УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өнөөдрөөс баталгаажна

5/ 31/ 2024    17 цаг 13 минут

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу СЕХ 2024 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргах ёстой. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид эхнээсээ баталгаажна. Ингээд 6 дугаар сарын 10-нд нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн үнэмлэх олгох ажиллагаа эхэлснээр сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. УИХ-ын 2024 оны сонгуулиар Монгол Улс холимог тогтолцоогоор 126 гишүүн сонгоно.

МАН, АН-ын хувьд нэр дэвшигчийн мандатын өрсөлдөөн багагүй байсан ч бусад намуудын хувьд мандатын эрх нээлттэй ч нөгөө талдаа том хоёр намтай өрсөлдөх боломж харьцангуй хязгаарлагдмал байна гэх гомдол гарч байгаа. МАН-ын хувьд нэр дэвшигчдээ албан ёсоор баталгаажуулж, өнгөрсөн мягмар гарагт хариуцлага ёс зүйн гэрээ байгууллаа. Тус намын жагсаалтад багтсан нэр дэвшигчид дунд, УИХ, Засгийн газрын гишүүн, хуучин улстөрчдөөс багтаагүй, бүгд тойрогт хүч үзэхээр болоод буй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 4 жилд хийсэн ажлынхаа дүнг тавиулна. Тиймээс зарим тойрогт нэлээн хүч тавьж байгааг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас харж болох юм.

Тухайлбал, сонгуулийн хоёрдугаар тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт нар мандатаа хадгалж үлдэж чадсан. Шинээр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Заяабал, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, ХҮААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар нэр дэвшсэн байна. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нарын хувьд Завхан аймагт нэр хүнд сайтай, элдэв зээл, авлига албан тушаалын хэрэгт холбогдоогүй бол УИХ, Засгийн газрын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт нар намын даргатай гар нийлсэн багийн гишүүд. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан бол МАН-ын нэр дэвшигчдийн тэргүүн эгнээний хүн.

Харин Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабалын хувьд агентлагийн даргаас УИХ-д нэр дэвших эрхээ авсан цөөн хүний нэг. Түүнийг татварын хуулиудтай холбоотой шинэчлэл, татварын албаны бүрэн цахимжуулалт, татварын орлого давж биелсэн, Оюутолгойн гэрээг шинэчлэх ажлын хэсэгт ажилласан, Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөр зэрэг ажлын үзүүлэлтээр энэ жагсаалтад багтаасан гэж буй. Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа залуус, эмэгтэйчүүдийн төлөөлөл болж орж ирсэн. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хувьд энэ тойрогт шинэ хүн. З.Мэндсайханы хувьд арай “солгой” нэгэн гэж хэлж болох. Түүнийг Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирсэн гэж буй. Тэгвэл АН-ын хувьд дотоод хэрүүл нь намжаагүй, фракциудын дунд зөрчилдөөнтэй хэвээр байна. Намын дарга Л.Гантөмөр “Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт, тогтоолыг нэгийг л хүргүүлсэн” гэж байгаа ч жагсаалтын хэрүүл үргэлжилсээр байгаа юм.

3


Сэтгэгдэл (3)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.9.40.104Готов   • 6 сарын 4. 18 цаг 26 минут

ЭНд авах хүн алга даа.

66.181.160.56Зочин   • 5 сарын 31. 23 цаг 18 минут

Бурханыг хэнч хараагүй гэхдээ түүнд итгэдэг. УИХ гишүүнийг бүгд хардаг гэхдээ тэдэнд хэнч итгэдэгүй.

66.181.160.56Зочин   • 5 сарын 31. 20 цаг 59 минут

Хүрэлбаатар Чойжилсүрэн Бямбацогт одоо болсон юм бишүү Арай дэнднээ



ШИНЭ МЭДЭЭ

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно6 сар 24. 14:05ЦЕГ: Хүүхдийн эрхийг зөрчсөн 82 иргэнд 24.600.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулав6 сар 24. 12:19ХҮЭК-т сонгуультай холбоотой гэм хэргийн шинжтэй 182 гомдол мэдээлэл иржээ6 сар 24. 12:09МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 2025 оныг залуучуудын жил болгоно6 сар 24. 12:05Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын тайлангаа Аудитын байгууллагад хүргүүлж, ил тод мэдээлнэ6 сар 24. 11:05Нам, эвслийн дарга нарын хамгийн олон давтамжтай “үгс”6 сар 24. 10:59ЭМД-ын шимтгэлээ 2019 оноос тасралтгүй төлснөөр тусламж үйлчилгээ авах боломжтой6 сар 24. 10:56Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх авто замын өргөтгөлийн ажил хийгдэж байна6 сар 24. 10:51Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэлүүд нэмлээ6 сар 24. 10:47Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ6 сар 24. 10:42Р.Даваадорж: Төсвийн 5-7 тэрбумаар Сэлэнгэ аймагт “балгас” барьсан байхыг харлаа6 сар 24. 10:38Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ6 сар 23. 16:54Гэр, хашаа, гудамж, талбайд ус орсон 70 дуудлага, мэдээллийн дагуу ажиллалаа6 сар 21. 20:20Үерийн далан халих эрсдэлээс сэргийлж Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэллээ6 сар 21. 13:36Иргэдийн аюулгүй байдлыг хангаж, бэлэн байдалд ажиллаж байна6 сар 21. 10:45Шар хоолойн 3 км автозамын ажил удахгүй эхэлнэ6 сар 21. 10:39Ц.Энхбат: Үр хүүхдэдээ новшийн нийгэм үлдээчхээд “би сошиал дээр зөндөө сэтгэгдэл бичсэн” гээд сууж баймааргүй байна6 сар 21. 10:36Монгол Улсын Арслан Б.Ганбат: Б.Заяабал бол бэлтгэгдсэн төрийн хүн6 сар 19. 20:22С.Батсайхан: Ус зайлуулах шугам угсарсан газруудад үзлэг хийхэд ус тунасан асуудал гараагүй6 сар 19. 19:23Б.Заяабал: Баруун бүст Ховдын цементийн үйлдвэртэй адил том оврын гангийн үйлдвэр байгуулахаар мөрийн хөтөлбөрт туссан6 сар 19. 13:55Хотын реформын автор Э.Бат-Амгалан6 сар 19. 13:09Д.Оюунбат: Өчигдөр шөнө орсон аадраар үерийн нөхцөл байдал үүсээгүй6 сар 19. 10:32Сайдын дэвшсэн тойрогт пуужингийн хуртай6 сар 19. 9:49Туркийн нэг ч аяллын компанид агнуурын тусгай зөвшөөрөл олгоогүй6 сар 19. 9:12Нийслэл 2024 онд багтан бонд гаргаж, дотоодын зах зээлд арилжаална6 сар 19. 9:05НӨАТ-ын сугалааны тохирол явагдана6 сар 19. 8:54Хүнийг 48 цагийн дотор үхэлд хүргэх аюултай, “эдээр хооллодог” нянгийн өвчлөл Японд тархаад байна6 сар 19. 8:49Улаанбаатарт дуу цахилгаатай бороотой6 сар 19. 8:43Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ6 сар 19. 8:41Завхан аймагт болсон үерт 5 багийн 158 өрх өртжээ6 сар 18. 21:33Харцага Ц.Бямба-Отгонд Улсын арслан цолыг нөхөн олгов6 сар 17. 11:41Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайн ногоон байгууламжийн ажил 40 хувьтай үргэлжилж байна6 сар 17. 10:39Улаанбаатарт +29...+31 градус дулаан байна6 сар 17. 8:16Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу6 сар 17. 8:14Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр эмгэнэл илэрхийллээ6 сар 17. 8:02Б.Заяабал: "Шинэ хоршоо" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна6 сар 15. 16:47Шинэ хоршоологчдод алдаа оноогоо дэнслэх судалгаа, туршлага хэрэгтэй6 сар 15. 16:28Ричард Бреслин: Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай6 сар 14. 17:00“ASIAN FOLK” АЗИЙН ХОТУУДЫН АРДЫН УРЛАГ, ГАР УРЛАЛЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ6 сар 14. 14:25Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 30 саяын машин, 364 саяын орон сууцтай6 сар 14. 9:11
 Facebook Twitter Youtube