Энэ мэдээ хуучирсан буюу 2024-05-20 нд нийтлэгдсэн байна.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тойрогт МАН залууст итгэл хүлээлгэх бол АН говийн бүст Засаг дарга голцуу горилогчтой байна

5/ 20/ 2024    8 цаг 47 минут

Намууд УИХ-ын 2024 оны сонгуульд сойх нэр дэвшигчдээ тодруулах ажиллагаа өнөөдрөөр дуусна. Өнгөрсөн долоо хоногийг хувьд жагсаалтад хэнийг оруулж, тойрогт хэнийг “зоох” вэ гэх намуудын дотоод тохиролцоо хийгдсэн өдрүүд өнгөрөв. Харин өнөөдөр энэ бүхнийг эцэслэж, хууль ёсоор 00:00 цаг гэхэд  жагсаалт болон тойрогт нэр дэвшигчид тодорч, 23-ны дотор Хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т өгнө. Сонгуулийн ерөнхий хороо зургадугаар сарын 1-ний дотор нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдвэрлэх юм. Одоогийн байдлаар тойрогт нэр дэвшигчийн нэрс МАН, АН-ын хувьд үндсэндээ гараад буй бололтой. Орон нутагт буюу Сонгуулийн 1-7 дугаар тойрогт одоогоор нэр нь тодроод тойрог “услах” ажиллагаагаа эхлүүлсэн горилогчдын талаар мэдээллийг хүргэе.

1-р тойрог: Архангай, Өвөрхангай, Баянхонгор

МАН-аас Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Г.Ганболд, Хотын дарга асан Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, УИХ-ын дарга Г.Занданшатар, ГХ-ны сайд Б.Батцэцэг, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай нар тунасан аж.

Харин АН-ын хувьд хуульч О.Алтангэрэл, АЗХ-ны ерөнхийлөгч Б.Ган-Очир, УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн,  С.Ганбаатар  болон П.Нүрзэд нарын нэр тодорхой болж.

2-р тойрог: Завхан, Увс, Ховд, Говь-Алтай

МАН-аас УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, УИХ, Засгийн газрын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа нарын нэр тод байна.

АН-ын хувьд УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Завхан аймгийн Засаг дарга асан Д.Батсайхан, УИХ-ын гишүүн асан Я.Санжмятав, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд дарга асан Ц.Одонтунгалаг, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б. Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан Д.Батцогт, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нар яригдсаар байна.

3-р тойрог: Баян-Өлгий

Тус тойргийн хувьд гурван мандаттай учраас МАН, АН-ын хувьд нэр дэвшигчид нь аль хэдийнэ тодорхой болсон аж.

МАН-аас УИХ-ын гишүүн Т.Аубакир, ХНХ-ын дэд сайд С.Зулпхар, АН-аас УИХ-ын гишүүн Б.Бейсен, АН-ын дэд дарга Ш.Жандос нар тодорхой бол УИХ-ын гишүүн асан Д.Мурат горилогчдын дунд нэр нь яваа гэнэ.

4-р тойрог: Булган, Хөвсгөл, Орхон

Тус тойрогт намын дотоод өрсөлдөөн ч багагүй байгаа аж. Одоогоор МАН-аас УИХ, Засгийн газрын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Д.Батлут нараас гадна БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай нар нэв дэвших нь бололтой.

АН-ын хувьд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, ХАҮТ-ын дарга асан О.Амартүвшин бий.

5-р тойрог: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул

МАН-аас УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Ч.Ундрам, Ж.Батжаргал, Сангийн сайд Б.Жавхлан, Боомтын сайд Б.Тулга болон ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын нэр шигшигдсэн бол АН-аас УИХ-ын гишүүн Ц.Туваан, Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв, АЗХ-ны ерөнхийлөгч асан С.Эрдэнэболд, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд дарга асан Д.Үүрийнтуяа, АН-ын Тамгын газрын дарга асан Д.Эрдэнэсувд гэх танил нэрс жагсчээ.

6-р тойрог: Хэнтий, Сүхбаатар, Дорнод

МАН тус тойрогт УИХ-ын гишүүн Ц.Идэрбат толгойтой  ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр, Хөрөнгийн биржийн дарга асан Х.Алтай, Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Г.Дөлгөөн гэх залуусыг илгээхээр шийдсэн бол АН-ын хувьд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нараар ахлуулан хуульч Т.Пүрэвхатан нарын залууст итгэл хүлээлгэх аж.

7-р тойрог: Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь

МАН-аас УИХ, Засгийн газрын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин,Б.Саранчимэг, УУХҮ-ын дэд сайд Б.Уянга мөн Ерөнхийлөгчийн зөвлөх Ө.Золбаяр нарын нэр яригдсан бол  АН-аас УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү, Р.Эрдэнэбүрэн, Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Л.Одсэр, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар тэргүүлэн Б.Энхмөнх, Л.Мөнхбаясгалан нарын сэтгүүлчдийн нэр тодорхой болсон байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube