Энэ мэдээ хуучирсан буюу 2024-05-27 нд нийтлэгдсэн байна.

Лу.Гантөмөр: Намын шийдвэр, намын даргын явуулсан нэрс нэг л байгаа

5/ 27/ 2024    14 цаг 29 минут

Сонгуулийн Ерөнхий хороонд намууд нэр дэвшигчдээ бүртгүүлэхээр баримт бичгийг нь хуулийн дагуу энэ сарын 25-нд /2024.05.25/ хүлээлгэж өгсөн. СЕХ-ны мэдээлснээр 19 нам, 2 эвслээс УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, нийт 1370 нэр дэвшигчийн баримт бичгийг хүргүүлсэн байна. Гэвч АН-аас нэр дэвшигчдийн хоёр ч лист ирүүлсэн гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар АН-аас өнөөдөр мэдээлэл өглөө.

АН-ын дарга Л.Гантөмөр: АН нь “Бүтэн Монгол-Бүрэн Ардчилал” үндэсний хөтөлбөрөө гаргахын тулд Монгол орноо 2-3 удаа бүтэн тойрсон. Тойрох хугацаандаа Монголын болохгүй бүтэхгүй байгаа асуудал нь юунд байна вэ гэдгийг маш тодорхой гаргасан. Энэ асуудлыг шийдэх парламентыг сонгох гэж байна. Монголын хамгийн том асуудал бол авлига. Авлигыг шийдэж чадах тэр бүрэлдэхүүнийг сонгоно. Хоёрт, ажилгүйдэл, үнийн өсөлтийн дарамтыг арилгах тэр баг бүрэлдэхүүнийг УИХ-ын сонгуульд илгээх нь нийт ард түмний хүсэл юм. Дээр нь монголчуудын хамгийн том зовлон бол өр. Өрийн дарамтад, өрийн эргүүлэгт бүхэлдээ бид орсон байна. Энэ өрийн эргүүлгээс монголчуудыг чөлөөлөх нь манай 126 нэр дэвшигчийн гол хийх ажил. Тийм учраас 126 хүнийг тодруулах процесст хамгийн чухлаар тавигдсан зүйл бол энэ. Эхлээд бид намын гишүүдээсээ, дараа нь намын хороодоос асуугаад сонгон шалгаруулах хороогоор нэр дэвшигчдээ тодруулсан. 78 тойрогт нэр дэвшигч нарыг гаргаж ирэхдээ 4 удаа судалгаа хийсэн. Тойрогт танигдсан байдал, тодорхой асуудлыг шийдэх шийдэл, ард түмний хүлээж байгаа байдал зэргээр нь асуудлыг шийдэж чадах хүнийг явуулж байна. Дээр нь ард түмний хүлээлт. Хулгай, дээрэм, тонуул, авлига, шударга бус байдал гэх мэт 10 гаруй асуудлыг өнгөрсөн 8 жилд шийдэж чадсангүй. Үүнийг шийдэх хүмүүсийг бидэн рүү явуулаарай гэдгийг бүх түвшинд хэлж байна. Тийм учраас ялагдаагүй Ерөнхийлөгч гэж бидний үзэж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дэвшүүлж байна.  Монголд үйлдвэрлэл бий болохгүй бол болохгүй шүү гэдэг утгаар нь үйлдвэрлэгчид, инженерүүдийг дэвшүүлж байна. Үнэхээр хэлмэгдсэн Ерөнхий сайд гэж хэлдэг Н.Алтанхуягийг тойрогт явуулж байна. Иргэд нэр цэвэр улс төрч явуулаач гэж хүсч, хүлээж байгаа учраас бид хуучин улс төрчид, засаг төрд ажиллаж байсан хүмүүсээ ихэнхийг нь хойш нь суулгасан. Та хэд маань энэ удаагийн сонгуульд АН-аа, ардчиллаа дэмжээч гэсэн хүсэлт тавьж байна. Одхүү, Ганхуяг, Батбаяр, Ламбаа гишүүн та бүхэн монголын төрд ажиллаж байсан нэр цэвэр хүмүүсээ мэдэж байгаа. Гэхдээшинэ залуу нэр дэвшигчийг хүлээж байгаа хүлээлтэд хариулахгүй бол болохгүй ээ гэдэг утгаар энэ нэр дэвшилт явагдсан.Манай 126 нэр дэвшигчээс 102 нь цоо шинэ хүн бий. Ард түмэн сонгогчдын итгэлийг тээж, дэмжлэг авч чадах шонхоруудыг талбайд нь илгээсэн шүү. Намын жагсаалтын 48 нэр дэвшигчид салбар салбарын төлөөлөл орсон. 4-5 нь туршлагатай улс төрч бий. Бид тавдугаар сарын 20-нд намын даргын гарын үсэгтэй тогтоолыг баталсан. АН-ын шийдвэр бол нэг л байгаа. Намын шийдвэр, намын даргын явуулсан нэрс нэг байгаа” хэмээн ярилаа.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube