АТГ-аас УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзэн 48 цагийн хугацаатай баривчилсан байна. Энэ тухайд АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн " АТГ-аас УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын орон гэр, бусад объектэд нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа өчигдөр явуулсан. Үүнтэй холбоотойгоор хуульд заасан үндэслэл журмын дагуу түүнийг 48 цагийн хугацаатай баривчлаад буй. Ц.Гарамжавыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, гадаадад оффшор данс үүсгэсэн, мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгаж хойшлуулшгүйгээр баривчилсан. Мөн эзэмшиж буй лицензүүдээ хууль бусаар авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэсэн тайлбар мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
энэ чавганц 10 terbum togrogiin oroo ard tumneer toluulsen biz de