БИЛГИЙН ТООЛЛЫН 21
2024.05.29 / ЛХАГВА ГАРАГ
ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН ТАВАН ШАР ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР
Аргын тооллын 5 сарын 29, Буд гараг. Билгийн тооллын 21, Тооно одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 4:59-20:40. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Өвчин ирнэ
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.