Энэ мэдээ хуучирсан буюу 2024-07-08 нд нийтлэгдсэн байна.

ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!

7/ 8/ 2024    9 цаг 07 минут

Б.ДАМДИН-ОЧИР 

Хуучны монгол кино, тодруулбал, “Би чамд хайртай” киноны бараг хэлц болчихсон нэг үг баргийн үйл явдлыг тайлбарлахгүйгээр ойлгуулдаг. “...Баяраа өөрөө л уначихсан юм байна лээ” гэдэг дээ. Түүн шиг шүүхийг “шүүх” сэжүүрийг шүүх өөрөө л гаргаад байдаг бололтой юм. Уг нь олон нийт шударга шүүхийг хүсдэг. Гэтэл шүүхэд түмэн асуудал байдаг. Дурдвал маш урт жагсаал болно. Наад зах нь, шүүхэд итгэх олон нийтийн итгэл гэдэг огт өндийдөггүй. Яагаад гэхээр, шүүх өөрөө хуулийг “хуулийн бус арга”-аар хэрэглэдэг. Бас Монгол Улсын иргэдэд ялгавартай ханддаг. Хэн нэгний эрх ашигт үйлчилдэг. Ийм шүүмж их бий.

Гэсэн атал шүүх нь төрөөс хууль хяналтын байгууллагуудаас хамгийн их цалин хангамжийг шийдүүлдэг. Төр ч шударга шүүхийг хүсээд хүсэлт бүрд нь хүндэтгэлтэй хандаж ирсэн. Учир мэдэх хүн бүр үүнийг мэднэ. Гээд сайжирдаггүй.

Саяхнаас бас нэг байж болохооргүй асуудал шүүх хавиар явагдаж эхэлсэн бололтой байна.

Энэ нь шүүхийн томилгоотой холбоотой.

ШЕЗ-ийн сүүлийн үеийн “...Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “...ШЕЗ энэ хуулийн 32.2.1, 32.2.2-т зааснаас бусад тохиолдолд шүүгчийн сул орон тоо гарсан бол энэ хуулийн 34.8-д заасан нэр дэвшигчийг сонгон шалгаруулалтад тэнцсэн эрэмбийн дарааллыг баримтлан энэ хуулийн 35.1-д заасны дагуу өргөн мэдүүлнэ” гэж заасан. Үүний дагуу шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх эсэх асуудлыг ШЕЗ-ийн хуралдаанаар хэлэлцэнэ. Иймд шүүгчийн албан тушаалыг сонгож, шүүгчийн албан тушаалд томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх эсэх асуудлыг ШЕЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хүсвэл хавсралтаар хүргүүлсэн маягтын дагуу гараар бөглөж, гарын үсгээр баталгаажуулан заасан хугацаанаас өмнө shuugch-songon@judcouncil.mn цахим хаягаар ирүүлнэ үү” гээд “Хүндэтгэсэн: ШЕЗ-ийн Ажлын алба, Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газар” гэсэн шүүгчийн сонгон шалгаруулалтын зар шүүх байгууллагуудаар явах болжээ.

Энд маш ноцтой нэг зүйл бий. Дээр дурдсан “Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “...Ерөнхий зөвлөл энэ хуулийн 32.2.1, 32.2.2-т зааснаас бусад тохиолдолд шүүгчийн сул орон тоо гарсан бол энэ хуулийн 34.8-д заасан нэр дэвшигчийг сонгон шалгаруулалтад тэнцсэн эрэмбийн дарааллыг баримтлан энэ хуулийн 35.1-д заасны дагуу өргөн мэдүүлнэ” гэж заасан” гэдэг зүйл заалт Шүүхийн тухай хуульд байхгүй.

Шүүхийн тухай хуулийн “...Шүүгчийг сонгон шалгаруулах журам” хэмээх 32 дугаар зүйл нь 32.1, 32.2, 32.3, 32.4, 32.5, 32.6, 32.7 гэсэн хэсгүүдтэй. 32.8 гэж байхгүй. 2021 оны нэгдүгээр сарын 15-нд УИХ-аас батлахдаа 32.5 хүртэлх заалттайгаар баталсан. Сүүлд, 2024 оны зургаадугаар сарын 5-нд Шүүхийн хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолоор 32.6-д “...ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүх болон сэлгэн ажиллах боломжгүй давж заалдах шатны шүүхээс энэ хуулийн 76.2, 95.4-т заасны дагуу шүүгч гишүүнээр сонгогдсон тохиолдолд тухайн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлана”, 32.7-д “...Энэ хуулийн 32.6-д заасан шүүгч гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас нэг жилийн дотор сонгон шалгаруулалт зарлахгүй” гэж нэмэлт өөрчлөлтөөр оруулжээ. Энэ нь Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдээд байна. Дахиад хэлэхэд, Шүүхийн тухай хуульд 32.8 гэсэн зүйл заалт байхгүй.

Гэтэл дээрх байдлаар шүүхийн үйл ажиллагаанд хэрэглээд байгаа нэг бус тохиолдол гарав. Энэ маш ноцтой. Анхаарахгүй орхиж болохгүй асуудал. Тэр тусмаа шүүхийг зохицуулах, нэг үгээр шүүх дэх “хууль сахиулах” үүрэг бүхий ШЕЗ-өөс ийм үйл ажиллагаа гараад байгаа нь анхаарал татаж байна. Магадгүй, үүгээр урьд нь сонгон шалгаруулалтад тэнцсэн ч босго давж чадалгүй нөөцөд үлдсэн нэр бүхий хүмүүсийг шүүгч болгохыг оролдож байж болох юм. Гэхдээ Монголын шүүх байхгүй хуулийн заалтаар шүүгч томилохдоо арай л тулаагүй баймаар...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 133 (7377)

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК олон нийтэд нээлттэй нэмэлт хувьцаа гаргана.8 сар 3. 16:35Хутагтийн нутагт барилдахаар очсон бөхчүүдийг мэс гарган сүрдүүлж, худал барилд хэмээн дарамтлажээ7 сар 29. 21:31Монголд анх удаа зүрх судасны ховор тохиолдох эмгэгт мэс засал хийлээ7 сар 10. 10:18Баяр наадмын өдрүүдээр буюу 11-нд Хөвсгөл, Архангайн нутгаар усархаг бороотой7 сар 10. 7:34Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна7 сар 10. 7:31Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39
 Facebook Twitter Youtube