Энэ мэдээ хуучирсан буюу 2024-04-25 нд нийтлэгдсэн байна.

"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...

4/ 25/ 2024    7 цаг 41 минут

                     -Тэр Ц.Элбэгдоржийн, Х.Баттулгын, У.Хүрэлсүхийн амыг ч сайн барьж чаддаг-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “үлээсэн шүгэл” дуу ихтэй ч цар хүрээ багатай гэдгийг хамгийн сайнаар нотолж байгаа хүн бол “Ажнай” Д.Бат-Эрдэнэ. Тэр хурууны үзүүр төдийгээр таглачихсан. Учир нь, Л.Оюун-Эрдэнийн гэлтгүй Ц.Элбэгдоржийн, Х.Баттулгын, У.Хүрэлсүхийн амыг ч тэр сайн барьж чаддаг.

Түүний хэлснээр “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” ХХК нь Монголын нүүрсийг 2004 оноос анх дэлхийн зах зээлд гаргаж борлуулсан. Эндээс тооцвол өнгөрсөн 20 жилийн хугацаанд “Ажнай” Д.Бат-Эрдэнэ тэргүүлэх баян болтлоо туулсан замнал нь цагаан байсангүй. Түншээ хулхидаж, найзаа мурьж, сонгууль санхүүжүүлж, мөнгө тарааж, нүүрс хулгайлж эцэст жагсаал хүртэл санхүүжүүлсэн гэдгийг Ерөнхий сайд өөрөө олон нийтийн телевизээр хэлсэн. Гэвч тэр хүн энэ хугацаанд УИХ-ын гишүүний суудлаас түдгэлзсэн төдий л хариуцлага үүрчээ.

Баримт сөхье 1. Луйвардсан нь

Д.Бат-Эрдэнэ 2004 оноос эхэлсэн нүүрсний бизнесдээ Свердловскийн сургуулийн анд К.Д.Романовскийг татан оруулж, томоохон хөрөнгө оруулагчаа болгосон түүх 2005 оноос эхэлсэн байдаг.Тавантолгойн нүүрсийг Уралын төмөрлөгийн үйлдвэрүүдэд нийлүүлэх, Говьсүмбэр аймагт нүүрс угаах үйлдвэр байгуулах төслийн гүйцэтгэгчээр бизнесийн хамтрагч болсон К.Д.Романовский ердөө дөрвөн жилийн дараа өөрийн 1.032.100 хувьцаагаа найздаа луйвардуулаад зогсохгүй, хэдэн тэрбумын өрөнд ороод Монголоос гарсан гэдэг. Тэр шүүхэд хандаж, Ерөнхийлөгчид захидал бичсэн ч манай томчууд гадны хөрөнгө оруулагчдыг хэрхэн шоглодгийн жишээ төдий болоод хоцорсон байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос 2012, 2014 онд хийсэн шалгалтаар К.Д.Романовскийн нэр дээр байдаг манай хоёр энгийн иргэн, ОХУ-ын нэг иргэний нийлсэн 1 023 100 ширхэг хувьцааны 2010 оны ногдол ашиг болох 1 341 730 000 төгрөг, 2011 оны 1 411 912 800 төгрөг, 2012 оны 155 847 100 төгрөгийг одоо УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн “Худалдаа хөгжлийн банк”, “Хаан банк” дахь харилцах дансанд шилжүүлсэн болохыг тогтоосон байна. Мөн 2013 онд хуваарилагдсан 790 гаруй сая төгрөгийн ногдол ашгийг зохих эзэнд нь өгөхгүй “Таван толгой” ХК-д хадгалж байна гэх баримтыг 2015 оноос хэвлэлүүд хэд хэдэн удаа сөхөж байсан ч тэгсгээд замхарсан гэхэд хилсдэхгүй.

Баримт сөхье 2- "Илбэчин"

Гэтэл “Ажнай” Д.Бат-Эрдэнэ “амташсан хэрээ 13 дахина” гэгчээр 2010 онд  379 мянган тонн нүүрс гаалийн мэдүүлэггүй алга болсон араас түүний туслах асан Р.Сэддоржийн хэлснээр 340 мянган тонн нүүрс шатсан гэх зэрэг хэргүүд шил даран гарсан. Хууль хүчнийхэн тухайн цаг үед үүнийг мэдээгүй өнгөрсөн үү гэвэл үгүй. 2011 онд хэрэг нээн шалгасан ч 2013 онд хаачихсан. Учир нь,  Д.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд болчихсон байлаа.

