Энэ мэдээ хуучирсан буюу 2024-04-23 нд нийтлэгдсэн байна.

Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв

4/ 23/ 2024    7 цаг 18 минут

Ч.Энхтайван өөрийгөө шударга журамтай бизнесмэн болсон, засарч хүмүүжсэн, залуу насны алдаа байсан мэтээр цайруулдаг ч сүүлийн үед түүний гардан гүйцэтгэсэн боловсон дээрмүүд газар авсаар. Тэр нь ахуйн хүрээнээс хальж улс орны гадаад харилцаа, гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарт уршиг тарьсан их гарын дээрэм болж өргөжсөнийг дараах баримтуудаас харж болно.


 

Өнгөрсөн зууны 2000-аад онд “Цагаан шонхор”-ын Энхтайван гэдэг нэрийг сонссон хүний толгойтой үс нь босдог байлаа. “Центр пойнт”-ын буудалцаанаас өгсүүлээд хүчин, танхай, дээрэм гээд хүн алахаас бусдыг хийсэн XX зууны “манлай” рецидив гэмт хэрэгтэн байв даа. Насаараа хуулийн сайд хийсэн Ц.Нямдорж өвөөгийн өөрийн намтартаа наасан ганц зүйл нь “Эрүүгийнхнийг дарж авлаа” гэдэг ганц өгүүлбэр. Ч.Энхтайваныг хэлж байгаа нь тэр. Гавьяат хуульч С.Нарангэрэл гуай хүртэл түүний олон гэмт хэргийг өмгөөлж байсан боловч “алтан нарыг алгаараа хаадаггүй” гэдэг болсон байх.

Гэвч Ч.Энхтайван гэдэг хүн шорон оронд орлоо гээд засрал авсан нь юу л бол. Шоронгоос гарсныхаа дараа ч дахиад бүлэглэж хүн зодсон, “Гоёл” наадмыг ивээн тэтгэснийхээ хариуд загвар өмсөгч нарыг зарсан, нэг бус охидын амьдралаар тоглосон гэх ярилцлагууд хэвлэлийн хуудсаар цувардаг байв...

Харин Ч.Энхтайван бол өөрийгөө шударга журамтай бизнесмэн болсон, засарч хүмүүжсэн, залуу насны алдаа байсан мэтээр цайруулдаг ч сүүлийн үед түүний гардан гүйцэтгэсэн боловсон дээрмүүд хүрээгээ тэлсээр. Тэр нь ахуйн хүрээнээс хальж улс орны гадаад харилцаа, гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарт уршиг тарьсан их гарын дээрэм болж өргөжсөнийг дараах баримтуудаас харж болно.

Баримт 1. "Санкпетербург"-ийн газрын дээрэм

Сүхбаатарын талбайн чанх урд байрлах хуучнаар “Ленин клуб” буюу одоогийнхоор “Санктпетербург” төвийн газар нь социализмын үеэс Оросын өмчлөлийн хөрөнгө байлаа. Гэтэл Ч.Энхтайван уг газрыг өөрийн эзэмшилд оруулахын тулд Монголын шүүхээр шийдвэр гаргуулж, хууль ёсны эзэмшигч болсон байдаг. Хоёр улсын харилцаанд сэв суулгаад зогсохгүй Монголын хууль, шүүхийн байгууллагын увайгүй байдлыг илчилсэн бас нэг том факт юм даа.

Оросууд болсон хойно монголчуудад дээрэлхүүлээд суухгүй нь тодорхой. Монголын дарга нарыг дуудаж, толгойг нь тогшиж байгаад газраа буцаан авсан ч хууль, шүүхийн байгууллага оролцсон хуйвалдааны золиосонд Монголын төр Ч.Энхтайванд нөхөн олговор өгөхөөр болж үлдсэн байдаг юм. Нөгөө “төрийн мөнгө ёо гэхгүй нь сайхан” гэдэг болсон.

Хамгийн хачирхалтай нь энэ хуульгүй дээрмийг хууль ёсны болгох ажлыг зохион байгуулсан хуульчид, тэр дундаа шүүгч нь хариуцлага хүлээх байтугай дахиад нөгөө Ч.Энхтайвандаа давуу байдал олгож, Монголын төрийг өрөнд оруулчихаад сууж байгаа.

Баримт 2. Гадаадын хөрөнгө оруулалтын дээрэм

2022 онд Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах Засгийн газрын ажлын хэсгийн цуглуулсан мэдээллээр “Ч.Энхтайван нь БНХАУ-ын хөрөнгө оруулагч нарт худалдсан хувьцаагаа буцаан авахаар дарамт шахалт үзүүлж, үйл ажиллагааг алдагдуулсан” талаар тухайн үеийн Хууль зүйн сайд (одоо хотын дарга болсон) ярьсан. Ч.Энхтайван нь Сүхбаатар аймаг дахь жоншны ордыг эзэмшдэг "Эф Жи Пи Эм" ХХК-ийн хувьцаагаа Хятадын компанид худалдчихаад мөнгөө авсны дараа наймаанаасаа буцаж, худалдан авагч нараа хууль, шүүхээр дарамталж эхэлсэн юм байна.

Өмнөх хэргүүдийг өөрийнх нь хэлснээр “залуу насны алдаа” гээд, өнгөрсөн түүхийг сөхөхөө больё. Хууль, шүүхийн байгууллагатай нийлж хөрш улсын газрыг дээрэмдчихээд нөхөн олговор авсныг нь анхны удаа юм гээд орхиё. Гэтэл хөрөнгө оруулагч нарт зарсан жоншны ордоо буцааж авахаар айлгаж, дарамталсан явдал нь яавч санаандгүй зүйл биш байж таарна. Гэм биш зан, гэнэт биш хууч болсон хэрэг.

Ч.Энхтайван гэдэг хүний шинэ үеийн боловсон дээрэм үүгээр зогссонгүй. “Боловсон” гэдэг нь хууль ёсны гэсэн үг биш шүү. Хүн зодохоо больсон, хуулийнхантай хүч хавсрах болсныг нь хэлж байгаа юм.

Баримт 3. Стратегийг ордын дээрэм

Иргэн Ч.Энхтайван нь газрын ховор элемэнт буюу өнөөдөр дэлхий даяар хамгийн их эрэлттэй болсон, Монголдоо хамгийн их нөөцтэй, Дундговь аймгийн нутаг дахь “лити” гэх ашигт малтмалын асар их нөөц бүхий стратегийн орд газрыг бас л дээрэмдсэн байна. Уг ордод хөрөнгө оруулна гэж амлаад уг ордыг эзэмшдэг “Алкалли металс" ХХК-ийн хувьцааны талыг авсан ч гэрээнд заасан хөрөнгөө оруулаагүйгээр үл барам хуучин хувьцаа хувьцаа эзэмшигчийг нь Гүйцэтгэх захирлаас буулгаж, өөрөө эзэн суухаар санаархах болжээ. Хөрөнгө оруулалт татахаар байгуулсан оффшор компаниасаа Гүйцэтгэх захирлаар Ч.Энхтайваныг томилсон бичиг бариад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт очиход нь бүртгэлийн байгууллага “Хууль бус бүртгэл хийхгүй” гэсэн тул уламжлалт аргаараа шүүх байгууллагыг ашиглахаар бүртгэлийн байгууллагыг Захиргааны хэргийн шүүхэд өгчихсөн маргаад явж байгаа гэнэ. Өмнө нь Оросуудын газрыг Монголын шүүхийн тусламжтай дээрэмдэж, Монголын төрийг өрөнд оруулсан сурсан мэхээ дахин хэрэглэж байгаа нь тэр.

Хэрэв энэ орд Ч.Энхтайваны гарт орвол манай төрийнхний яриад байгаа “стратегийн ордын 34 хувиа төрд авах” санаачлага яг энэ орд дээр лав бүтэхгүй л болов уу. Хуулиас дээгүүр жаалдаг хулгайч нарын бүлэг Монголд оршсоор байгаагийн бас нэг жишээ “Цагаан Шонхор”-ын гэх Ч.Энхтайваны дээрх гурван баримтаас харж болно.

Хууль зүйн сайд нь хүртэл “Гадаадын хөрөнгө оруулалтыг дээрэмдэж байна” гэж шүгэлдээд байхад доогуур нь хууль, шүүхийн байгууллага нь нөгөө дээрэмчидтэй нь нэг тал болчихоод байгааг юу ч гэмээр юм. Хамгийн гол нь энэ дээрэм нь Монголын нутаг дэвсгэрээс хальж, улс орны гадаад харилцаанд сэв суулгах, хөрөнгө оруулагч нарт сөргөөр нөлөөлөх, Монгол Улсын эзэмшвэл зохих стратегийн орд газрыг үнэгүйдүүлж зарах гэх мэт асар их хор уршигтай, улс орны эрх ашигт хохиролтой үр дагаварыг авчирахаар байна. Ийм илэрхий хууль бус үйлдэл дээр Монголын төр, хууль хүчний байгууллага арга хэмжээ авч чадахгүй, толгойг нь илээд яваад бас их учир байна.

Монголын төр, хууль шүүхийн байгууллага “Цагаан шонхор”-ын Энхтайван гэдэг хүний өмнө хүч сульдаж, сохор дүлий мэт байгаа нь санамсаргүй хэрэг биш төдийгүй түүний бохир үйл хэрэгт өөрсдөө хутгалдсан байж болзошгүйг харуулж байна. Энэ бол улс төр, бизнесийн хамгийн том бүлэглэлийн, магадгүй хууль шүүхийн асар том хамгаалалтай этгээдийн хийж чадах дээрэм гэдэг нь эргэлзээгүй.

Өнгөрсөн зууны хамгийн зартай рецидив гэмт хэрэгтэн эдүгээ хууль, шүүхийнхнээр хөл хийсэн боловсон дээрэмчин болчихсон явааг өөрөөр яаж тайлбарлах вэ.

inews.mn

 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube