Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт буюу зүүн бүсэд 7 нэр дэвшигч буй. Дорнод аймгаас хоёр, Хэнтий аймгаас гурав, Сүхбаатар аймгаас 2 мандаттай. Дорнод аймгаас нэр дэвшиж буй хоёр нь Шинэбаярын Бямбасүрэн, Эрхэмбаатарын Төмөрбаатар гэсэн үе тэнгийн хоёр найз байгаа аж. Тэд АН-д ижил цаг үед элсэн орж, уналттай байсан АН-ын хороогоо идэвхжүүлж, босгож ирсэн гэж яригддаг.
Дорнод аймагтаа нар үзэхгүй байгаа АН нь сүүлийн жилүүдэд сөрөг хүчний ажлаа тун давгүй хийж байгаа бөгөөд ээлжит УИХ-ын сонгуулиар болон ирэх намрын орон нутгийн сонгуулиар “алж” өгнө гэсэн том амбицтай байгаа сурагтай. Тэд ийнхүү шинэ залуу үеийн боловсролтой, бизнесийн туршлагатай, “юм үзэж нүд тайлсан” хоёр залууг сойж байгаа бололтой.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.