Л.Гантөмөр: АН сонгуульд бэлэн. Бид Монголын ардчиллыг хамгаалж УИХ-ын сонгуульд оролцоно

5/ 28/ 2024    8 цаг 13 минут

УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдааны дараа АН-ын дарга Л.Гантөмөр болон бусад гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. УИХ-ын ээлжит сонгуулийн нэр дэвшүүлэлттэй холбоотой үүсээд буй нөхцөл байдал, нийтэд түгээд буй зөрүүтэй мэдээллүүдэд хариулт өгсөн Л.Гантөмөрийн мэдээллийг товчлон хүргэе.

АН-ын дарга Л.Гантөмөр “АН УИХ-ын ардчилсан ес дэх удаагийн сонгуульд оролцоход бэлэн. Манай нам сонгуульд оролцох бүртгэл, нэр дэвшүүлэлтээ дүрэм журмын дагуу бүрэн хийж, хуулийн хугацаанд буюу тавдугаар сарын 20-нд УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн нэрсийг зарласан. 2016, 2020 оны сонгуульд АН үсгүй ялагдсан. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч ялагдсан. Энэ удаагийн сонгууль бол зүгээр нэг УИХ-ын сонгууль биш, Монголын ардчилал байх уу, үгүй юү гэдгийг шийдэх сонгууль. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд АН-ын гишүүд, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхүүд, намын удирдлага “Бүтэн Монгол-Бүрэн ардчилал” үндэсний хөтөлбөрөө гаргахын тулд орон даяар 2-3 удаа бүтэн тойрсон.

Ингэж явахдаа Монголын асуудал нь юунд байна вэ гэдгийг маш нарийн тодорхойлж гаргасны үндсэн дээр эдгээр асуудлыг шийдэх парламентыг бүрдүүлэх гишүүдээ нэр дэвшүүлж, илгээлээ.

Монголын хамгийн том асуудал бол авлига. Авлигыг шийдэж чадах хүмүүсийг л илгээгээрэй гэж АН-ын гишүүд, дэмжигчид захиж байна. Дараагийн том асуудал бол ажилгүйдэл, үнийн өсөлт. Ажилгүйдэл, үнийн өсөлтийн дарамтыг арилгах баг бүрэлдэхүүнийг ард түмэн хүсэж байгаа. Монголчуудын хамгийн том зовлон бол өр. Өрийн дарамтад бүгд орсон байна. Өрийн эргүүлгээс Монголыг чөлөөлөх нь манай 126 нэр дэвшигчийн гол хийх ажил болно. 126 нэр дэвшигчийг тодруулахад тавьсан хамгийн гол дөрвөн шалгуур бол энэ.

Нэр дэвшигчдээ тодруулахдаа эхлээд бид намын гишүүдээсээ асуусан. Дараа нь аймаг, дүүргийн намын хороодоос асуусан. Тэгээд Сонгон шалгаруулах хороо байгуулж, тэндээ сонгон шалгаруулалтыг хийлээ. 78 тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигчийг гаргаж ирэхдээ бид тойрог бүрт дөрвөн удаа судалгаа хийсэн. Тойрогт танигдсан байдал, тодорхой асуудлыг шийдэх шийдэл, ард түмний хүлээлт зэргийг үндэслэж нэр дэвшигчдээ тодруулсан.

Өнгөрсөн найман жилд шийдэгдээгүй авлига, хулгай, дээрэм, өр, ажилгүйдэл, ядуурал, боловсрол, эрүүл мэндийн уналтыг шийдэж чадах гарц, шийдэлтэй хүнийг л бидэн рүү явуулж өгөөч гэж ард түмэн хүсэж байгаа нь бүх түвшинд хэлэлцэгдэж гарч ирсэн.

Тиймээс бид ялагдаагүй Ерөнхийлөгч учраас Х.Баттулгыг дэвшүүлж байна. Монголд үйлдвэрлэл хөгжихгүй бол болохоо болилоо гэдэг утгаар үйлдвэрлэгчид, инженерүүдийг дэвшүүлсэн. Хэлмэгдсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг дэвшүүллээ. Шинэ залуу нэр цэвэр улс төрчийг явуулаач гэсэн нийтийн хүлээлт байгаа учраас хуучин улс төрчид, засаг, төрд ажиллаж байсан хүмүүсээ олонхийг нь хойш суулгасан. “Та хэд минь энэ удаа АН-аа дэмжиж, ардчиллаа хамгаалж оролцоод өгөөч” гэсэн хүсэлт тавьсан. Туршлагатай улс төрчид маань ч үүнийг ухамсарласан. Шинэ залуу хүн хүсэж байгаа олон нийтийн хүлээлтэд хариулахгүй бол болохгүй гэдэг байдлаар энэ удаагийн нэр дэвшүүлэлтийг хийсэн гэдгийг дахин онцолъё. Манай 126 нэр дэвшигчийн 102 нь шинэ залуу үеийн төлөөлөл, анх удаа нэр дэвшиж байгаа хүмүүс. УИХ, Засгийн газрын түвшинд ажиллаж байсан 20 орчим хүн бий. Бид тодорхой шийдэл, туршлага харахаас гадна сонгогчдын итгэлийг тээж, дэмжлэгийг авч чадах шонхоруудыг илгээсэн.

Жагсаалтад бичигдсэн 48 нэр дэвшигчийн тухайд, улс төрийн ажлын туршлагатай 4-5 хүн л орсон. Бусад нь нийгмийн бүх салбарын төлөөлөл.

Одоо АН-ын 126 нэр дэвшигчийг бүртгэж авах, материалыг нь хянах процесс СЕХ-нд үргэлжилж байна. АН сонгуульд оролцохоо илэрхийлээд батламжаа авчихсан. Манай нам Монголын ардчиллыг хамгаалж УИХ-ын сонгуульд оролцоно. АН-ын шийдвэр нэг. Намын шийдвэр, намын даргын явуулсан нэрс нэг байгаа. Энэ шийдвэрт бусад зүйл нөлөөлөхгүй” гэв.

 

Сонгууль бол сэтгэл хөдлөл биш, шийдэл

 

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Жагсаалтад бичигдсэн хүмүүсийг ямар зарчмаар тодруулсан бэ?

-Сонгууль бол сэтгэл хөдлөл биш. Сонгууль бол хэн намаа удирдаж, ямар бодлого танилцуулж ялалт байгуулах вэ гэдэг шийдэл. Бидний хувьд, жагсаалт гаргахдаа нэгдүгээрт, ардчиллын үзэл санааг тээгч байх, хоёрдугаарт, найман жил шийдэж чадаагүй асуудлыг шийдэх шийдэлтэй байх, гуравдугаарт, нийгмийн төлөөлөл байх гэсэн гурван зарчим баримталсан. Манай намын жагсаалтад бичигдсэн 48 хүний 5 нь л УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан, үлдсэн 43 нь шинэ, залуу үеийн, нийгмийн төлөөлөл байгаа. Энэ бол шийдэл гаргахын төлөөх жагсаалт. АН-ын нэрээр шал өөр хүмүүс харуулаад, өөрсдөө ард нь нуугдахыг хүсээгүй учраас өөрөө жагсаалтаа тэргүүлсэн. Жагсаалтад залуу хүмүүс оруулсан тухай их ярьж байна. Залуусыг жагсаалтын дээгүүр оруулахыг намын залуу гишүүд хүсэж байгаа юм. Залуус сонгууль өгөхгүй байна, залуусын улс төрийн идэвх багасаж, улс төрөөс холдоод байна. Залуус улс төрөөс холдохоор улс орон мөхөөд байна. АН итгэл үнэмшилтэйгээр залуу үеэ гаргах ирэх хэрэгтэй гэдэг бодлогоор залуу хүнийг дээгүүр бичсэн. Манай нэр дэвшигчдийн дундаж нас 45.

-Өнгөрсөн хоёр сонгуульд ялагдсан шалтгаан тань АН-ын эв нэгдэлгүй байдал байсан. Намын эв нэгдлээ цэгцэлж чадсан уу?

-АН-ын бусад намаас ялгарах гол ялгаа нь ил тод байдал. Бидний эв нэгдэл бол олон ургальч үзлийн нэгдэл гэж би олон удаа хэлж байна. Олон ургальч үзэлгүй, бүхнийг хөшигний ард шийддэг, юу ч болж байсан гишүүд нь дарга нарынхаа үгнээс гаждаггүй эв нэгдэл ямар хортойг бид өнгөрсөн найман жил хангалттай харлаа шүү дээ. Манай нам бол дарга бүгдийг шийддэг, дарангуйллын тогтолцоотой нам биш. Сая УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхээр 240 хүн саналаа ирүүлсэн. Тэдний 126 нь дэвшиж, мөн тооны хүмүүс дэвшиж чадахгүй үлдсэн. Тэд эмоцио илэрхийлэхээр АН эв нэгдэлгүй гэдэг. Уг нь бол бодож санаж байгаагаа ил гаргаж, өөрийгөө илэрхийлэх нь ардчиллын үндэс юм. Ингэж байж Ардчилсан нам байна шүү дээ. Түүнээс гишүүдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, уурлаж бухимдах эрхийг хаачихвал ардчилал нурж, Хойд Солонгос болно. АН алга ташиж, уриа лоозон тавиад, хуйвалдаад суувал ялагдана. АН тэсэрч байвал олон түмнийхээ талд байна гэсэн үг. Манай намд байгаа бүх хүн монголчуудын эрх чөлөөний төлөө байдаг. АН-д эрх чөлөөний дайсан нэг ч байхгүй. Үүнийг баттай хэлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 105 (7349)

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.164.43Зочин   • 5 сарын 28. 13 цаг 51 минут

Өөрсдийнхнөөсөө ардчилаа хамгаалаачээ.Танай нам худалч хувалзнуудаар дүүрсэн.Бүдүүн бүдүүн гүзээтэй нөхөд өөрсдийгөө зөв зохистой авч явж чадахгүй байгаагийн илрэл бүдүүн гүзээ нь. Тийм бүдүүн гүзээтэй болтол идэж уусан нөхөд улс орон ард түмний төлөө ажиллана гэж байхгүй ээ



ШИНЭ МЭДЭЭ

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно6 сар 24. 14:05ЦЕГ: Хүүхдийн эрхийг зөрчсөн 82 иргэнд 24.600.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулав6 сар 24. 12:19ХҮЭК-т сонгуультай холбоотой гэм хэргийн шинжтэй 182 гомдол мэдээлэл иржээ6 сар 24. 12:09МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 2025 оныг залуучуудын жил болгоно6 сар 24. 12:05Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын тайлангаа Аудитын байгууллагад хүргүүлж, ил тод мэдээлнэ6 сар 24. 11:05Нам, эвслийн дарга нарын хамгийн олон давтамжтай “үгс”6 сар 24. 10:59ЭМД-ын шимтгэлээ 2019 оноос тасралтгүй төлснөөр тусламж үйлчилгээ авах боломжтой6 сар 24. 10:56Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх авто замын өргөтгөлийн ажил хийгдэж байна6 сар 24. 10:51Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэлүүд нэмлээ6 сар 24. 10:47Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ6 сар 24. 10:42Р.Даваадорж: Төсвийн 5-7 тэрбумаар Сэлэнгэ аймагт “балгас” барьсан байхыг харлаа6 сар 24. 10:38Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ6 сар 23. 16:54Гэр, хашаа, гудамж, талбайд ус орсон 70 дуудлага, мэдээллийн дагуу ажиллалаа6 сар 21. 20:20Үерийн далан халих эрсдэлээс сэргийлж Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэллээ6 сар 21. 13:36Иргэдийн аюулгүй байдлыг хангаж, бэлэн байдалд ажиллаж байна6 сар 21. 10:45Шар хоолойн 3 км автозамын ажил удахгүй эхэлнэ6 сар 21. 10:39Ц.Энхбат: Үр хүүхдэдээ новшийн нийгэм үлдээчхээд “би сошиал дээр зөндөө сэтгэгдэл бичсэн” гээд сууж баймааргүй байна6 сар 21. 10:36Монгол Улсын Арслан Б.Ганбат: Б.Заяабал бол бэлтгэгдсэн төрийн хүн6 сар 19. 20:22С.Батсайхан: Ус зайлуулах шугам угсарсан газруудад үзлэг хийхэд ус тунасан асуудал гараагүй6 сар 19. 19:23Б.Заяабал: Баруун бүст Ховдын цементийн үйлдвэртэй адил том оврын гангийн үйлдвэр байгуулахаар мөрийн хөтөлбөрт туссан6 сар 19. 13:55Хотын реформын автор Э.Бат-Амгалан6 сар 19. 13:09Д.Оюунбат: Өчигдөр шөнө орсон аадраар үерийн нөхцөл байдал үүсээгүй6 сар 19. 10:32Сайдын дэвшсэн тойрогт пуужингийн хуртай6 сар 19. 9:49Туркийн нэг ч аяллын компанид агнуурын тусгай зөвшөөрөл олгоогүй6 сар 19. 9:12Нийслэл 2024 онд багтан бонд гаргаж, дотоодын зах зээлд арилжаална6 сар 19. 9:05НӨАТ-ын сугалааны тохирол явагдана6 сар 19. 8:54Хүнийг 48 цагийн дотор үхэлд хүргэх аюултай, “эдээр хооллодог” нянгийн өвчлөл Японд тархаад байна6 сар 19. 8:49Улаанбаатарт дуу цахилгаатай бороотой6 сар 19. 8:43Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ6 сар 19. 8:41Завхан аймагт болсон үерт 5 багийн 158 өрх өртжээ6 сар 18. 21:33Харцага Ц.Бямба-Отгонд Улсын арслан цолыг нөхөн олгов6 сар 17. 11:41Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайн ногоон байгууламжийн ажил 40 хувьтай үргэлжилж байна6 сар 17. 10:39Улаанбаатарт +29...+31 градус дулаан байна6 сар 17. 8:16Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу6 сар 17. 8:14Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр эмгэнэл илэрхийллээ6 сар 17. 8:02Б.Заяабал: "Шинэ хоршоо" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна6 сар 15. 16:47Шинэ хоршоологчдод алдаа оноогоо дэнслэх судалгаа, туршлага хэрэгтэй6 сар 15. 16:28Ричард Бреслин: Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай6 сар 14. 17:00“ASIAN FOLK” АЗИЙН ХОТУУДЫН АРДЫН УРЛАГ, ГАР УРЛАЛЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ6 сар 14. 14:25Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 30 саяын машин, 364 саяын орон сууцтай6 сар 14. 9:11
 Facebook Twitter Youtube