Б.Заяабал: Жижиг, бичил аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг тэлэх зорилгоор татварын багц хуулийн шинэчлэлийг хийсэн

6/ 3/ 2024    12 цаг 55 минут

Шинэчилсэн татварын багц хуулийг бид дөрөв дэх жилдээ мөрдөж байна. Татвар төлөх, тайлагнах үйл явцыг хялбаршуулж, зарим төрлийн шинэ хөнгөлөлт, татвар төлөгч бүрийг хяналт шалгалтад хамруулах байдлыг халсан зэрэг олон давуу талыг бий болгосон хуулийн хэрэгжилтийн талаар Татварын ерөнхий газрын дарга асан Б.Заяабалтай ярилцлаа.

НЭГ. ХУУЛЬ ЭРХЗҮЙН ОРЧНЫГ ШИНЭЧИЛСНЭЭР ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ БУУРУУЛЖ, ХӨНГӨЛӨЛТ НЭМЭГДСЭН

-Татварын алба бол улс болон орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлдэг байгууллага. Гэхдээ нөгөө талдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт бизнес эрхлэгчдийг дэмжих ёстой. Татварын багц хуулийг шинэчлэлийн агуулга ч ийм. Хууль хэрэгжиж эхэлснээр улсад болон иргэн, аж ахуйн нэгжид гарсан бодит ахиц дэвшлээс та дурдаач?

-Тиймээ, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Улсын Их Хурлаас 2019 онд баталсан татварын багц хуулийн шинэчлэл 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. Үндсэндээ Засгийн газраас жижиг, бичил аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг тэлэх зорилготой хуулийн шинэчлэл хийгдсэн.

Шинэчилсэн хуулиар орон сууцны албан татварын хөнгөлөлт 3 хүртэл сая төгрөг байсныг 6 сая болгосон, дулаалгын материал зэргийг худалдан авсан нь баримтаар нотлогдож байгаа төлбөртэй тэнцэх тухайн жилийн орлогод ногдох татварын хөнгөлөлт эдлүүлнэ,

УЛААНБААТАР ХОТООС 500 КМ-ЭЭС ХОЛ АЛСЛАГДСАН АЙМАГ, СУМАНД 50 ХУВИАР, 1000 КМ-ЭЭС ХОЛ АЛСЛАГДСАН АЙМАГ, СУМАНД 90 ХУВИАР ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ОЛГОНО,

хэрвээ таны компани элдэв эрсдэлгүй, татвараа төлдөг бол хяналт шалгалт хийхгүй зэрэг иргэндээ хүрсэн олон өөрчлөлт орж, хуулийн дагуу мөрдөгдөж байна.

Татварын хуулийн хэрэгжилтийг тэгш, шударга, жигд ханган ажиллахын тулд хуулийн шинэчлэлийн дагуу татвар төлөгчдийг том, дунд, жижиг, бичил гэсэн дөрвөн сегментэд хуваан тохирох татварын шаардлага, үйлчилгээг үзүүлж байгаа. Татвар тайлагнах, төлөх ажиллагааг хялбарчилж байна. Нийт аж ахуйн нэгжийн 97 хувь нь нэг хувийн орлогын татвартай болсон, жилд дөрвөн удаа тайлан өгч байсан бол одоо нэг л удаа тайлан гаргах боломж ч бий болсон. НӨАТ, АМНАТ, ХХОАТ-ын тайланг татварын албаны систем дээрх мэдээлэлд үндэслэн татвар төлөгчид тайлангаа ирүүлэхээс нь өмнө хянан үзэж үнэн зөв тайлангаа илгээх боломжоор хангасан. 

-Иргэдийн хувьд татвар нэмэгдлээ гэсэн өнцгөөр хардаг бол шинэчилсэн хуулиар буурсан гэдэг. Та нийт аж ахуйн нэгжийн 97 хувь нь нэг хувийн татвар төлөхөөр байна гэдгийг тодорхой тайлбарлаж болох уу?

- Татварын багц хуулиар хийсэн реформын үр дүнд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувийн татварын системд оруулж өгсөн. Нэг хувийн татварын системтэй улс орон манайхаас өөр байхгүй. Засгийн газар ТАТВАРЫН БОДЛОГООР БИЗНЕСИЙГ ДЭМЖИЕ гэдэг томъёоллын хүрээнд нэг хувийн татварын системийг оруулж ирсэн.   

Өөрөөр хэлбэл, “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” БОЛОН ЖИЖИГХЭН ЦАЙНЫ ГАЗАР АЖИЛЛУУЛДАГ ДУЛАМ ЭГЧИД ТАТВАРЫН ИЖИЛ ШААРДЛАГА ТАВЬДАГ БАЙСНЫГ ЗАЛРУУЛСАН.

Аж ахуйн нэгжүүдийг том, дунд, жижиг, бичил гэсэн дөрвөн сегментэд хувааснаар 97 хувьд нь нэг хувийн татварын систем үйлчилж байгаа. Үлдсэн 3 хувийн 2.7 нь 10 хувийн системтэй, 0.3 нь буюу “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт” зэрэг компани нь 25 хувийн татварын системтэй.

Үр дүнд нь,  татварын бааз, жижиг, жижгээр төлдөг татвар төлөгчид нэмэгдсэн учраас татварын орлого өссөн.

Дулам эгчийг “Жилдээ нэг удаа тайлангаа өг та. Тэгээд нэг хувиар татвараа төл”. Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийг улирал бүр тайлангаа өг, жилдээ 25 хувийн татвараа төл гэж ялгаатай авч үздэг болсон гэсэн үг. 

ХОЁР. ТАТВАРЫН АЛБА 100 ХУВЬ ЦАХИМЖИЖ, БАЙЦААГЧ БОЛОН ТАТВАР ТӨЛӨГЧИЙН ХАРИЛЦААГ СИСТЕМ ЗОХИЦУУЛЖ БАЙНА
-“Татвар алба 100 хувь цахимжсан. Таньдаг татварын байцаагч хайх шаардлагагүй” хэмээн та хэд хэдэн ярилцлагадаа дурдсан. Өөрөөр хэлбэл, харилцагч цаас барьж, татварын албаны үүдэнд дугаарлаж, байцаагчийн зан аашийг харалгүй системтэй харилцаад асуудлаа шийдэх боломжтой болсон гэж ойлгосон?

-Татварын албаны шинэчлэлийн хүрээнд бид мэдээллийн технологийн шинэчлэлийг бүрэн ашиглаж байна. Өмнө нь татвар төлөгч өөрийн биеэр харьяалагдах татварын албанд бүртгүүлдэг байсан бол одоо хур системээр дамжуулан шууд авч харьяалах татварын албадын бааз руу автоматаар шилжүүлдэг болсон. Цаг хугацаа, зардал мөнгө, түгжрэл гээд нэлээд асуудлыг шийдэж байгаа. Хоёрдугаарт, татварын тайлангаа татвар төлөгч хаана байгаагаасаа үл хамааран илгээх боломжтой.

ҮНЭН ЗӨВ ТАЙЛАН ИРҮҮЛБЭЛ ТАТВАРЫН АЛБАНЫ ХУВЬД ЗАРДАЛ БУУРНА, УЛСАД ТӨВЛӨРӨХ ОРЛОГО НЭМЭГДЭНЭ. ТАТВАР ТӨЛӨГЧ ТАЛДАА ЭРСДЭЛ, ХЯНАЛТ ШАЛГАЛТААС САНАА ЗОВОХГҮЙ БИЗНЕСИЙНХЭЭ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЯВУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛНО.

Иймд татварын алба өөрийн системд байгаа мэдээлэл дээрээ үндэслэн тайланг нь бэлтгээд татвар төлөгчдөд хянах боломжтой хэлбэрээр хүргүүлээд эхэлсэн.

Үүнээс өмнө, татвар төлөгч өөрөө татвараа тооцоолж нэхэмжлэхээ үүсгээд банкинд очиж тушаадаг цаг хугацаа, зардал шаардсан ажилтай байсан. Татварын алба талдаа орлого орсон эсэхийг баталгаажуулахын тулд байцаагч нарын гүйцэтгэдэг 3-5 хоногийн ажил байсан. Одоо бол тайлан дээр нь үндэслэн татварын систем автоматаар нэхэмжлэх үүсгээд татвар төлөгчид хүргүүлэх болсон. Үүний цаана татвар төлөгч татварын орлогын данс мэдэх, алдаатай дансны дугаар бичих шаардлагагүй, улсын болон орон нутгийн төсөвт төлөх тул олон нэхэмжлэх үүсгэх шаардлагагүй боллоо гэсэн үг. Татварын алба талдаа данс хоорондын гүйлгээний алдаа, улсын болон орон нутгийн төсвийн орлого гээд ангилан ялгах, үүнээсээ үүдээд тодорхой бус орлого гэх мэт асуудлууд үүсэхгүй.

-Цахим болсноор гарсан бодит хэмнэлтийн тооцоолол бий юу?

-Татвар төлөгч талдаа бүртгүүлэх, тайлагнах, төлөх ажиллагааг цахимжуулснаар жилдээ нэг орчим тэрбум төгрөгийн зардал хэмнэсэн. Харин татварын албаны орлого төвлөрүүлэх зардал 30 хувиар буурсан гэсэн тооцоо бий.  Цахимжуулалтын хүрээнд манай алба их өгөгдлийн сан үүсгэн машинд таниулахуй технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бол цаашдаа их өгөгдөлд суурилсан хиймэл оюун ухаан, блокчейн технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна.

ГУРАВ. НӨАТ-ЫН УРАМШУУЛАЛ БОЛ ДАЛД ЭДИЙН ЗАСГИЙГ БУУРУУЛАХ СТРАТЕГИ

-НӨАТ-ын урамшууллыг 5 хувь болгоё, сугалаа шударга бус гэх мэт шүүмжлэл өнөөдөр ч яригдсан хэвээр байна. Гэхдээ 2015 оноос эхэлсэн НӨАТ-ын сугалааны үр дүнг нь та хэрхэн тодорхойлох вэ?

-Нэмэгдсэн өртгийн албан татвар нь бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгч эцсийн хэрэглэгчид оногддог хэрэглээний татварын нэг төрөл. Дэлхийд НӨАТ-ын татварыг хэрэглэдэг 170 гаруй орон байгаагийн нэг нь манайх. 1998 оноос НӨАТ-т шилжсэн байдаг. Анх 15 хувийн хэмжээтэй эхэлсэн бол одоо 10 хувийн татвар авдаг. Эндээс иргэдийн эцсийн хэрэглээнд олгож, хасаж тооцдог хоёр хувийг хасвал үндсэндээ цэвэр дүнгээрээ найман хувийн НӨАТ-тай орон юм. Энэ нь 10 хувиас бага буюу НӨАТ-ын бага хувь хэмжээтэй улсын тоонд ордог.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 онд хийхдээ урамшууллын бодлого оруулж ирсэн. Урамшуулал нь дотроо хоёр янз, тус тусдаа тодорхой бодлоготой. Нэг дэх нь, иргэдийн эцсийн хэрэглээний худалдан авалтын хоёр хувийн буцаан олголт байна. Энэ нь НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн бизнес эрхлэгчдийн борлуулалтын орлогыг хянах үндсэн зорилготой. Татварын албанд НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн 50 мянга орчим иргэн, аж ахуйн нэгж бий. Эдгээр татвар төлөгч НӨАТ-ын орлогын 80 орчим хувийг бүрдүүлдэг.

Хоёр дахь нь, НӨАТ төлөгч бус 300 мянга орчим иргэн, аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогыг хянах бодлоготой бөгөөд олгосон баримтад нь НӨАТ бодогдож төлөгдөхгүй тул сугалаанд хамруулах урамшууллын хэлбэр байна. Урамшууллын бодлогын үндсэн зорилго нь иргэд баримтаа тогтмол авах, баримт олгохыг шаардах, иргэд өөрсдөө бизнес эрхлэгчээс хуулийн биелэлтийг шаардах боломжийг олгох юм.

2022 онд НӨАТ-ын хуулийн урамшууллын бодлогын хэрэгжилтийн үр дүнг тооцоолж, цаашид илүү сайжруулсан хувилбараар зохион байгуулахаар судалгааны ажлууд хийх шаардлагатай гэж үзээд сугалааны тохирол хэлбэрээр урамшуулал олгохыг түр хугацаагаар зогсоосон. Гэтэл иргэд төлбөрийн баримт авах нь буурч далд эдийн засаг тэлэх, төсвийн орлого буурах сөрөг нөлөө үүссэн. Ингээд 2022 оны аравдугаар сараас сугалааны тохирлыг сэргээсэн. Сугалааны тохирлын зохион байгуулалт, явцыг олон нийтэд ил тод, нээлттэй болгож, иргэн бүр гар утсаараа дамжуулан сугалааны тохирлын явцыг хянах ба тохирлыг олон нийтийн газар зохион байгуулсан.

СУГАЛААНЫ ТОХИРЛЫГ ЗӨВХӨН ХЭВЛЭГДСЭН БҮХ БАРИМТ ДУНД ЯВУУЛЖ ИРГЭДИЙН АЗТАН БОЛОХ МАГАДЛАЛЫГ НЭМЭГДҮҮЛСЭН БА СУПЕР ШАГНАЛЫН АЗТАН ЗААВАЛ ТОДОРДОГ БОЛСОН.

Зөвхөн 2021 оны буцаан олголтоор 1.2 сая иргэнд 260 тэрбум төгрөг, сугалааны хонжворт 15 тэрбум төгрөгийг 350 мянган иргэнд олгосон байдаг. Олон улсад НӨАТ-ын сугалаатай 23 улс, НӨАТ-ын буцаан олголт олгодог хоёр улс байгаа нь Бразил, Монгол юм. Цаашид татварын хуулийн хэрэгжилтийг сайжруулах, татварын орлогыг бүрдүүлэх чиглэлээр олон улсын татварын хууль тогтоомжид манайхтай адил урамшууллын хөшүүрэг орж ирж байгаа хандлага байна.

-НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгох тухай өнгөрсөн жил нэлээн яригдлаа. Гэвч тооцооллоор төсөвт ирэх ачаалал, эх үүсвэрийн дутагдал гээд боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн байх аа?

- Буцаан олголтын хэмжээг нэг хувиар нэмэгдүүлэхэд төсөвт ирэх ачаалал 130 гаруй тэрбум төгрөгийн шууд нөлөөлөл үзүүлэхээр байна. Хэрэв НӨАТ-ын таван хувь буцааж олгоно гэвэл 650 тэрбум төгрөг шаардлагатай болно гэсэн. Нөгөө талдаа төсвөөс ийм хэмжээний эх үүсвэр дутагдана гэсэн үг.

-НӨАТ-ын урамшуулал бол далд эдийн засагт эргэлдэж байгаа мөнгийг ил болгох нэг хөшүүрэг.

-Далд эдийн засгийн судалгааг хуулиараа Үндэсний статистикийн газар Дэлхийн банкны заавраар хийдэг. Таван жилд нэг удаа мэргэжлийн байгууллагуудтай хамтарч судалгаа явуулдаг. Хамгийн сүүлд 2020 оны байдлаар далд эдийн засаг ДНБ-ий 20 орчим хувьтай байсан байх. Татварын албаны бас нэг зорилго бол далд эдийн засгийг бууруулах юм.

ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ, ТӨР ТАТВАРАА ТӨЛӨХГҮЙ ЭРГЭЛДЭЭД БАЙГАА МӨНГӨНД ХЯНАЛТ ТАВЬЖ ТАТВАРАА АВНА ГЭСЭН ҮГ.

Үүний тулд далд эдийн засгийг бууруулах стратеги бол НӨАТ-ын урамшуулал, сугалаа юм.Энэ бол далд эдийн засгийг буулгахад иргэн бүрийн оролцоог нэмсэн бодлого. Үр дүнтэй зөв бодлого хэрэгжиж байгаа гэдэг нь тодорхой байгаа.

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.161.231Зочин   • 6 сарын 4. 12 цаг 50 минут

Ene tsunh barigch devshij bga bilu



ШИНЭ МЭДЭЭ

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно6 сар 24. 14:05ЦЕГ: Хүүхдийн эрхийг зөрчсөн 82 иргэнд 24.600.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулав6 сар 24. 12:19ХҮЭК-т сонгуультай холбоотой гэм хэргийн шинжтэй 182 гомдол мэдээлэл иржээ6 сар 24. 12:09МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 2025 оныг залуучуудын жил болгоно6 сар 24. 12:05Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын тайлангаа Аудитын байгууллагад хүргүүлж, ил тод мэдээлнэ6 сар 24. 11:05Нам, эвслийн дарга нарын хамгийн олон давтамжтай “үгс”6 сар 24. 10:59ЭМД-ын шимтгэлээ 2019 оноос тасралтгүй төлснөөр тусламж үйлчилгээ авах боломжтой6 сар 24. 10:56Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх авто замын өргөтгөлийн ажил хийгдэж байна6 сар 24. 10:51Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэлүүд нэмлээ6 сар 24. 10:47Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ6 сар 24. 10:42Р.Даваадорж: Төсвийн 5-7 тэрбумаар Сэлэнгэ аймагт “балгас” барьсан байхыг харлаа6 сар 24. 10:38Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ6 сар 23. 16:54Гэр, хашаа, гудамж, талбайд ус орсон 70 дуудлага, мэдээллийн дагуу ажиллалаа6 сар 21. 20:20Үерийн далан халих эрсдэлээс сэргийлж Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэллээ6 сар 21. 13:36Иргэдийн аюулгүй байдлыг хангаж, бэлэн байдалд ажиллаж байна6 сар 21. 10:45Шар хоолойн 3 км автозамын ажил удахгүй эхэлнэ6 сар 21. 10:39Ц.Энхбат: Үр хүүхдэдээ новшийн нийгэм үлдээчхээд “би сошиал дээр зөндөө сэтгэгдэл бичсэн” гээд сууж баймааргүй байна6 сар 21. 10:36Монгол Улсын Арслан Б.Ганбат: Б.Заяабал бол бэлтгэгдсэн төрийн хүн6 сар 19. 20:22С.Батсайхан: Ус зайлуулах шугам угсарсан газруудад үзлэг хийхэд ус тунасан асуудал гараагүй6 сар 19. 19:23Б.Заяабал: Баруун бүст Ховдын цементийн үйлдвэртэй адил том оврын гангийн үйлдвэр байгуулахаар мөрийн хөтөлбөрт туссан6 сар 19. 13:55Хотын реформын автор Э.Бат-Амгалан6 сар 19. 13:09Д.Оюунбат: Өчигдөр шөнө орсон аадраар үерийн нөхцөл байдал үүсээгүй6 сар 19. 10:32Сайдын дэвшсэн тойрогт пуужингийн хуртай6 сар 19. 9:49Туркийн нэг ч аяллын компанид агнуурын тусгай зөвшөөрөл олгоогүй6 сар 19. 9:12Нийслэл 2024 онд багтан бонд гаргаж, дотоодын зах зээлд арилжаална6 сар 19. 9:05НӨАТ-ын сугалааны тохирол явагдана6 сар 19. 8:54Хүнийг 48 цагийн дотор үхэлд хүргэх аюултай, “эдээр хооллодог” нянгийн өвчлөл Японд тархаад байна6 сар 19. 8:49Улаанбаатарт дуу цахилгаатай бороотой6 сар 19. 8:43Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ6 сар 19. 8:41Завхан аймагт болсон үерт 5 багийн 158 өрх өртжээ6 сар 18. 21:33Харцага Ц.Бямба-Отгонд Улсын арслан цолыг нөхөн олгов6 сар 17. 11:41Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайн ногоон байгууламжийн ажил 40 хувьтай үргэлжилж байна6 сар 17. 10:39Улаанбаатарт +29...+31 градус дулаан байна6 сар 17. 8:16Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу6 сар 17. 8:14Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр эмгэнэл илэрхийллээ6 сар 17. 8:02Б.Заяабал: "Шинэ хоршоо" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна6 сар 15. 16:47Шинэ хоршоологчдод алдаа оноогоо дэнслэх судалгаа, туршлага хэрэгтэй6 сар 15. 16:28Ричард Бреслин: Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай6 сар 14. 17:00“ASIAN FOLK” АЗИЙН ХОТУУДЫН АРДЫН УРЛАГ, ГАР УРЛАЛЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ6 сар 14. 14:25Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 30 саяын машин, 364 саяын орон сууцтай6 сар 14. 9:11
 Facebook Twitter Youtube