Энэ мэдээ хуучирсан буюу 2024-05-13 нд нийтлэгдсэн байна.

"Худал"-аас хамгаалах дархлаа буюу мэдээллийн боловсрол

5/ 13/ 2024    7 цаг 20 минут

С.УЯНГА

Монголчуудын интернэт хэрэглээнд гарч буй өөрчлөлт, хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлдог Digital 2024: Mongolia тайланд дурдсанаар энэ оны эхний байдлаар Монгол Улсын сошиал медиа идэвхтэй хэрэглэгчийн тоо 2.5 саяд хүрчээ. Энэ нь 2023 оны эхэн үетэй харьцуулахад 200 мянгаар нэмэгдсэн буюу хүн амын талаас илүү хувь нь мэдээллийг цахимаар хүлээж авч түгээж байна. Өөрөөр хэлбэл, манай улсад сошиал медиа, Facebook идэвхтэй хэрэглэж байгаа 2.5 сая хүн хүссэн мэдээллээ үйлдвэрлэх, түгээх боломжтой. Энэ бол нэг талаас ардчилсан Монгол Улсын хамгийн том давуу тал боловч цаг үе, техник технологи хувьсан өөрчлөгдөхийн хэрээр эргээд эрсдэл дагуулж мэдэхээр орон зай болж байна.

Мэдээллийн технологийн хөгжлийг дагаад хуурамч мэдээлэл хувь хүний эрх ашгаас эхлээд улс орны хэмжээнд нөлөөлөхүйц хүчтэй болж байна. Олон нийт үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллээс болж төөрөлдөх, бусдын талаар буруу ойлгох улмаар өөрсдөө хохирогч болох эрсдэл дунд амьдарч байна. Ингэхдээ дийлэнх хүмүүс цахим орчин дахь мэдээллийг үнэн бодитой эсэхийг ялгаж чаддаггүй. Үүнийг нь зарим нэг ашиг сонирхолтой этгээдүүд ашигладаг. Эцэст нь нийгмийг айдаст автуулж сэтгэл зүйд нөлөөлөх бүр цаашлаад төр-иргэн хоорондын итгэлцлийг сулруулах, шийдвэр гаргах хэмжээнд очтолоо гүн гүнзгий “хор” шахдаг. Харин энэ аюул эрсдлээс сэргийлэх, олон нийтийн сэтгэл зүй, хандлага, үзэл бодлыг хамгаалж авч үлдэх ерөндөг нь мэдээллийн боловсрол гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч энэ чиглэлд онцгойлон анхаарч байна. "Унших+Ойлгох+Нухацтай бодох = Мэдээллийн боловсрол" гэж НҮБ-аас тодорхойлжээ. Хэвлэл мэдээллийн боловсрол нь шүүмжлэлтэйгээр бодох, мэдээллийн ухаалаг хэрэглэгч болох, үзэл бодлыг таних, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хариуцлагажуулах чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, худал, ташаа мэдээллийг хөөсрүүлэхгүй байх шийдэл бол олон нийтэд мэдээллийн боловсрол олгох бөгөөд хожим арилгаж барахааргүй үр дагавар үүсгэхгүйн тулд  худал мэдээлэл түгээхтэй тэмцэх, олон нийтийг зөв мэдээллээр хангахад нийгмийн бүх талын төлөөлөл идэвхтэй оролцох нь чухал юм. Үүний нэг жишээ нь худал мэдээлэл тарааж болзошгүй хуурамч хаяг, хуудсуудыг илрүүлэх устгах, хиймэл оюун ухаан Монгол хэл дээрх мэдээллийг үр дүнтэй ялгаж таних тал дээр Монголын хамгийн түгээмэл хэрэглэгчтэй фэйсбүүк компанитай Монгол Улсын Засгийн газрын түвшинд хамтарч ажиллах шаардлагатай гэдгийг мэдээллийн аюулгүй байдлын экспертүүд хэлж байгаа. 

Хуурамч мэдээлэл, хортой агуулгын талаар олон нийтэд тогтмол сурталчлан таниулахад чиглэсэн мэдээллийн боловсролыг өргөн фронтоор олгосноор сошиал хэрэглэгчид худал, хуурмаг, гадны нөлөөтэй мэдээллийг эсэргүүцэх дархлааг суулгах өндөр ач холбогдолтой. Үр дүнд нь гадны хортой мэдээллийг түгээх зохион байгуулалттай кампанит ажилд өртөх магадлал багасдаг. Хамгийн гол нь олон нийтийг хагалган бутаргахаас сэргийлэх эрсдэлтэй худал, хуурамч мэдээлэлд шүүлтүүртэй хандах үндэсний эв нэгдэл, нийгмээ хамгаалахад төр, иргэн, хэвлэл мэдээлэл зэргээр нийтээрээ “давших” хамтын оролцоо чухал.

Хариуцлага талаасаа өөрчлөх зүйл ч бий. “Худал мэдээлэл тараах, төөрөгдүүлэх байдлыг зөрчил, гэмт хэрэг болгож авч үзэх зохицуулалт бий. Тэгвэл зөрчил, гэмт хэргийг шалгахад үнэн бодит мэдээллийг өгөх үүрэгтэй хүмүүс нь ажлаа хийсэн үү гэдгийг харгалзаж үздэггүй. Үнэн бодит мэдээлэл өгөөгүй бол ямар нэг хариуцлага яригддаггүй. Тиймээс худал төөрөгдүүлсэн мэдээлэл түгээх чиглэлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, тухайн асуудлаар үнэн бодит мэдээлэл өгөх үүргээ төрийн албан тушаалтан биелүүлээгүй бол хариуцлага тооцох зэргээр өөрчлөлт оруулах шаардлага бий” гэдгийг Л.Галбаатар хуульч хэллээ.

Худал, хуурамч мэдээллээс хамгаалах дархлааг бий болгоход мэдээллийн боловсрол чухал. Энэ талаар хуульч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл ямар гарц шийдэл хэлж байгааг хүргэе.

 

Л.Галбаатар: ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙГ ХАРАГДАХГҮЙ БОЛГОХ ЗЭРГЭЭР МЕТА-Д ҮҮРЭГ ХҮЛЭЭЛГЭХ ТАЛААС НЬ ШААРДЛАГА ТАВИХ НЬ ЗҮЙТЭЙ

Хуульч, судлаач

-Мета-гаас Монгол болон англи хэл дээрх контентыг зохицуулахдаа өөр өөр үр дүн гаргадаг. Өөрөөр хэлбэл, Англи хэл дээрх мэдээллийг илүү сайн ялгаж таньдаг бол Монгол хэл дээрхийг ялгаж танихад хиймэл оюун ухаан үр дүн багатай ажилладаг тал бий. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас фэйсбүүк компанитай Монгол хэл дээрх хуурамч мэдээллийг зөв таньж ойлгох, өргөн хэмжээнд тархахаас сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллах хэрэгтэй. Хувь хүмүүсийг буруутгахаас илүү платформ буюу мета-д хуурамч мэдээллийг харагдахгүй болгох зэргээр үүрэг хүлээлгэх талаас нь шаардлага тавих нь зүйтэй.

Монголын уншигчдын насны бүлэг өөр. Тэр болгонд буюу зорилтод бүлэгт тохирсон арга хэлбэрээр хуурамч мэдээллийг ялгаж таних чиглэлээр мэдээллийн боловсрол олгох нь үр дүнтэй. Тухайлбал, өндөр настай хүмүүст залуучуудын ойлгох хэлбэрээр мэдээлэл хүргэх нь төдийлөн үр дүнгүй.

 

А.Уянга: МЭРГЭШСЭН СЭТГҮҮЛЧ, МЭРГЭЖЛИЙН РЕДАКЦ ОЛОН БОЛОХ ТУСАМ МЭДЭЭЛЛИЙН БОЛОВСРОЛ САЙЖИРНА

Охидын подкастын үүсгэн байгуулагч, сэтгүүлч

 -Миний хувьд 2016 оноос хойш сэтгүүлчээр ажиллаж байна. Энэ хугацаанд ойлгосон нэг зүйл бол мэргэшсэн сэтгүүлчид аль болох олон болж байж л иргэдийн мэдээллийн боловсрол дээшилнэ. Учир нь 2019 онд сэтгүүлч мэргэжлээр оюутан бэлтгэдэг 20 их, дээд сургуульд 1700 гаруй оюутан элсэж суралцсан бол 2023 онд энэ тоо даруй 738 болж хоёр дахин буурсан байх жишээтэй. Мөн сэтгүүлчээр суралцаж байгаа оюутнууд төгсөөд мэргэжлээрээ ажиллах эрмэлзэл маш багассан. Гэтэл яг үнэндээ сэтгүүлч мэдээл­лийг боловсруулж, худал ташаа, хуурмаг эсэхийг нягталсны дараа эх сурвалжийн тэнцвэрийг хангаж мэ­дээл­дэг.Олон нийтэд үнэн бодит мэдээллийг өгөх ийм чухал мэргэжлээр ажиллах хүний тоо цөөрч байгаа нь эргээд иргэдэд хүрч буй мэдээллийн чанар огцом буурахад нөлөөлж байгаа гэж боддог. Тиймээс сэт­гүүл­чийн аюулгүй ажиллах хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, хараат бус мэргэжлийн редакцтай хэвлэл мэдээл­лийн байгууллагуудын тоо олон болох тусам олон нийт иргэдийн мэдээллийн боловсролыг сайжруулахад чухал нөлөөтэй гэж бодож байна.

 

Д.Түшигт-Эрдэнэ: МЭДЭЭЛЛИЙН БОЛОВСРОЛЫГ УЛАМЖЛАЛТ ТОГТОЛЦООНДОО ШИНГЭЭЖ, ИРЭЭДҮЙН ИРГЭДДЭЭ БАГААС НЬ ОЛГОХ  ХЭРЭГТЭЙ

Ерөнхий редактор, Unread Media

-Санаатай болон санаандгүй худал ярих бол хүн бүрд л байдаг байгалийн зан. Үүнийг өөрчлөх, ялангуяа хааж боох боломжгүй. Ташаа мэдээлэл биднээс олон мянган жилийн өмнө байж л байсан, ирээдүйд ч байсаар л байна. Тиймээс энэ төрлийн мэдээллийг хүлээн авч, түүнийгээ шийдвэр гаргахдаа ашиглаж байгаа явдалд л анхаарах хэрэгтэй. Хамгийн энгийн бөгөөд зайлшгүй байх ёстой арга бол мэдээллийн боловсролыг нэмэгдүүлэх. Энэ төрлийн боловсролыг уламжлалт боловсролын тогтолцоондоо шингээж, ирээдүйн иргэддээ бага наснаас нь өгөх хэрэгтэй. Энгийн сонсогдож байгаа ч үүн шиг үр дүнтэй арга байхгүй гэж бодож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 95 (7339)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube