Энэ мэдээ хуучирсан буюу 2024-07-08 нд нийтлэгдсэн байна.

АН Засгийн газарт хамтрахаар болов

7/ 8/ 2024    8 цаг 49 минут
Ардчилсан намын Үндэсний бодлогын Хорооны ээлжит бус хуралдааныг Ардчилсан намын дарга, тэргүүлэгч гишүүд болон нийт гишүүдийн 70 гаруй хувийн ирцтэйгээр өчигдөр /2024.07.07/ цахимаар зохион байгууллаа.
Ардчилсан нам УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээ хэлэлцэж, шинээр бүрэлдэж буй Засгийн газартай хамтарч ажиллах эсэх, Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрт итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцсэн юм
Хуралдаанаар Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн үр дүн, намуудад өгсөн сонгогчдын санал, мөрийн хөтөлбөрт туссан хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тухайлбал, эрчим хүчний салбарыг либералчлах, татварын реформ хийж өрийн дарамтыг бууруулах, бизнесийн таатай орчныг бүрдүүлж дундаж давхаргыг нэмэгдүүлэх, үр ашиггүй төсвийн зардлыг үе шаттай бууруулж, төрийн өмчийн компаниудыг иргэд, бизнес эрхлэгчдэд эзэмшүүлэх замаар төрийн оролцоог эрс хумих, орчин үеийн дэвшилтэт технологи, инноваци ашиглан эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг эрчимтэй хөгжүүлэх, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх, аж үйлдвэржүүлэх төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж авилгын эсрэг тууштай тэмцэх, иргэдийг орон сууцжуулах ба ипотекийн зээлийн хүүг бууруулан сард төлөх төлбөрийн хэмжээг багасган амьдралын чанарыг дээшлүүлэх, иргэдийг намаар ялгаварлан гадуурхахыг таслан зогсоох зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор хамтран ажиллах нь зүйтэй гэсэн байр суурийг Үндэсний Бодлогын Хорооны гишүүд илэрхийлэв.
 ҮБХ-ны гишүүдийн 90 гаруй хувийн саналаар Засгийн газарт орж ажиллах нь зөв гэдэг шийдвэрт хүрэв. Төрийн мөнгөний эсрэг хүнд цаг үед ажилласан сонгууль болсныг онцлон цаашид төрийн бодлого, шийдвэрт Ардчилсан нам хамтран ажиллахаар боллоо.
Ардчилсан намын төлөө санал өгсөн 430.000 гаруй сонгогчийн санал Ардчилсан намын бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжин өгсөн санал тул тэрхүү саналуудыг гээгдүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нь зөв гэв. Ингэснээр “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900”-Эрчимт хөгжлийн төлөвлөгөө бүхий мөрийн хөтөлбөрийн 9 зорилтыг хэрэгжүүлэх боломжтой юм гэдгийг онцоллоо.
Ардчилсан намын төлөөлөн удирдах төв байгууллага ҮБХ-ны нийт гишүүдийн 92 хувийн саналаар Ардчилсан нам Засгийн газарт хамтран ажиллахаар болсон бол нийт гишүүдийн 90 хувийн саналаар Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрт итгэл үзүүлж намын даргаар улираан томилов.
Ардчилсан нам УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд өмнөх амжилтаа ахиулан 42 суудлыг авсанд ҮБХ-ны гишүүдийн зүгээс Ардчилсан намын дарга, удирдлагуудад баяр хүргэж, амжилт хүслээ.
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК олон нийтэд нээлттэй нэмэлт хувьцаа гаргана.8 сар 3. 16:35Хутагтийн нутагт барилдахаар очсон бөхчүүдийг мэс гарган сүрдүүлж, худал барилд хэмээн дарамтлажээ7 сар 29. 21:31Монголд анх удаа зүрх судасны ховор тохиолдох эмгэгт мэс засал хийлээ7 сар 10. 10:18Баяр наадмын өдрүүдээр буюу 11-нд Хөвсгөл, Архангайн нутгаар усархаг бороотой7 сар 10. 7:34Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна7 сар 10. 7:31Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39
 Facebook Twitter Youtube