Энэ мэдээ хуучирсан буюу 2024-05-27 нд нийтлэгдсэн байна.

Монголын улстөрчид шунал шүглэсэн “чөтгөр, шуламнууд” болчихоод зовоож байна

5/ 27/ 2024    7 цаг 40 минут

Монгол хүний реализм ба прагматизм

Нутгийнхаа хөгшдийн үг, үйлдлээс нь тэдний аливаад бодитой ханддаг, практик ач холбогдлыг нь заавал үнэлдэг, тооцдог төрөлх гэхээр ухаалаг ааш авирыг нь би өсөх, өндийх, ухаан суух хэрээрээ л сайтар ойлгож, хүндэлж ирсэн юм.

Аливаа бүхэн нэг янзаараа байдаггүйг, хүн хүний үзэл бодол адилгүйг, сайн зүйлд ч садаа ихийг, их сонсож бага ярихын чухлыг, эвлэвэл бүтдэг эвдэрвэл гутдагийг, бүгдээрээ хэлэлцвэл буруугүйг, хүний газарт нэрээ, өөрийн газарт ясаа тавихын учрыг тооцож аливаад онож зөв хандах, үр дагаврыг нь үнэлж байхын зохистойг хөгшид тун ч сайтар хичээдэг байлаа.

 

Өөрсдөө ямагт хичээхийн зэрэгцээ залууст байнгад л сануулж, зөвлөдөг байв. Ийм реалист, прагматист үзэл, хандлага л хүнийг зөв зүгрүү хөтөлж, их үр дүнд хүргэж, алдах, эндэхээс хамгаалж байдаг ажээ. Өвгөдийн маань хэлж, сургаж, сануулж, сэхээрүүлж ирсэн зүйр цэцэн үгнүүдийн утга, санааг тайлж, тайлбарлаж ном бичих аваас яах ч аргагүй л реализм, прагматизмыг үндэслэсэн, чухалчилсан онол, сургаал өгүүлэгдэх болно. Өвгөдийн маань зүйр цэцэн үгнүүдээс диалектикийн аль, ямар ч хуулийг ургуулан гаргах боломжтой, мөн нийгмийн хөгжил, хувьслын аль, ямар ч хууль, зүй тогтлыг бүтээж томъёолох магадлал өндөр. Сэтгэлгээний арга, зарчим, логик ч зүйр цэцэн үгнүүдэд агуулагдаж байдаг. Ард олны философи сэтгэлгээний үр жимс нь зүйр, цэцэн үгнүүд юм. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө хатдаггүй, Өглөөний нар нар биш, өсөхийн жаргал жаргал биш, Баян нэг шуурганаар, баатар нэг сумаар, Аавын буйд хүнтэй танилц, агтны буйд газар үз, Зовох цагт л нөхрийн чанар танигддаг, Шөлөөр цаддаг, төлөөр баяждаг, Усыг нь уувал ёсыг нь дага, Цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоордоггүй, хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш мэддэггүй, Тэнхлүүн явахад нь тэмээ өгөхөөр, тэвдэх цагт нь тэвнээр тусал, Таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр нь дээр, Хүний сайныг ханилан байж тань, морины сайныг унан байж мэд, Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш, Өргүй бол баян, өвчингүй бол жаргал, Эрдэмтэй хүн номхон, их мөрөн дөлгөөн гэхчилэн тоочоод байвал мөн ч олон ухаалаг, цэцэн, мэргэн үгс бий дээ.

Өнгөрснөөсөө сургамж авч байхын чухлыг, өнөөдрийн бодит байдалд нийцүүлж амьдрахын зохистойг, ирээдүйн хэрэгцээ, шаардлагыг тооцож сурахын ач холбогдлыг өвгөд маань мөрдлөг болгосоор иржээ. Тийм дээрээс ч монгол хэмээх нэгэн угсаатан өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор л байгаа ажээ.