379 мянган тонн нүүрс+340 мянган тонн нүүрс=719 мянган тонн нүүрс буюу 5100 орчим машин нүүрс. "Тавантолгой" ХК-ийн 2022 оны борлуулалтын өртөг болох тонн нүүрсний 25 ам.доллараар тооцоорой. 18 сая орчим ам.доллар.  Энэ мөнгөөр ядаж л Өмнөговь аймагт юу хийж болох байсан бол...

Баримт сөхье 3. Завшигч

Харин өнөөдөр АТГ, Прокурорт тэрээр 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарт хууль бусаар нөлөөлсний улмаас 323,900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Таван толгой” ХК, “Тавантолгой транс” ХК-иудын хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж “Тавантолгой” ХК-д 18,478,856,284 төгрөгийн хохирол учруулан хөрөнгө завшихыг удирдан зохион байгуулсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь / Хөрөнгө завших/ заалтад зааснаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж буй.

Баримт сөхье 4.  Санхүүжүүлэгч

Уг нь, “Тавантолгой” ХК бол 51 хувь нь орон нутгийн өмчит компани. Хачирхалтай нь, 51 хувийг эзэмшиж байгаа орон нутаг биш 20 хүрэхгүй хувьтай гэгддэг “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хөрөнгө л пуужингийн хурдаар өссөөр байгаа нь нууц биш.  Түүнийгээ ч ил тод илэрхийлсээр ирсэн. Төрсөн өдөртөө Монголын хамгийн үнэтэй дуучид хуурчдыг урьж, АН-ын толгой улстөрчдийг хундага тавилгүй уулгаж, хутга тавилгүй идүүлж, бүжгийн талбайд сэнсэртэл эргүүлж, зочдынхоо дунд 10-20 саяын шагналтай тэмцээн зарлаад л... Нэг өдрийн наргианд тэрбумаар цацаж байгаа хүнд сонгууль худалдаж авах, жагсаал санхүүжүүлэх нь халаасны мөнгө төдий биз.

Гэвч түүний шунал барагддаггүй хэвээр байгаа юм. Өнгөрсөн оны 12 дугаар сард болсон нүүрсний сонсгол дээр яригдсан баримтуудыг эргэн саная. “Ажнай” Д.Бат-Эрдэнэ “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа тонн нүүрсийг 35 ам.доллараар өөрийн “Тавантолгой транс” ХХК-д худалдаж, өнөөх нь БНХАУ руу 70 ам.доллараар борлуулсан. ТУЗ-ийн гишүүд болох ойр дотныхондоо буцалтгүй тусламж нэрээр их хэмжээний мөнгө олгосон байв. Хамгийн харамсалтай нь, орон нутгийн өмчит компанийн тендерүүд хэзээ ч Монгол Улсын хуулийн дагуу явагдаж байгаагүй бөгөөд энэ хугацааны баримтууд хаашаа ч юм хийсэн одсон. Мэдээж үүний тулд өөрийн туслах, ойр дотны хамтран завшигчдаа Өмнөговь аймгийн орон нутгийн удирдлагаар томилуулж чаддаг.

Бичлэгийн эхэнд дурдсанчлан тэр Л.Оюун-Эрдэнэ төдийгүй улсын гурван ч Ерөнхийлөгчийг  "атгаж" чадсан нэгэн. Ц.Элбэгдоржийн хувьд ивээн тэтгэгч, Х.Баттулгын бизнесийн хамтрагч, У.Хүрэлсүхийн цэргийн сургуулийн багш гээд түүнд хувирдаг дүрүүд олон. Тийм ч учраас нүүрсний гэх сүртэйхэн эхэлсэн хэргийн баримтууд магадгүй “Тавантолгой” ХК-ийн баримтууд шиг замхран алга болох нь цаг хугацааны асуудал.

Харин “Ажнай” хэмээн Д.Бат-Эрдэнэ маргаашийн УИХ-ын сонгуульд бэлтгээд завгүй байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube