Эверестийн оргилд гарахаар авиралт хийсэн Монголын гурван уулчны хоёр нь эндсэн тухай харамсалтай мэдээ монголчууд хүлээж аваад удаагүй байгаа юм.
Тавдугаар сарын 13-нд авиралт хийхээр яваад сураггүй болсон Монголын хоёр уулчны эрэлд гарсан хийсэн шерпа нар тэдний цогцсыг олж, хамт явсан багийн гишүүнд нь гар утсыг өгсөн байна. Гар утсанд үлдсэн дүрс бичлэг, гэрэл зургаас монгол уулчид өөрсдийн гол зорилго болсон хөтөчгүй, нэмэлт хүчилтөрөгчгүй Эверестийн оргилд гарах хүсэл мөрөөдлөө биелүүлсэн тодорхой болжээ.
"Thehimalayantimes.com"-д мэдээлснээр "8K Expeditions компанийн захирал Пэмба Шерпа тэдний гар утсыг шалгаж үзээд Цэдэндамбын Өсөхжаргал, Лхагважавын Превсүрэн нар 5-р сарын 13-ны өглөөний 11:57 цагт оргилын гэрэл зургийг авчээ" хэмээн мэдэгдсэн байна.
Аврагчид 5-р сарын 17-нд Эверестийн өмнөд оргилоос Өсөхжаргалын, тагтны орчмоос Пүрэвсүрэнгийг цогцсыг нь олжээ. Уулчид хүчилтөрөгчийн дутагдалд орсон тул оргилоос буух нь хэцүү байсан нь видео бичлэгээс харагдаж байна. 8K Expedition-ийн аврагчид тэдний цогцсыг 8,600 ба 8,400 метрийн өндрөөс олж илрүүлжээ хэмээн бичсэн байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.