Сурах бичигт сул тал бий юү?

4/ 25/ 2024    7 цаг 13 минут

Ахмад багш, судлаач Ч.БАТСҮРЭН

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хүргэсэн билээ.  Бид нийтлэлдээ ерөнхий боловсролын сургуулийн монгол хэлний хичээлийн хөтөлбөр хэтэрхий хүнд, зарим нэг орох ёстой, сонирхолтой агуулгууд нь  багтдаггүй учраас сурагчид залхдаг.  Цаашлаад хүүхдүүд  монгол хэлний хичээлдээ дургүй болж байгаа нь эх хэлний дархлаанд муугаар нөлөөлж байгаа асуудлыг хөндсөн.  Тэгвэл манай нийтлэлийн үргэлжлэл болж, ахмад багш, судлаач Ч.Батсүрэн сурах бичгийн агуулгын тухай нийтлэлээ хүргэж байна.

 

Шинжлэх ухаан хөгжих тусам хүмүүн төрөлхтөн даван хөгжиж байна. Надад “Монгол хэл IX” гэсэн ном олдов. Сүүлийн хэдэн жил дунд сургуулийн сургалтаас хол хөндий удсан учир сонирхолтой санагдав.

Д.Эрдэнэсан, Б.Цасанчимэг, А.Цог-Очир, Д.Наранцэцэг нарын зохиож 2019 онд хэвлүүлсэн сурах бичиг. IX ангийн монгол хэл сонирхолтой байхын зэрэгцээ гайхах, эргэлзэх, тээнэгэлзэх зүйл нэг бус удаа тохиов. Энэ ангид монгол хэлний үгийн сангийн тухай, бас эх бичиг /зохиолд/ дүгнэлт хийж сурах тухай л номлосон байна.

Ер нь ерөнхий боловсролын сургуулийн,  тэр дундаа ахлах ангийн сурах бичигт хэт онолдсон, хэцүү сэдэв тусгаж, уг хүүхэд тухайн мэргэжилтэн болох юм шиг нэг тал руу хэтийдсэн, албан хүчээр сурагчаа зовоосон, ойлгомж муутай зүйл чихэж оруулсан зүйл аль ч ангийн ямар ч сурах бичигт элбэг тааралддаг нь энгийн үзэгдэл мэт болжээ. Энэ нь тухайн мэргэжлийн багш, эрдэмтэд өөрсдийн үзэл бодол, ойлголтоо сурагчдад тулгах гэсэн хувийн явцуу ухаарлаас үүдэлтэй.

Иймд хэдийгээр монгол хэлний тухай ярьж байгаа ч уг хүүхэд эмч, инженер, хуульч гэх мэтийн мэргэжил эзэмших боломжтой учир монгол хэлний нарийн ширийн зүйл тулгамааргүй байна.

Монгол хэлээрээ ойлгомжтой сайхан бичиж, найруулдаг, бодсон санаснаа чөлөөтэй тайлбарладаг, мэргэжилтэн болгоход л анхаармаар байна.

Тиймээс хэл шинжлэлийн тухай ойлголт болох баймж үйл үг, үйл үгийн баймж чанар /энэ нь дотроо олон төрөл буй/ зэрэг нь дунд сургуульд заахын хэрэггүй зүйл. Үйл үгийн баймж чанар эмч, инженер хүнд хэрэг болох уу. Их сургуулийн монгол хэлний ангийн оюутнаас, өгүүлбэрийн баймж чанарын тухай асууж лавлахад шууд хариулах хүн нэг их олон гарахгүй. Мөн мэдрэмж, сэтгэгдэл гэж юу вэ? /юү вэ байх ёстой/ Ярилцаарай гээд ямар, үг өгүүлбэрээр ихэвчлэн илрэх вэ гэсэн асуулт тавиад

•        Тэмдэг нэр

•        Дүрслэх, дуурайх үг

•        Баймж үг

•        Бүтэц бус өгүүлбэр

•        Хэлц үг

•        Адилтган жишсэн өгүүлбэр гэсэн үгээс сонгох даалгавар өгчээ /12-р тал/ Үүнээс гадна мэдрэмж /харах, үнэрлэх, амтлах, хүрэлцэх, сонсох/-ийн тухай дурдсан байна. Их сургуульд Сэтгэл судлалын хичээлээр  олгодог ойлголт, ухагдахуун энд тааралдаж байна.

Мөн “Сэгс цагаан богд” гэсэн сайхан хангайн нэрийг тайлбарласан сонирхолтой бичвэр оруулж, энэ талаар зохиолч Д.Нямаагийн “Сэгс цагаан богд” дурсамж эсээ, судлаач Б.Пүрэв-Очирын “Сэгс цагаан богд уу, аль эсвэл Сэгсэг цагаан богд уу” гэсэн эсээ орсон байна. /32-35-р тал/ Газар усны нэр тайлбарласан сонирхолтой хоёр эсээ /соён гэгээрүүлэгч Л.Түдэв исээ гэж бичээд аливаа хүмүүний сэтгэлд исэж гарсан зүйл гэж тайлбарласан байдаг. Энийг их зөв ухаарал тайлбар гэж боддог. Энэ үгийг нэг мөр болговол сайн сан/ тайлбарлан оруулжээ. Энд “Сөгсөг цагаан богд” гэсэн нэр энэ уулын унаган нэр, яван явсаар, сэг сэг улмаар товчлоод Сэгс цагаан богд болжээ гэсэн судлаачийн тайлбар бас бий. Газар усны нэр их сонин, аман хэлбэрээр уламжилж ирсэн учир хувирал ихтэй байдаг. Энэ мэт газар усны нэр оруулсан нь сонирхолтой болсон байна.  Д.Нямаагийн исээд...Сэгс цагаан богдыг хэдэн нүүдлийн газраас хараад, би бага насаа дурсаж явлаа гэсэн өгүүлбэр бий.

Хэдэн нүүдлийн газар гэдгийг сурагчдад тайлбарласан, асууж лавласан зүйл тааралдсангүй. Зүй нь нүүдэлчний соёлтой холбоотой ийм сайхан хэллэгийг  олзуурхан авах ёстой байсан болов уу. Мөн ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Сэмхэн цагаан үүл” гэсэн сонирхолтой шүлэг орсон байна. /36-р тал/

Энд, их үдийн халуун, аахилах, тэнгэрт зогсох,

Ишгэн цагаан үүл, хур дуудан майлах,

Туулайчлан ирэх салхи, ишгэн үүл

Тургилан дэгдэх, сүүлээ годгонуулах

Уул илэх гэх мэт сонирхолтой холбоо үг үүссэн байна.

Сурагчдад ойлгуулахад хялбар, байгаль ертөнцийн юмс үзэгдлийг харах танихад их дөхөмтэй шүлэг юм.

Энэ талаар судлаачийн санал ч байна. Ишиг, хургаар бяцхан жижиг, бага гэдэг санааг гаргах нь элбэг.

“Сэмхэн цагаан бас нэг үүл нуураас гарч гэдэг мөр бий. Энэ шүлгийг сайтар ажиглавал бас нэг цагаан үүл нуураас сэмхэн гарч ирсэн гэсэн өгүүлбэр болно. Ингэж үзвэл бас нэгэн цагаан үүл, нуураас сэмхэн гарах гэсэн хоёр дэлгэрэнгүй холбоо үг болно.

Монгол шүлэг мөр холбох, яруу хэлхэхийн онолын үүднээс, өгүүлбэрийн доторх үгсийг янз бүрээр байрлуулж найруулдаг ёсыг эндээс харж болно.

Тэгэхээр шүлгийн “Сэмхэн цагаан үүл” гэсэн нэр нь нэлээн их хийсвэрлэсэн ойлголт гэж үзэж тайлбарлах боломжтой байна. Таамаглал дэвшүүлсэн аргыг тайлбарлая гэсэн бичил эхийг уншвал  Тоорой модонд тогоруу эргэнэ

Тоосны үзүүрээс хүү минь ирнэ гэсэн  дуугаар жишээ аваад энэ бол говийнхны дуу. Тоорой говьд ургадаг. Тогоруу аян замдаа тоорой ургасан газраар /түр зуур бууж амс хийдэг болов уу гэсэн таамаглал дэвшүүлж, тайлбарлажээ. Учир нь тоорой булаг шанд, ус чийгтэй газар ургадаг гэжээ.

Бидний бодоход энэ дуу, тоорой мод тогоруу шувуу хоёртой холбоогүй. Монгол ардын дуу, шүлэг, уран зохиолд байгалийн сайхан уул усны сайхныг зүйрлээд түүнийхээ зэргэмжээнд хайр сэтгэлийн тухай тодотгодог жамаар тоосны үзүүрээс хүү минь ирэх тухай дуу гэж таамаглах боломж бас бий.

Энэ дуунд

Гандийн модонд галуу эргэнэ

Газрын холоос хүү минь ирнэ гэсэн бадаг байдаг

Таамаг дэвшүүлэх, тал бүрээс тайлбарлах боломж монгол хэлэнд арвин бий.

Сахар, чихэрлэг зүйлийн тухай, хог хаягдлын тухай байгаль дэлхийгээ  хайрлах тухай, гар утасны тухай, хүнд ашиггүй хоолны тухай /жин нэмдэг хоол/ зэрэг олон зүйл уг сурах бичигт цуглуулж оруулсанд талархах ёстой.

Зохиогч нар сайн ажиллаж ихээхэн зүтгэл чармайлт гаргасныг зориуд тэмдэглэе. Сурах бичигт олон зүйл хамруулж, сурагчдад тал бүрийн шинжлэх ухааны болон аж амьдралын зүй ёс зэрэг хүний амьдралд тохиолдож болох олон зүйлийг ухаарч мэдэхэд зохиогч нар голлон анхаарсан сайн тал байна.

Хойшид дараа дараачийн сурах бичиг зохиохдоо

1. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч бүх юмс үзэгдлийг мэдэх, мэдүүлэх албагүй

2. Уран зохиол, өгүүллэг, эсээ зэрэгт дүгнэлт хийх нь мэргэжлийн их сургуулийн оюутанд тавьдаг шаардлага, сурагчаас ийм зүйл шаардаж болохгүй.  Энэ сурагч, эмч, инженер болох ч магадгүй.

3. Эх, цогцолбор, утгалбар, 1-р цогцолбор, 2-р цогцолбор гэх мэт хэл шинжлэлийн ухааны хүмүүст тавих нэр томьёо шаардлагыг сурагчид үүрүүлж болохгүй. Сурах бичгийн 145-р талд, эхийг нягтлан уншаад доорх жишээг олно уу.

•        Үндэслэл нь

•        А Суудал нь

•        Таамаглал нь

•        Шалтгаан нь

•        Үр дагавар нь

•        Баримт нь

•        Тайлбар нь

•        Сэтгэгдэл нь

•        Зохиогчийн үзэл бодол нь

•        Дүгнэлт нь

гэсэн лут даалгавар өгчээ. Ийм даалгаврыг их сургуулийн монгол хэл, уран зохиолын төгсөх ангийн оюутанд тавих ёстой. Тэгвэл манай боловсролын яам, 9-р ангийн сурагчид тулгаж дарамталсан.

4.       Манайд дунд сургуулийн сурах бичигт түгээмэл байдаг гол зүйл бол зохиогч өөрсдийн мэргэжлээ хэт тулгаж, хүүхдээс хүнд хэцүү, дэндүү мэргэжлийн бас онолын зүйл шаарддаг дутагдал элбэг бий.

5.            Боловсролын байгууллага, мэргэжлийн боловсрол, ерөнхий боловсролд тавих шаардлагынхаа ялгаа заагийг сайн олох учиртай. Энэ хоёр газар, тэнгэр шиг ялгаа бий шүү. Манай мэргэжилтнүүд өөрсдийнхөө мэддэг бүхнийг сурагч хүүхдүүдэд тулгах гэдэг буруу ойлголтоос салсан цагт сурагчид сайн сурна, сайн хүмүүжнэ, өөрсдийн ирээдүйг харж тэр талынхаа хичээлд түлхүү анхаардаг болно. Бүх хичээлд сайн сурна гэдэг харьцангуй ойлголт шүү дээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube