Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 6 дугаар сарын 6-7 өдрүүдэд сагсан бөмбөгийн 3х3-ын “Эмэгтэйчүүдийн Дэлхийн Гранпри”, 6 сарын 8-9-нд “Улаанбаатар Дэлхийн Их Дуулга” тэмцээн зохион байгуулагдана.
Тус тэмцээнүүд Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайд эзэн Чингис хааны өмнө нь явагдах буюу дэлхийн шилдгүүд нэгэн дээвэр дор цугларч, өрсөлдөх юм.
“Эмэгтэйчүүдийн Дэлхийн Гранпри” тэмцээнд шилдгүүд болох Австри, Украйн, Хятад болон Монгол улсын шигшээ багууд тэргүүтэй 8 баг оролцоно. Харин “Улаанбаатар Дэлхийн Их Дуулга” тэмцээнд дэлхийн шилдэг мэргэжлийн багууд болох Сербийн ҮБ, АНУ-ын Майами, Нидерландын Амстердам, Швэйцерийн Лозанн болон Монголын улсын Улаанбаатар ММС Энержи, Сансар, Завхан Сайнскор тэргүүтэй 14 баг өрсөлдөх нь.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
сайхан тэмцээн болох нь ээ