Б.Заяабал: Оюу толгойн татварын маргаан Монголын талд шийдэгдвэл ойрын хугацаанд ашгаа хүртэх боломжоор хангагдана

6/ 5/ 2024    15 цаг 52 минут

УИХ-аас 2021 онд баталсан “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” тогтоолын төслөөс өнөөдрийг хүртэл маргааныг нь эцэслээгүй байгаа асуудлын нэг бол татварын актуудын биелэлтийг хангуулах юм. Монгол Улсын татварын албанаас “Оюу толгой” компанийн 2018 он хүртэлх татвар төлөлт болон 2019, 2020 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтаар нийт 1.3 их наяд төгрөгийн нөхөн төлбөр торгууль, татварын акт тавьсан байдаг. Оюу толгой компаниас үүнийг эс зөвшөөрч татварын маргаан үүсгэж, Лондонгийн Арбитрын шүүхэд хандсан. Хариуд нь Монгол Улсын Засгийн газраас ч сөрөг нэхэмжлэл үүсгэсэн байдаг..

Өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа энэхүү татварын маргаан чухам ямар учир шалтгаантай вэ, эцэслэн шийдэгдсэн тохиолдолд Монголын талд гарах үр дүнгийн талаар Татварын албаны дарга асан Б.Заяабалаас лавласан юм.

-“Оюу толгой” компани дээр Монгол Улсын татварын албанаас тавьсан акт өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. 1.3 их наяд төгрөгийн татварын акт тавих болсон үндсэн зөрчил хаанаас эхэлсэн юм бэ ?

-Монгол Улсын Үндсэн хуулиар татвар тогтоох, чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх үндсэн үүрэг, эрх нь УИХ-д хадгалагддаг. Гэтэл Засгийн газар УИХ-ын эрхийг эдэлж, Оюу толгойн хөрөнгө оруулагчтай “Дубайн гэрээ”-г байгуулаад, тэндээ татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олгосон асуудал тогтоогдсон. Тиймээс татварын байгууллага “Энэ Засгийн газрын байгуулсан Дубайн гэж ярьдаг хэлэлцээр нь буруу, Үндсэн хууль, Татварын хуулийг зөрчсөн байна” гэж үзсэн. Энэ нь “Дубайн гэрээ”-г хүчингүй болгох яриа хэлцэл рүү Засгийн газрыг оруулсан.

Мөн Дубайн гэрээн дээр зөвхөн алт, зэс, мөнгөн дээр Ашигт малтмалын нөөц ашигласны  төлбөрийг төлнө гэдэг хэлцэл хийчихсэн байсан. Үүнийг бид судалж үзээд 100 тэрбум төгрөгийн акт тавьсан. Алт, мөнгө, зэсээс гадна дагалдах бүтээгдэхүүн гэхэд молибден, цайр, цагаан тугалга гэх мэт бий. Гаалийн лабораториар дагалдах элемент гээд гаргаад ирсэн бүх элемент дээр нь Монгол Улс ашигт малтмалын  нөөц ашигласны төлбөр авах ёстой байсан гэж үзэж энэ актыг тавьсан.

-Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу авах ёстой татваруудад хөнгөлөлт үзүүлсэн. Тухайлбал, ямар хөнгөлөлт эдэлсэн нь манай улсын хуулийг зөрчсөн гэж үзсэн бэ?

- Нэгдүгээрт, менежментийн үйлчилгээний төлбөр гээд нийт гаргасан зардлын 3 хувиар тооцож авна гээд үндсэндээ нэг орчим тэрбум долларыг хөрөнгө оруулагч тал авчихсан байгаа юм. Гадагшаа шилжүүлсэн орлого учраас ногдох суутганыг нь бодоод үзэхэд 515 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Хөрөнгө оруулалтын гэрээн дээр гадагшаа шилжүүлсэн орлогоос суутган татварт 20 хувийг төлнө гээд заачихсан байтал  “Дубайн гэрээ”-гээр энэ заалтыг авчихсан. Тиймээс Татварын алба Хөрөнгө оруулалтын гэрээ болон татварын хууль тогтоомжоо бариад “Дубайн гэрээний энэ хөнгөлөлт нь хууль зөрчсөн” гэж үзээд акт тавьсан. Хоёрдугаарт нь, үе шилжилтийн аргын дагуу үзүүлж байгаа менежментийн үйлчилгээ нь хэр бодитой юм бэ,  хэн гэдэг этгээд ямар үйлчилгээ үзүүлэв гээд шалгаад үзэхэд бодитой үйлчилгээ үзүүлээгүй хэрнээ менежментийн үйлчилгээний төлбөр авсан байсан. Энэ бол Монгол Улсын хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзээд үүнтэй холбоотой гарсан 1.1 их наяд төгрөгийн алдагдлыг нь бууруулсан.

-Толгой компаниасаа өндөр хүүтэй зээл авсан гэх зөрчилд бас акт тавьсан байх аа?

-Тийм ээ, хувь нийлүүлэгчийн зээлийн хүү гээд тодорхой хэмжээний орлого авсан байдаг. Оюу толгойн 2013-2018 оны санхүүгийн тайланд хийсэн шалгалтаар 1.7 тэрбум долларыг зээлийн хүү хэлбэрээр авсан байсан. Өөрсдийн харилцан хамааралтай толгой компани нь Монгол Улсын Оюу толгой төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой зээл олгочихоод, зээлийнхээ хүүгийн төлбөрт 1.7 тэрбум долларын орлого авчихсан байгаа юм. Гэхдээ зээлийн хүүнд ноогдох суутган татварыг төлөөгүй гэдэг асуудал үүсээд 539 тэрбум төгрөгийн акт тавьсан. Оюу толгой компанид толгой компаниас нь лайбор дээр нэмэх нь 6.5 гэсэн хүүгээр маш олон жижиг жижиг зээл олгосон байгаа л даа. Зээлийн хэлэлцээр нь өөр, өөр. Дундажлаад тооцоод үзэхэд зах зээл дээр яг ийм төрлийн зээл нь лайбор дээр нэмэх нь 1.5 орчим байсан.

-Маш өндөр хүүтэй зээл авч, багагүй алдагдал хүлээсэн байна?

-Ийм хэмжээний хөрөнгө оруулалтад олгож байгаа бодит зээл нь лайбор дээр нэмэх нь 1.5 байна. Гэтэл лайбор дээр нэмэх нь 6.5 хувь гэдэг өндөр хүүгээр өгсөн гэж үзээд манай татварын алба шалгах явцдаа зөрүүнд нь 3.2 их наяд төгрөгөөр алдагдлыг нь бууруулсан юм. Дараагийн нэг том зөрчил бол валютын бодит бус ханшийн зөрүүгээр тайландаа тусгаж явж байсан зөрчил илэрсэн. Үүнтэй холбоотойгоор 1.7 орчим их наяд төгрөгийн алдагдлыг илрүүлж, бууруулсан. Үндсэндээ 1.3 их наяд төгрөгийн акт гэж яригдаж байгаа боловч цаанаа 6.2 орчим их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний алдагдлыг нь бууруулж өгсөн байгаа.

-Зөвхөн татварын зөрчилтэй актнаас гадна олон их наяд төгрөгөөр хэмжигдэх алдагдлыг бууруулж чадсан гэж та хэллээ. Тэгэхээр татварын маргаан шийдэгдвэл Оюу толгойгоос авах ашгийн хугацаа өөрчлөгдөх үү?

-Иргэд татварын акт тавьсан 1.3 их наяд төгрөгийг л нийт зөрчил гэж ойлгоод байдаг. Гэтэл цаана нь илрүүлсэн зөрчлөөр алдагдлыг нь бууруулж, монголчууд бидний ирээдүйд авах ашгийг нь түргэсгэх, ойртуулах зорилгоор санхүүгийн тайланд шинэчилгээ хийгдсэн гэж хэлж болно.

Нийтдээ 13.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зөрчлийг илрүүлсэн. Үүний 6.2 их наяд төгрөгтэй тэнцэх зөрчлөөр алдагдлыг бууруулах, 6.6 их наяд төгрөгийн зөрчилд ногдох  1.3 их наяд төгрөгийн нөхөн  төлбөр, торгууль актыг тавьсан гэсэн үг.

Тэгэхээр татварын маргааныг Монгол Улсын татварын албаны талд шийдэж чадах юм бол монголчууд бид ирэх жилээс буюу ойрын хугацаанд ашиг хүртэх боломж нөхцөл хангагдахаар байгаа.

 

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



153.227.127.174Зочин   • 6 сарын 7. 8 цаг 46 минут

haha

103.212.118.13иргэн   • 6 сарын 6. 23 цаг 19 минут

Энэ Заяабал гэгч бас чихэн дээр цэцэг ургуулагч уу Их хурал орохын тулд юу ч гэж ярьж болно гэж боджээ



ШИНЭ МЭДЭЭ

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно6 сар 24. 14:05ЦЕГ: Хүүхдийн эрхийг зөрчсөн 82 иргэнд 24.600.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулав6 сар 24. 12:19ХҮЭК-т сонгуультай холбоотой гэм хэргийн шинжтэй 182 гомдол мэдээлэл иржээ6 сар 24. 12:09МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 2025 оныг залуучуудын жил болгоно6 сар 24. 12:05Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын тайлангаа Аудитын байгууллагад хүргүүлж, ил тод мэдээлнэ6 сар 24. 11:05Нам, эвслийн дарга нарын хамгийн олон давтамжтай “үгс”6 сар 24. 10:59ЭМД-ын шимтгэлээ 2019 оноос тасралтгүй төлснөөр тусламж үйлчилгээ авах боломжтой6 сар 24. 10:56Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх авто замын өргөтгөлийн ажил хийгдэж байна6 сар 24. 10:51Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэлүүд нэмлээ6 сар 24. 10:47Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ6 сар 24. 10:42Р.Даваадорж: Төсвийн 5-7 тэрбумаар Сэлэнгэ аймагт “балгас” барьсан байхыг харлаа6 сар 24. 10:38Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ6 сар 23. 16:54Гэр, хашаа, гудамж, талбайд ус орсон 70 дуудлага, мэдээллийн дагуу ажиллалаа6 сар 21. 20:20Үерийн далан халих эрсдэлээс сэргийлж Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэллээ6 сар 21. 13:36Иргэдийн аюулгүй байдлыг хангаж, бэлэн байдалд ажиллаж байна6 сар 21. 10:45Шар хоолойн 3 км автозамын ажил удахгүй эхэлнэ6 сар 21. 10:39Ц.Энхбат: Үр хүүхдэдээ новшийн нийгэм үлдээчхээд “би сошиал дээр зөндөө сэтгэгдэл бичсэн” гээд сууж баймааргүй байна6 сар 21. 10:36Монгол Улсын Арслан Б.Ганбат: Б.Заяабал бол бэлтгэгдсэн төрийн хүн6 сар 19. 20:22С.Батсайхан: Ус зайлуулах шугам угсарсан газруудад үзлэг хийхэд ус тунасан асуудал гараагүй6 сар 19. 19:23Б.Заяабал: Баруун бүст Ховдын цементийн үйлдвэртэй адил том оврын гангийн үйлдвэр байгуулахаар мөрийн хөтөлбөрт туссан6 сар 19. 13:55Хотын реформын автор Э.Бат-Амгалан6 сар 19. 13:09Д.Оюунбат: Өчигдөр шөнө орсон аадраар үерийн нөхцөл байдал үүсээгүй6 сар 19. 10:32Сайдын дэвшсэн тойрогт пуужингийн хуртай6 сар 19. 9:49Туркийн нэг ч аяллын компанид агнуурын тусгай зөвшөөрөл олгоогүй6 сар 19. 9:12Нийслэл 2024 онд багтан бонд гаргаж, дотоодын зах зээлд арилжаална6 сар 19. 9:05НӨАТ-ын сугалааны тохирол явагдана6 сар 19. 8:54Хүнийг 48 цагийн дотор үхэлд хүргэх аюултай, “эдээр хооллодог” нянгийн өвчлөл Японд тархаад байна6 сар 19. 8:49Улаанбаатарт дуу цахилгаатай бороотой6 сар 19. 8:43Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ6 сар 19. 8:41Завхан аймагт болсон үерт 5 багийн 158 өрх өртжээ6 сар 18. 21:33Харцага Ц.Бямба-Отгонд Улсын арслан цолыг нөхөн олгов6 сар 17. 11:41Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайн ногоон байгууламжийн ажил 40 хувьтай үргэлжилж байна6 сар 17. 10:39Улаанбаатарт +29...+31 градус дулаан байна6 сар 17. 8:16Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу6 сар 17. 8:14Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр эмгэнэл илэрхийллээ6 сар 17. 8:02Б.Заяабал: "Шинэ хоршоо" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна6 сар 15. 16:47Шинэ хоршоологчдод алдаа оноогоо дэнслэх судалгаа, туршлага хэрэгтэй6 сар 15. 16:28Ричард Бреслин: Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай6 сар 14. 17:00“ASIAN FOLK” АЗИЙН ХОТУУДЫН АРДЫН УРЛАГ, ГАР УРЛАЛЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ6 сар 14. 14:25Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 30 саяын машин, 364 саяын орон сууцтай6 сар 14. 9:11
 Facebook Twitter Youtube