Энэ мэдээ хуучирсан буюу 2024-04-25 нд нийтлэгдсэн байна.

Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"

4/ 25/ 2024    7 цаг 10 минут

-Р.Сэддоржийн "хязгаарлалттай" гэх тамга нэмэгдсээр байна-

“Ажнай” Д.Бат-Эрдэнийн бүсэнд 20 гаруй жил хавтага шиг хавчуулаастай яваа хүн бол Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж. Ноёны бөх гэгчээр Д.Бат-Эрдэнийг УИХ-д давбал тэрээр аймгийн удирдах түвшинд ямар нэгэн албан тушаалд “мордчихдог”. “Ажнай” корпорацийн маркетингийн албаны даргаас орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс Засаг дарга гээд даргын даллагатай Р.Сэддоржийг 2009-2010 онд “Тавантолгой” ХК-ийн Санхүү хангамж хариуцсан дэд захирлаар ажиллаж байхад өнөөх алдарт 379 мянган тонн нүүрс ор сураггүй алга болсон байдаг.

Одоогийн байдлаар тэрээр 2013 онд “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 323.900 тонн нүүрсийг өр төлбөр барагдуулах байдлаар өгсөн мэт хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх хэргээр өөрийн эзэн Д.Бат-Эрдэнийн хамт шалгагдаж буй.

Гэхдээ хуулийн байгууллагад шалгагдлаа гээд Өмнөговь аймгийн "жолоо"-г тэр тавьсангүй, атгасан хэвээр байна. Харамсалтай нь, Р.Сэддорж ингэж чанга атгалаа гээд Өмнөговийг хөгжилд хөтлөөд байгаа гэвэл эндүүрэл бололтой.  Өмнөговь аймгийн Засаг даргын 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын  дүгнэлтээс тэрээр аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа ч багагүй будлиан хутгаж, улсын болон аймгийн орлогын төлөвлөгөөг тасалсан нь тодорхой харагдаж байна.

Р.Сэддорж Засаг даргын нөөц сангаас дууны клип, овоо тахилга, нутгийн уулзалт, цолны мялаалга зэрэгт хэдэн арван сая төгрөг зарцуулжээ

Өмнөговь аймгийн төсвийн нийт орлого 2022 онд 2021 оноос 67,5 хувиар өссөн ч татварын болон татварын бус орлого, тусламж санхүүжилтийн орлого тасарсан байна. Ийм байтал аймгийн Засаг дарга Р.Сэддоржид Төрийн хэмнэлтийн тухай хууль огт үйлчилсэнгүй.  Засаг даргын нөөц сангийн хөрөнгөөс улс, аймгийн уралдаан, зөвлөгөөнд 19.7 сая, овоо тахилга, ойн арга хэмжээнд 15 сая, Говь гурван сайхан үсчин гоо сайханчдын холбоонд 10 саяын дэмжлэг, бөхийн барилдаан цолны мялаалгад 30 сая, Дорноговь аймгийн анагаах ухааны салбарын ойд 10 сая, дууны клип хийлгэхэд 10 сая, нутгийн уулзалтын зардалд 25 сая төгрөг зарцуулжээ.

Мөн 11 иргэнд орон сууц гэр барихад 78.8 сая төгрөг, 20 оюутанд сургалтын төлбөрт 73 сая төгрөг, өөр аймгийн цэргийн ангийн тохижилтод 5 сая, үсчин гоо сайхны анги тохижуулахад 5 сая, видео дүрс бичлэгийн камер авахад 15 сая төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгийн сангаас гаргасан байна. Гэхдээ үүнд нь анхан шатны баримтын бүрдэл дутуу 43 сая төгрөгийн зарцуулалт байгаа аж.

үүгээр зогсохгүй төсөл хөтөлбөрийн зардлаас ч 22.4 сая төгрөгийн бэлэг дурсгалын зүйл худалдан авсан гэнэ. Үүнээс гадна сумдын Засаг даргын Тамгын газруудад ч Төрийн хэмнэлтийн тухай хууль үйлчлээгүй байгаа юм.  Шатахуун, утасны зардал, ой, уралдаан тэмцээний шагнал, сургалт зөвлөгөөн, биеийн тамирын хувцаст хүртэл мөнгө зарцуулсан байх жишээний. Шилэн дансны нэгдсэн мэдээллээс Өмнөговь аймгийн төсөвт орсон өөрчлөлт, гүйцэтгэл, хэтрэлт, хэмнэлтийн талаар бүрэн мэдээллийг л байршуулаагүй гэдгийг аудитын дүгнэлтэд дурджээ.

Аудитаар зөвхөн Засаг даргатай холбоотой 710 сая төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд тухайлбал, Засаг даргын нөөц сангийн хөрөнгийг журмын дагуу зарцуулаагүй 200 гаруй сая төгрөг, хуулиар зөвшөөрөөгүй зардалд 127 сая төгрөг, санхүүжилтийг гүйцэтгэлээр санхүүжүүлээгүй 165 сая төгрөг гэх мэт зөрчлүүд дийлэнх байна.

Төрийн аудитын газраас Өмнөговь аймгийн Засаг даргын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай дүгнэлт” өгчээ. Илэрсэн зөрчлөөс харвал УИХ-д горилогчийн тал зассан “хөрөнгө оруулалт”-ыг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс багагүй гаргасан нь илт.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.189.23Зочин   • 4 сарын 25. 7 цаг 12 минут

ихээхэн оодорч байна даа эд нар та нарыг үйлийн үр андуурахгүйдээ



ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube