УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар бүрдсэн парламент өчигдөр анхдугаар чуулганаа хийж, гишүүд тангараг өргөлөө. МАН-ын зүгээс парламентад 68 суудал авсан ч 42 суудалтай АН, 6 суудалтай ХҮН намтай хамтарсан Засгийн газар байгуулах мэдээлсэн. Тэгвэл өчигдөр АН-ын бүлгийн даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "АН-ын төлөөллийн төв байгууллага Үндэсний бодлогын хорооноос улс төрийн үйл ажиллагаанд чиглэл өгөх бөгөөд хувь улс төрчийн хувьд ‘айлын хатавчинд очиж суухгүй’. Засагт орохгүй сөрөг хүчнээ хийх, ирэх жилүүдэд анхан, дунд, УИХ-ын гээд аль ч түвшинд АН засаглах боломжтой гэж үздэг тул ийн шийдвэр гаргасан болно" гэсэн мэдээлэл өгөв. Өмнө нь Б.Пүрэвдорж гишүүн ч Сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж, хамтарсан Засагт орохгүй" гэсэн байр суурь илэрхийлж байсан юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.