Р.Сэддоржид сумдын Засаг дарга нар нь захирагддаггүй гэж үү

5/ 22/ 2024    11 цаг 44 минут

Төрийн эрх барьж буй намын сөрөг хүчин буюу АН орон нутагт үнэмлэхүй тоогоор ялсан газар Өмнөговь аймаг. 2020 оны орон нутгийн сонгуулиар Өмнөговь аймгийн ИТХ-д АН 20, МАН 13 суудал авсан. Ингээд ИТХ-ын дарга болон аймгийн Засаг даргыг АН-аас томилсон. Харамсалтай нь, өнөөдрийн байдлаар тус намаас сонгогдсон ИТХ-ын дарга асан Б.Бадраа гадагшаа зугатсан бол аймгийн Засаг дарга Р.Сэддорж хэд хэдэн удаа хуулийн байгууллагын үүдэнд суугаад амжсан. Түүнийг улс төрд оруулж ирсэн, үргэлж түшиг тулгуур нь болж явдаг ах  “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлэн хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа ч Р.Сэддорж  АН-аас УИХ-д нэр дэвших квотоо авч чадлаа. АН-ын бэлтэйхэн хүчтэйхэн фракц болсон Өмнөговийнхныг Р.Сэддоржоос өөр хэн төлөөлөх билээ. Гэвч тэр УИХ-ын өрсөлдөөнд нэр цэвэр орж ирж чадсангүй. Тэрээр орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-д будлиан хутгасан шигээ Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газарт ч бужигнуулсныг 2022 оны санхүүгийн тайлан нь гэрчилнэ.

Үнэндээ, аудитын тайлангаар “Хязгаарлалттай” гэх дүгнэлт авснаа цар тахалтай холбож тайлбарлах ямар ч боломжгүй байгаа юм.

Зөвхөн 2022 онд Өмнөговь аймгийн өр төлбөр 174 тэрбум 754 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүний 132.2 сая төгрөг нь “Тавантолгой” ХК-ийн татвар, нийгмийн даатгал, ногдол ашиг. Харин 20.7 тэрбум нь дуусаагүй ажил байна.

Аудитын тайлангаас түүнд харьяа төсөвт байгууллагууд нь байтугай сумдын Засаг дарга нар захирагддаггүй юм байна гэж болох. Эсвэл үнэхээр аймгийн Засаг даргын хувиар хяналт тавьж ажиллаж чаддаггүй, АН-ын гишүүд дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэдэг.

Тухайлбал, Ханбогд сумын Засаг дарга орон нутгийн хөрөнгө оруулалтаар сумаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээний хүрэх үр дүнг ИТХ-аар хэлэлцүүлж батлаагүй, хүрсэн үр дүнг тооцолгүй 807.6 сая төгрөгийн хөрөнгө зарцуулсан. Мөн аймгийн Засаг даргын нөөц сангийн хөрөнгөнөөс Даланзадгад сумын Засаг дарга хөтөлбөр, төсөл арга хэмжээний шинж чанартай хэмээн 77.8 сая төгрөг зарцуулжээ.

Цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулж, Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж байсан ч Өмнөговь аймагт бол огт үйлчлээгүй гэж болно.

Засаг дарга Р.Сэддорж хурал зөвлөгөөн, овооны тахилга, ойн арга хэмжээ, бөхийн барилдаан, нутгийн уулзалтад хэмээн Засаг даргын нөөц сангийн хөрөнгөнөөс тогтмол мөнгө гаргаж байжээ. Дууны клип хийхэд мөнгө хандивлаад зогсохгүй хөрш аймагт болж буй анагаахын салбарын ойд ч 10 саяын дэмжлэг үзүүлжээ. Гол нь, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх төлөвлөгөө хэмээн сүржигнэн баталсан боловч иймэрхүү байдлаар гарын салаагаар мөнгө урсгаж, төсвийн орлого нь тасалдсан байдаг.

Төрийн хэмнэлтийн тухай хуультай холбоотой гарсан зарим зөрчлийг доор харуулья.

  1. Засгийн газрын тогтоолоор суудлын автомашин ашиглах эрх бүхий албан тушаалтныг хязгаарласан ч ИТХ-ын дарга, ажлын алба, ЗДТГ-ын албан хаагчдад тээврийн хэрэгсэл ашиглуулж, шатахууны зардал олгожээ.
  2. Гурвантэс сумын Засаг дарга 14.7 сая, Баян-Овоо сумын ИТХ-29 сая, Ханбогд сумын ИТХ-11.6 сая, Даланзадгад сумын ИТХ-25.4 сая, ЗДТГ нь 67.7 сая төгрөг бэлэг дурсгал, тэмдэглэлт ой, тэмцээнд уралдааны шагналд зарцуулсан.
  3. Баяндалай сумын Засаг дарга 18.6 сая төгрөгийн өргөмжлөл медаль бэлтгэсэн.
  4. Ханбогд сумын ЗДТГ 67.5 сая төгрөг ажилд 4 компанитай шууд гэрээ байгуулсан бол Орон нутгийг хөгжүүлэх сан 377 сая төгрөг ТЭЗҮ батлуулаагүй зураг төсөв санхүүжүүлсэн, Даланзадгад сумын ЗДТГ 250 сая төгрөгийн ажлыг 12 дугаар сард гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан, ОНХС нь 649.7 сая төгрөгийн ТЭЗҮ, зураг төсөв, байгаль орчны үнэлгээ хийлгээгүй төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн байв.

Өмнөговь аймгийн Засаг даргын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 76 төсвийн байгууллага,43 орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, 2 орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, 15 төсвийн төвлөрүүлэн захирагч, нийт 135 тайлан нэгтгэгджээ.

Эдгээр байгууллагын санхүүгийн тайланд хийсэн аудитаар 105 тэрбум 112 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлсэн байдаг.

Үүнээс, Өмнөговь гэх тусгаар улс, түүний захирагч Р.Сэддорж нарын хүмүүс Монгол Улсын хуулиар гадуур үйл ажиллагаа явуулсаар байна уу гэх асуулт зүй ёсоор тавигдана. Сануулахад, 2024 онд Өмнөговь аймаг 1 их наяд 446,2 тэрбум төгрөгийн төсөл баталж, 719 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцсон байдаг. Гэвч Р.Сэддорж даргын ажлын арга барилаар бол ...

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.187.112Зочин   • 5 сарын 22. 13 цаг 27 минут

Ямарч боловсрол туршлага мэдлэг байхгүй хүн. Тэгээд бас дураараа. Тендерийн 10%-ийг бэлэнээр авдаг. Улсууд үнэнээ хэлэх хэрэгтэй. Төрд дариж ойртуулах хэрэггүй хүн. Дахиж бүү үзэгдэг. Далд ормор. Сайн шалгаж шүүхийн өмнө аваачих ёстой хүн.



ШИНЭ МЭДЭЭ

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно6 сар 24. 14:05ЦЕГ: Хүүхдийн эрхийг зөрчсөн 82 иргэнд 24.600.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулав6 сар 24. 12:19ХҮЭК-т сонгуультай холбоотой гэм хэргийн шинжтэй 182 гомдол мэдээлэл иржээ6 сар 24. 12:09МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 2025 оныг залуучуудын жил болгоно6 сар 24. 12:05Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын тайлангаа Аудитын байгууллагад хүргүүлж, ил тод мэдээлнэ6 сар 24. 11:05Нам, эвслийн дарга нарын хамгийн олон давтамжтай “үгс”6 сар 24. 10:59ЭМД-ын шимтгэлээ 2019 оноос тасралтгүй төлснөөр тусламж үйлчилгээ авах боломжтой6 сар 24. 10:56Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх авто замын өргөтгөлийн ажил хийгдэж байна6 сар 24. 10:51Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэлүүд нэмлээ6 сар 24. 10:47Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ6 сар 24. 10:42Р.Даваадорж: Төсвийн 5-7 тэрбумаар Сэлэнгэ аймагт “балгас” барьсан байхыг харлаа6 сар 24. 10:38Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ6 сар 23. 16:54Гэр, хашаа, гудамж, талбайд ус орсон 70 дуудлага, мэдээллийн дагуу ажиллалаа6 сар 21. 20:20Үерийн далан халих эрсдэлээс сэргийлж Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэллээ6 сар 21. 13:36Иргэдийн аюулгүй байдлыг хангаж, бэлэн байдалд ажиллаж байна6 сар 21. 10:45Шар хоолойн 3 км автозамын ажил удахгүй эхэлнэ6 сар 21. 10:39Ц.Энхбат: Үр хүүхдэдээ новшийн нийгэм үлдээчхээд “би сошиал дээр зөндөө сэтгэгдэл бичсэн” гээд сууж баймааргүй байна6 сар 21. 10:36Монгол Улсын Арслан Б.Ганбат: Б.Заяабал бол бэлтгэгдсэн төрийн хүн6 сар 19. 20:22С.Батсайхан: Ус зайлуулах шугам угсарсан газруудад үзлэг хийхэд ус тунасан асуудал гараагүй6 сар 19. 19:23Б.Заяабал: Баруун бүст Ховдын цементийн үйлдвэртэй адил том оврын гангийн үйлдвэр байгуулахаар мөрийн хөтөлбөрт туссан6 сар 19. 13:55Хотын реформын автор Э.Бат-Амгалан6 сар 19. 13:09Д.Оюунбат: Өчигдөр шөнө орсон аадраар үерийн нөхцөл байдал үүсээгүй6 сар 19. 10:32Сайдын дэвшсэн тойрогт пуужингийн хуртай6 сар 19. 9:49Туркийн нэг ч аяллын компанид агнуурын тусгай зөвшөөрөл олгоогүй6 сар 19. 9:12Нийслэл 2024 онд багтан бонд гаргаж, дотоодын зах зээлд арилжаална6 сар 19. 9:05НӨАТ-ын сугалааны тохирол явагдана6 сар 19. 8:54Хүнийг 48 цагийн дотор үхэлд хүргэх аюултай, “эдээр хооллодог” нянгийн өвчлөл Японд тархаад байна6 сар 19. 8:49Улаанбаатарт дуу цахилгаатай бороотой6 сар 19. 8:43Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ6 сар 19. 8:41Завхан аймагт болсон үерт 5 багийн 158 өрх өртжээ6 сар 18. 21:33Харцага Ц.Бямба-Отгонд Улсын арслан цолыг нөхөн олгов6 сар 17. 11:41Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайн ногоон байгууламжийн ажил 40 хувьтай үргэлжилж байна6 сар 17. 10:39Улаанбаатарт +29...+31 градус дулаан байна6 сар 17. 8:16Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу6 сар 17. 8:14Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр эмгэнэл илэрхийллээ6 сар 17. 8:02Б.Заяабал: "Шинэ хоршоо" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна6 сар 15. 16:47Шинэ хоршоологчдод алдаа оноогоо дэнслэх судалгаа, туршлага хэрэгтэй6 сар 15. 16:28Ричард Бреслин: Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай6 сар 14. 17:00“ASIAN FOLK” АЗИЙН ХОТУУДЫН АРДЫН УРЛАГ, ГАР УРЛАЛЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ6 сар 14. 14:25Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 30 саяын машин, 364 саяын орон сууцтай6 сар 14. 9:11
 Facebook Twitter Youtube