УИХ-ын Хянан шалгах түр хорооноос өнөөдөр /2024.05.21/ нийслэлийн нийтийн тээврийн худалдан авалт буюу "ногоон автобус"-ны гэх хэргийн нээлттэй сонсголыг хийнэ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн ахалсан Хянан шалгах хорооноос Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар, Нийслэлийн Тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар, Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал харицсан нэгдүгээр орлогч дарга асан Ж.Сандагсүрэн, Нийслэлийн засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ нарын 100-гаад хүнийг гэрчээр оролцуулахаа мэдэгдсэн.
УИХ-ын Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн П.Анужин, Н.Ганибал, Ж.Батсуурь, С.Одонтуяа, Г.Тэмүүлэн, Т.Доржханд нар багтсан байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.