 

Устсан улс ч зөндөө, мөхсөн угсаатан ч зөндөө, буруу сэхээд сүйрсэн, ихийг санаад алдсан, шунан шунасаар үгүйрсэн, ихэрхэж дээрэлхсээр ялагдсан, баярхаж ташуурхсаар ядуурсан тохиолдол ч олон шүү дээ...

 

Эх дэлхий дээр бүтэн улсаараа, бүхэл үндэстнээрээ биеэ даан, тусгаар тогтнон, аюулгүй оршин амьдрах нь тийм ч хялбархан хэрэг биш юм. Энэний тулд тун ч ухаалаг байх, болгоомжтой байх, бусад улс оронтой найрсаг харилцах, нацист, фашист, милитарист үзэл, хандлагаас байнгад сэргийлэх, болж л өгвөл төвийг сахиж, энх тайвныг эрхэмлэх, бусдын шашин суртал, сүсэг бишрэлд хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах, нийгэм дэх аливаа зөрчил, тэмцлийн галд тос нэмэхгүй байх хэмжээний мэдлэг, боловсрол, соёлтой улс, үндэстэн л өөрийгөө өнө удаанаар хадгалж чадаж байсан түүхтэй. Ийм ухаан, ийм боловсрол, ийм соёлд суралцаагүй хаад, улстөрчид эх орон, ард түмнээ энэ XXI зуунд ч хохироож, хэлмэгдүүлж байна.

Өнөөдөр гэхэд ардчилсан гэгдэх төр, засагтай атлаа ядуурч, доройтож, зовж, хэлмэгдсээр байгаа ард түмэн ч байна. Мөн хаант засагтай атлаа боломжийн сайхан аж төрж байгаа ард түмэн ч цөөнгүй. Төр, засгийн удирдлага, халамж, дэмжлэгийн чанар, байдал нь зүүж байгаа нэртэйгээ тохирох, дүйцэх нь ихэнх тохиолдолд эргэлзээтэй, маргаантай болчихоод байна.

 

Дүр эсгэсэн ардчилагчид бол яг үнэндээ ардчиллын дайснууд юм. Энэ үг, ийм дүгнэлтийн зөвийг манай орны бодит байдал, амьдрал, практик ч нотоллоо. Бодит байдлаар, практик дээр нотлогдчихоод байгаа үнэнийг яаж ч гоёчилж харууллаа гэсэн үр дагавар нь, үлдээсэн хар мөр нь өөрийгөө илчилсээр, өргөн олон түмний зүгээс сөрөг үнэлгээ авч нэр, нөлөө нь доройтлоо. Төлөөллийн ардчилал нь ихэнх тохиолдолд үндэсний хөрөнгөтний төрийг, хөрөнгөтний ардчиллыг л төрүүлдэг ажээ.

Ардын ардчилал, иргэний ардчилал гэх хэмжээ, түвшин, чанарт хүртлээ ардчилал хөгжиж, боловсронгуй болж чадахгүй байна. Ийм боломжийг хөрөнгөлөг давхраа, олигархиуд олгохгүй байна. Ардчилал нь үндэсний хөрөнгөтний ашиг, сонирхлоор хязгаарлагдаж, зогсонги, царцанги байдалд орчихдог боллоо. 

Дараах шатруугаа шилжиж, хөгжиж чадахгүй байна. Ингэхлээр нийгмүүдийн хөгжлийн талаар шинэ онол, шинэ үзэл баримтлал гэрч ирэх хэрэгцээ, шаардлага өнөөдөр гэхэд л буй болчихлоо. Энэ хүлээлтийн хариу тун удахгүй гарах бизээ. Дүр эсгэсэн ардчилал, анархизмтай хил нийлсэн ардчилал, ардчиллыг баг, бамбай болгон ашигладаг төр, засаг хүн төрөлхтөнд танигдаж, ирээдүйгүй болчихлоо шүү дээ. Монголд маань гэхэд л “ардчиллын алтан хараацай, мөнгөн жараахайнууд” бүгд л авилгачид, луйварчид, хулгайчид болж тодорлоо. Энэ л тэдний жинхэнэ дүр, нүүр царай байжээ. МАН-ын удирдлага ч төрөөс төрсөн тэрбумтнуудаар “бэхэжлээ”, тэдний цүнх баригчид нь бас л авлигачид, хулгайчид болчихлоо. Гурав дахь хүчин гэгдсэн жижиг намууд хэн болохыг сонгогчид мэдэхгүй, ойлгохгүй байна.

“Сэхэх, сэргэх гэж хичээсэн монголчууд харамсалтай нь буруу замруу ороод мөхөх тийшээ хандлаа” гэж үнэлэгдэхээр л болчихоод байна шүү дээ. 2024 оны сонгууль юу л авч ирэх бол оо? Реализм, прагматизм өвлөгдсөнгүй гэж үү?

Монголчууд бид чинь төр, ёсны 3600 гаруй жилийн түүх, уламжлал, соёл бүхий ард түмэн шүү дээ. Ийм удаан хугацаанд төрийн түүхээ, угсаатны нэр, соёлоо хадгалсаар ирсэн, нутаг газартаа эзэн нь болсоор, гэр сууцанд амьдарсаар өнөөдрийг хүрсэн ард түмэн, хүмүүс ховор шүү дээ. Өнөөдрийн зарим том, хүчирхэг улс ердөө л 200 гаруй жилийн төрийн түүхтэй, зарим нь 50 хүрэхгүй жилийн төрийн түүхтэй, төрийн дархлааны хувьд ихээхэн эмзэг, хүн ам нь нэг угсаатан, нэгдмэл үндэстэн болж бэхжээгүй, нийгмийн хүчтэй донсолгоо тохиолдвоос 20-40 хүртлээ задарч ч мэдэхээр байна.

Монголчууд Монголдоо цуглавал, түүхийн ухамсраараа нэгдмэл байж чадвал, тусгаар тогтнолоо гол гол тулгуур багануудаар нь бэхжүүлж, хамгаалж, төвийг сахин амьдарч сурвал хоёр том хөрш маань бидэнд хоёр том хана, хэрэм болсоор л байх болно. 

Улсын маань хил бүх уртаараа элдэв зүсмийн халдлагаас, бүр таван тив, дөрвөн далайн зүгээс хамгаалагдчихаад байгаа юм шүү дээ. Дэлхий дээр маань байгаа бүх цас, мөс хайллаа ч гэсэн, дөрвөн далай нэгэн зэрэг цалгиж цунами боллоо ч гэсэн Төв Ази, Монголын өндөрлөг усан галавт өртөлгүй торойн үлдэх нь ч тодорхой юм. Монголын газар нутгийн хамгийн нам доор хэсэг нь далайн түвшнээс дээш 500 гаруй метрийн өндөртэй билээ. Байгалийн нөхцөл маань ивээлтэй, өгөөжтэй, баялаг ихтэй, харин улстөрчид маань л найдваргүй, шунал шүглэсэн, хүйтэн сэтгэлтэй “чөтгөр, шуламнууд” болчихоод мөн ч зовоож байна даа. Бид тэднээс хэзээ, яаж нэг сална даа! Монгол орон байгаа бүх боломжоо бүх иргэддээ тэгшивтэр эдлүүлээд тайван, түвшин, тогтвортой хөгжих, амьдрах цаг хэзээ, хэн ерөнхийлөгч, хэн ерөнхий сайдын үед ирэх юм бол оо?! Тэр хоёр хүнд л хөшөө босгох хэрэгтэй.

Судлаач, профессор Д.Чулуунжав

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.9.46.10Зочин   • 6 сарын 27. 5 цаг 20 минут

Тэр 2 хүн одоо тодорчихоод байна. Яваандаа бид У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарт л хөшөө босгох байх.



ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube