Нэр дэвшигч Н.Батсүмбэрэл ба Чингэлтэй дүүргийн хуудуутай тендерүүд

6/ 7/ 2024    9 цаг 11 минут

УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас хэд хэдэн Засаг дарга нэр дэвшжээ. Тэдний нэг нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл.  Тэрээр хийсэн ажлынхаа хамгийн эхэнд камержуулалт гэх үгийг хэд хэдэн удаа дурдсан байдаг.  Магадгүй ирэх өдрүүдэд ч энэ тухайгаа сайн ярих байх. Дүүрэг энэ ажлаа бахархал болгон өмнөө барьж буй бололтой. Гэвч 2023 онд түүний захирамжаар зохион байгуулсан камержуулалтын тендерүүд нь зөрчилтэй гэх дүгнэлт аудитаас авчээ. Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд худалдан авах ажиллагаатай холбоотой 22 зөрчил илэрсний 8 нь Чингэлтэйд байгаа юм. Хувиар тооцвол нийт зөрчлийн 36 хувь нь. Гэтэл Засаг дарга Н.Батсүмбэрэлд МАН онцсайн дүн өгөөд УИХ-ын сонгуульд сойж.

Яг үнэндээ, 2020 оны сонгуулиар тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, УИХ-ын Ж.Сүхбаатар нар хууль шүүхийн байгууллагын хаалгаар орсон тул энэ удаад түүнд боломж олдсон ч гэж болно. Ямартай ч худалдан авах ажиллагаагаа хуудуугүй зохион байгуулж чадахгүй хүн УИХ-ын танхимд ороод...?!

Яах гэж тендерийн бичиг баримт боловсруулдаг вэ

Нийслэлийн дүүргүүд 2023 онд шинээр нийт 196 тэрбум 95 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 553 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зарласан байна. Үүний 86 хувь нь ажил үйлчилгээ бол 12 хувь нь бараа, хоёр хувь нь зөвлөх үйлчилгээ байна.

Нийслэл дэх Аудитын газраас гүйцэтгэгч нь сонгон шалгарсан 160 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 475 худалдан авах ажиллагааны 315-ыг буюу 66 хувийг түүвэр хамруулан шалгажээ. Энэ нь 147,4 тэрбум төгрөгийн төсөв өртөгтэй байгаа юм.

Есөн дүүргийн хэмжээнд нийт 22 зөрчил илэрсний 8 нь Чингэлтэй дүүргийнх. Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн зохион байгуулсан 39 худалдан авах ажиллагааны 8 нь зөрчилтэй. Энэ нь 2.4 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй.  Зөрчлийн тоогоор 9 дүүргээ Чингэлтэй тэргүүлжээ.

 Тухайлбал, Чингэлтэйн 2 дугаар хороонд камержуулалтын ажлыг хийхээр “Мон стийл фиксер” ХХК шалгарчээ. 89.9 сая төгрөгийн гэрээний дүнтэй энэ ажлын тендерийн бичиг баримтад шаардсан баримтуудыг тус компани ирүүлээгүй байна. Мөн инженер, техникийн ажилчид нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх гэсэн шаардлагыг зөрчсөн аж.

Гэтэл тус компани зөвхөн 2 дугаар хорооны камержуулалтын ажлыг аваад зогсохгүй, гуравдугаар хороо /гэрээний дүн 89.1 сая төгрөг/, 12,21 дүгээр хороо / Гэрээний дүн 69.7 сая төгрөг/ зэрэг тендерт шалгарчээ. Мөн  2022 онд 31-90 сая төгрөгийн төсөвт өртөгтэй камержуулалтын ажилд тус дүүрэг шалгарч ажил гүйцэтгэж байсныг худалдан авах ажиллагааны цахим сайтаас харж болно.

Tender.gov.mn сайтын мэдээллээр тус компани 2023 онд Баянгол дүүргийн Ногоон бүс камержуулалт гэх 600 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажилд, 16 дугаар хорооны тохижилт бүтээн байгуулалтын 56.2 сая төгрөгийн ажилд ч шалгарчээ.

Гүйцэтгэл “чанаргүй” байхад тосоод авах уу

Захирамж гаргасан дүүргийн Засаг даргын хараанаас өнгөрсөн баймгүй өөр нэг зөрчил бол 1.3 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй хорооны барилга худалдан аван тендерт шалгарсан “Галакси БДМ” ХХК. Мөн л тендерийн баримт бичигт шаардсан баримтуудыг дутуу ирүүлсэн. Дээрээс нь, Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны газар нь оролцогч нараас хүсэлт тодруулга гаргаагүй байхад борлуулалтын талаарх мэдээллийн нөхцөл шаардлыг бууруулан Тендерийн бичиг баримтыг өөрчилж, хууль зөрчсөн байгаа юм. Энэ мэт илт зөрчлүүд байгааг Аудитын газраас тайландаа дурджээ.

Чингэлтэй дүүргийн “Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төв” гэх ОНӨТҮГ-ын хяналт тавьсан 5.3 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй  төсөл арга хэмжээнүүдийг шалгахад илэрсэн зөрчлүүдийг харвал хачирхалтай баримтууд ч олон.

135 сая төгрөгийн гэрээгээр “Лмос Максима “ХХК хүүхдийн тоглоомын талбайн засварын ажил хийсэн гэх боловч, хогийн сав дутуу байрлуулсан, чийрэгжүүлх төхөөрөмж нь эвдэрсэн, сагсан бөмбөгийн талбайн будаг, тоглоомын талбайн зөөлөвч резин зэрэг нь ховхорч муудсан байж.  74.5 сая төгрөгийн гэрээгээр “Ай Эм Ди” ХХК мөн л тоглоомын талбай засч. Гэтэл ногоон байгууламжийн хүрээнд 8 бургас суулгалаа хэмээн тайландаа онцолсон атал тэр нь аль хэдийнэ алга болсон байжээ. Өөрөөр хэлбэл, чанаргүй гүйцэтгэлтэй ажлуудыг “Жаа” гээд тосоод авчихсан байв.

 

 

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.187.112иргэн   • 6 сарын 11. 23 цаг 05 минут

Тендерүүд бол авилгалын эх булаг болсон. Агентлагийн нөхөд авилгал нэхнэ. Адаг сүүлднь яамны нөхөд дөрууханаар бас нэхнэ. Үүнийг ил таслан зогсоохгүй бол авигал устахгүйээ. Тийм учраас авилгал нэхсэн нөхдийг илчилсэн аж ахуйн нэгжийг бүх талаар дэмжих хууль эрх зүйн орчныг л бий болгох хэрэгтэй. Ер нь төрийн яамдыг цөөлж, төрийн албан аагчидыг маш цомхон орон тоо өндөр цалинтай болгож шинэчилвэл авилгал хүнд суртал багасна. Одоо аж ахйун нэгжээс аль нэг яаманд ирсэн бичиг яамны сайд ТНБ даргад энэ дарга газрын даргад газрын дарга нэг мэрэгжилт

122.201.31.171Зочин   • 6 сарын 7. 16 цаг 05 минут

Uur nemelt yum helehu yaahu



ШИНЭ МЭДЭЭ

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно6 сар 24. 14:05ЦЕГ: Хүүхдийн эрхийг зөрчсөн 82 иргэнд 24.600.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулав6 сар 24. 12:19ХҮЭК-т сонгуультай холбоотой гэм хэргийн шинжтэй 182 гомдол мэдээлэл иржээ6 сар 24. 12:09МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 2025 оныг залуучуудын жил болгоно6 сар 24. 12:05Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын тайлангаа Аудитын байгууллагад хүргүүлж, ил тод мэдээлнэ6 сар 24. 11:05Нам, эвслийн дарга нарын хамгийн олон давтамжтай “үгс”6 сар 24. 10:59ЭМД-ын шимтгэлээ 2019 оноос тасралтгүй төлснөөр тусламж үйлчилгээ авах боломжтой6 сар 24. 10:56Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх авто замын өргөтгөлийн ажил хийгдэж байна6 сар 24. 10:51Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэлүүд нэмлээ6 сар 24. 10:47Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ6 сар 24. 10:42Р.Даваадорж: Төсвийн 5-7 тэрбумаар Сэлэнгэ аймагт “балгас” барьсан байхыг харлаа6 сар 24. 10:38Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ6 сар 23. 16:54Гэр, хашаа, гудамж, талбайд ус орсон 70 дуудлага, мэдээллийн дагуу ажиллалаа6 сар 21. 20:20Үерийн далан халих эрсдэлээс сэргийлж Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэллээ6 сар 21. 13:36Иргэдийн аюулгүй байдлыг хангаж, бэлэн байдалд ажиллаж байна6 сар 21. 10:45Шар хоолойн 3 км автозамын ажил удахгүй эхэлнэ6 сар 21. 10:39Ц.Энхбат: Үр хүүхдэдээ новшийн нийгэм үлдээчхээд “би сошиал дээр зөндөө сэтгэгдэл бичсэн” гээд сууж баймааргүй байна6 сар 21. 10:36Монгол Улсын Арслан Б.Ганбат: Б.Заяабал бол бэлтгэгдсэн төрийн хүн6 сар 19. 20:22С.Батсайхан: Ус зайлуулах шугам угсарсан газруудад үзлэг хийхэд ус тунасан асуудал гараагүй6 сар 19. 19:23Б.Заяабал: Баруун бүст Ховдын цементийн үйлдвэртэй адил том оврын гангийн үйлдвэр байгуулахаар мөрийн хөтөлбөрт туссан6 сар 19. 13:55Хотын реформын автор Э.Бат-Амгалан6 сар 19. 13:09Д.Оюунбат: Өчигдөр шөнө орсон аадраар үерийн нөхцөл байдал үүсээгүй6 сар 19. 10:32Сайдын дэвшсэн тойрогт пуужингийн хуртай6 сар 19. 9:49Туркийн нэг ч аяллын компанид агнуурын тусгай зөвшөөрөл олгоогүй6 сар 19. 9:12Нийслэл 2024 онд багтан бонд гаргаж, дотоодын зах зээлд арилжаална6 сар 19. 9:05НӨАТ-ын сугалааны тохирол явагдана6 сар 19. 8:54Хүнийг 48 цагийн дотор үхэлд хүргэх аюултай, “эдээр хооллодог” нянгийн өвчлөл Японд тархаад байна6 сар 19. 8:49Улаанбаатарт дуу цахилгаатай бороотой6 сар 19. 8:43Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ6 сар 19. 8:41Завхан аймагт болсон үерт 5 багийн 158 өрх өртжээ6 сар 18. 21:33Харцага Ц.Бямба-Отгонд Улсын арслан цолыг нөхөн олгов6 сар 17. 11:41Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайн ногоон байгууламжийн ажил 40 хувьтай үргэлжилж байна6 сар 17. 10:39Улаанбаатарт +29...+31 градус дулаан байна6 сар 17. 8:16Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу6 сар 17. 8:14Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр эмгэнэл илэрхийллээ6 сар 17. 8:02Б.Заяабал: "Шинэ хоршоо" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна6 сар 15. 16:47Шинэ хоршоологчдод алдаа оноогоо дэнслэх судалгаа, туршлага хэрэгтэй6 сар 15. 16:28Ричард Бреслин: Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэнг бүрэн шинэчлэх шаардлагатай6 сар 14. 17:00“ASIAN FOLK” АЗИЙН ХОТУУДЫН АРДЫН УРЛАГ, ГАР УРЛАЛЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ6 сар 14. 14:25Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 30 саяын машин, 364 саяын орон сууцтай6 сар 14. 9:11
 Facebook Twitter Youtube