Энэ мэдээ хуучирсан буюу 2024-05-27 нд нийтлэгдсэн байна.

Зэсийн үнэ өсөж, гадаад худалдааны эргэлт 8.4 тэрбумд хүрэв

5/ 27/ 2024    7 цаг 49 минут

Д.ОЮУНЧИМЭГ

 ЗЭСИЙН ХАНШ 11.4 МЯНГАД ХҮРЧЭЭ

 Зэсийн үнэ сүүлийн 56 жилийн дээд түвшинд хүрсэн тухай MINING.COM сайтад тэмдэглэжээ. Бүр тодруулбал, нэг тонн зэс 11.4 мянган ам.долларт хүрсэн байна. Энэ нь он гарснаас хойш 35 орчим хувиар өссөн үзүүлэлт бөгөөд сүүлийн хэдэн долоо хоногт хамгийн хурдацтай өссөн аж. Energy Pathways-ийн стратегийн ерөнхий албаны Жефф Курри Блумбергт өгсөн ярилцлагадаа “Зэс бол шинэ газрын тос биш. Зэс бол хамгийн өндөр итгэл үнэмшилтэй худалдаа" гэжээ.  Тэрээр зэс нь 1968 онд АНУ-д орон сууцны өсөлтийн араас ирсэн бүх цаг үеийн дээд цэгтээ хүрсэн инфляцтай.  Тиймээс ердөө 15 мянган ам.долларт хүрнэ гэж онцлон тэмдэглэжээ. Харин Голдман Саксийн шинжээчид зэсийн одоогийн үнийг ойрын гурван жилд тогтвортой хадгалагдана гэж үзсэн байна.

Зэсийн үнэ 1968 оны хоёрдугаар сард 0.72 ам.долларт хүрсэн нь дээд үнэ болсон гэдэг. Энэ үеэр McDonald's Big Mac-ийг Америкт анх танилцуулж байсан аж. Хүн бүрийн дуртай Big Mac 0.49 ам.доллар байсан бөгөөд өдгөө 5.99 болтлоо өсчээ.

 

ГАДААД ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 8.4 ТЭРБУМД ХҮРЭВ

 

Монгол Улс энэ оны эхний дөрвөн сард 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 8.4 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 4.9 тэрбум, импорт 3.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 617.5 сая, импорт 766.1 сая ам.доллароор нэмэгдэж ,экспорт 148.6 сая, тэнцэл 914.6  сая ам.доллароор багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Экспорт энэ оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 148.6 сая ам.доллароор багасахад нүүрс 89.1 сая, цайрын хүдэр, баяжмал 72.3 сая, лаазалсан махан бүтээгдэхүүн 41.8 сая, адууны  мах 34.5 сая ам.доллароор тус тус буурсан нь нөлөөлжээ. Харин боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 85.3 сая, төмрийн хүдэр, баяжмал 39 сая ам.доллароор нэмэгдсэн байна.

Түүнчлэн, импорт өмнөх оны мөн үеийнхээс 766.1 сая ам.доллароор нэмэгдэхэд суудлын автомашин 139.8 сая, дизелийн түлш 113.4 сая, ачааны автомашин 65.5 сая, автобензин 59.4 сая, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 45.4 сая ам.доллароор өссөн нь нөлөөлсөн байна. Харин экспорт энэ оны дөрөвдүгээр сард өмнөх сараас 181.6 сая ам.доллароор багасаж, импорт 192.5 сая ам.доллароор нэмэгджээ.

 

10 САЯ ШИРХЭГ ӨНДӨГ ИМПОРТОЛЖЭЭ

 

Энэ оны эхний дөрвөн сард 10 сая ширхэг өндөг импортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 80 орчим хувиар буурсан үзүүлэлт юм. Одоогоор үндэсний үйлдвэрлэгчид дотоодын зах зээлийн 60 хувийг хангаж байна. Сонирхуулахад, нэг хүний өндөгний жилийн хэрэглээ 180-200 ширхэг байгаа нь таван жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт хэмээн гаалийн мэдээлэлд дурджээ.

Д.Жамцынх ам бүл зургуулаа. Тэднийх 10 хоног тутам нэг сагс буюу 30 ширхэг өндөг хэрэглэдэг ажээ. Өнгөрсөн оны сүүлчээс өндөгний үнэ аажмаар өсөж байсныг гэрийн эзэгтэй П.Одонтуяа хэлэв. Нэг бүр нь 500-550 төгрөгөөр авч байсан өндөг оны эхнээс 600-650 төгрөг болж өссөн байна. Үндэсний статистикийн хорооны цахим хуудаст энэ сарын 20-ны байдлаар нэг ширхэг өндөг 645 төгрөгийн үнэтэй байгааг тэмдэглэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 104 (7348)

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube