад Р.Базарыг бариад хорьчихсон байдаг.

Тэгвэл яг ийм гүйлгээнд хяналт тавьдаг тусгай эрх, үүрэг бүхий байгууллага манайд бий. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу байгуулсан Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба ийм үүргийг хэрэгжүүлж ажилладаг.

Санхүүгийн мэдээллийн алба нь үүнийг хэрэгжүүлэх маш хүчтэй бөгөөд өндөр эрх мэдлийг хуулиар хүлээж авсан.  Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 16.1-т зааснаар “…Санхүүгийн мэдээллийн алба нь мөнгө угаах гэмт хэрэг, түүнд холбогдох гэмт хэрэг, зөрчил болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой мэдээлэл, энэ хуулийн 4.1-д заасан этгээдээс энэ хуулийн долдугаар зүйлд заасан мэдээллийг хүлээн авах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүн шинжилгээний үр дүнд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэж сэжиглэсэн гүйлгээ, гүйлгээний оролдлогын талаарх мэдээллийг эрх бүхий хууль сахиулах байгууллагад шилжүүлэх чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан байгууллага” юм байна.

Ингээд тус албанд дээрх хуулиар  16.9-д “…Санхүүгийн мэдээллийн албаны дарга болон хянан шалгагч, шинжээч шаардлагатай тохиолдолд хяналт шалгалт хийх, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор төрийн байгууллагаас лавлагаа гаргуулж авах бүрэн эрхтэй”, 18.1.2-т “…Санхүүгийн мэдээллийн алба мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэслэлтэй гүйлгээ байна гэж үзсэн тохиолдолд тухайн мэдээллийг хуульд заасан журмын дагуу эрх бүхий хууль сахиулах болон терроризмтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагад шилжүүлэх, шилжүүлсэн сэжигтэй бэлэн ба бэлэн бус мөнгөний гүйлгээний талаар мэдээллийн сан бүрдүүлэх”, 18.1.5-д “…Санхүүгийн мэдээллийн алба мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн дунд мэдээлэл, сурталчилгаа явуулах”, 18.1.7-д “…Санхүүгийн мэдээллийн алба мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар нэгдсэн статистик гаргах, хяналт шалгалт хийх, эрх бүхий бусад этгээдээр хяналт шалгалт хийлгэх” зэрэг олон эрхийг олгожээ.

Тус албаны дарга Б.Батбаатар ч “…Сүүлийн жилүүдэд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр дотоодын хууль эрх зүйн орчныг олон улсын гэрээ, конвенц, стандартад нийцүүлэх, олон улсын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр бид бүх шатандаа анхаарч ажилласан. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн байгууллагууд болон олон нийтийн мөнгө, угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ойлголтыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохих арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо ФАТФ-ын техник хэрэгжилтийн зөвлөмжүүдийн хувьд олон улсын түвшинд хүрсэн гэхэд болно. Бидний үнэлгээ томоохон эдийн засагтай орнуудтай өрсөлдөхүйц болсон” гэж өнгөрсөн оны сүүлчээр Базелийн засаглалын хүрээлэнгээс жил бүр тооцож гаргадаг мөнгө угаахтай тэмцэх индексийн 2023 оны дүн гарах үеэр ярьсан байдаг. Энэ агуулгаараа хэрэв яригдаад байгаа мөнгийг “…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 79 (7323)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube