МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК олон нийтэд нээлттэй нэмэлт хувьцаа гаргана.

8/ 3/ 2024    16 цаг 35 минут

Б. ЧИНБАТ: - Манай улсад үндэстэн дамнасан технологийн салбарын гайхамшигт хувьцаанууд төрж, хөрөнгө оруулагчид нь өндөр өгөөж хүртээсэй гэж хүсэж байна.

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК-ны гүйцэтгэх захирал Б.Чинбаттай тус компаны гаргах хувьцаа, мэдээлэл технологийн салбарын талаар ярилцлаа.

СУР: - Танай компаны нэрийг хүн бүр шахуу мэддэг ч нарийн мэдээлэл байдаггүй?

Б.Ч: - Манай компани нь Улаанбаатар хотын бүх дүүрэг, 21 аймаг, 230 сум суурин газарт улс, хот хоорондын цахилгаан холбоо, интернэт, кабелийн телевиз, лавлах үйлчилгээ үзүүлдэг, “Харилцаа бүрийг холбоно” гэх эрхэм зорилготой байгууллага. Анх 1921 онд “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо” нэрээр анх байгуулагдсан. Зуун жилийн түүхтэй, хоёр дахь зууныхаа түүхийн хуудасны эхлэлийг бичиж байгаа Монгол Улсын харилцаа холбооны салбарын ууган компани юм.

СУР: - Танай нэмэлт хувьцааг сонирхсон хүмүүс хамгийн түрүүнд компанийн сүүлийн жилүүдийн ашигт үйл ажиллагааг сохирхох байх л даа?
Ч. Б: - Бид техник, технологийн өргөтгөл шинэчлэл, сүлжээний хамрах хүрээг тэлж, шинэ технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэх зорилтыг хэрэгжүүлж байна. Мэдээж компанийн ашигт ажиллагаа, хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг нэмэгдүүлэх, компанийн засаглалыг дэлхийн жишигт хүргэх, үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд дор нийт 690 ажиллагсад маань дор бүрнээ хичээн ажиллаж байгаа. Бид салбарын болон бусад байгууллагуудтай өрсөлдөх бус түншлэх замыг сонгосоноор нийт орлогын хэмжээгээ 15%-иар өсгөж, ажиллагсдын цалинг 54%-иар нэмэгдүүллээ. Орон нутгийн салбар нэгжүүдийн техникийн үйлчилгээний автомашины парк шинэчлэлийг бүрэн хийлээ.
СУР: - Шинээр нэвтрүүлсэн томоохон арга хэмжээ төслүүд юу байна?
Ч. Б: - Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж байгааг бид бүгдээрээ харж байна. Бид хоцорч болохгүй. Аймаг бүрт интернетэд суурилсан үйлчилгээг 10G холболтоор хүргэсэн. Ингэснээр эрчим хүчний зарцуулалт, ашиглалт үйлчилгээний зардал буурч, сүлжээнд хурдны хязгааргүй үйлчилгээг хүргэх боломжийг бүрдүүлж интернэт үйлчилгээний урсгалын багтаамжийг дээшлүүлэн хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, гэмтэл саатал гарах нөхцөлийг бууруулж чадлаа. нийцүүлсэн стратеги төлөвлөгөөний хүрээнд 2022 оноос эхлэн өндөр хурдны шилэн кабелийн FТТH технологиор суурин утас, интернэт, IPTV багц үйлчилгээг нийслэл, 21 аймгийн төв болон 30 гаруй сумын хэрэглэгчдэд хүргэн төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Утасны дугаар нь “бизнесийн нэр хүндийн илэрхийлэл” болоод удаж байна. Тиймээс бид үндсэн сүлжээний тоног төхөөрөмжөө шинэчилж суурин утасны 7070-хххх брэндийг зах зээлд нэвтрүүлсний үр дүнд үйлчилгээний чанар сайжирч, хэрэглэгчдийн тоо нэмэгдсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, багачуудыг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 7080-хххх “Итгэлтэй утас”-ыг ерөнхий боловсролын 200 гаруй сургуульд байршуулан, цаашид улсын хэмжээнд сургуулиудыг бүрэн хамруулахаар зорилт тавин ажиллаж байна. Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны захиалгаар салбарын компаниудтай хамтран “Боловсрол, сургалтын байгууллагын хичээлийн болон дотуур байранд утасгүй дотоод сүлжээний орчин бүрдүүлэх" төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.
СУР: - Та түрүүн хэллээ. Мэдээлэл технологийн хөгжлийн хурдаас бид хоцорч болохгүй гэж. Үүний тулд улсын хэмжээнд бодлогын ямар арга хэмжээ хэрэгтэй гэж та харж байна вэ?
Б. Ч: - Төрөөс бодлогын хүрээнд манай салбарыг дэмжиж өгөх нь мэдээлэл технологийн салбарын өсөлт хөгжилтийг хамгийн ихээр хурдасгах хөшүүрэг болох юм. Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар нь стратегийн чухал салбар. ЗГ-с баталсан 2050 болон бүсчилсэн хөгжлийн бодлогууд, УИХ-аас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-той манай компанийн олон бизнес төлөвлөгөө огтлолцож байгааг төрийн дэмжлэг гэж үзэж болно. Цаашид бодлогын хүрээнд R&D буюу судалгаа хөгжүүлэлтийг хийх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж ажиллах, энэ салбарт ажиллах мэргэжилтэнүүдийг алсын хараатайгаар эртнээс хөрөнгө оруулалт хийн бэлтгэх хэрэгтэй байна. Засгийн газар судалгаа, хөгжүүлэлтэд (R&D) хөрөнгө оруулалт хийх нь технологийн дэвшил, инновацын суурийг тавьж цаашлаад эрүүл мэнд, эрчим хүч, мэдээллийн технологи зэрэг бүх төрлийн салбарт шинэ нээлт, ололт амжилтад хүргэх магадлал өндөр болдог. Энэ төрлийн засгийн газрын санхүүжилт нь их, дээд сургуулийн эрдэм шинжилгээний хурлын тэтгэлэг, улсын төсвөөс санхүүждэг лаборатори бий болгох, шинэлэг төслүүдийг дэмжих санаачилга зэрэг олон хэлбэрээр байж болно. Ийм хөрөнгө оруулалт нь технологийн дэвшлийг хурдасгах төдийгүй хөгжүүлэлт хийж сайжруулсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан нийгмийн үр өгөөжийг авчрах болно. Хувийн хэвшлийнхэн анхны судалгаатай холбоотой өндөр зардал, эрсдэлийг үүрэх хүсэлгүй байж болзошгүй байдал энэ салбарт ажиглагддаг. Тиймээс засгийн газраас судалгаа хөгжүүлэлтийн санхүүжилтийг гаргах нь технологийн салбарт хийж байгаа маш чухал хөрөнгө оруулалт болно.
СУР: - Нэмэлт хувьцаа гаргах талаараа мэдээлэл өгч болох уу?
Ч. Б: - Компани нь 1995 онд “Монголын Цахилгаан Холбоо” ХК гэх бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, нээлттэй компани болсноос хойш нийт 29 жилийн хөгжлийн түүхээ Монгол Улсын хөрөнгийн зах зээлтэй хамт бичилцсэн. Өнгөрсөн саруудад бид нэмэлт нэмэлт хувьцаа гаргах зөвшөөрлөө Санхүүгийн Зохицуулах Хорооноос авсан. Хөгжлийнхөө дараагийн шатны түүхийн эхлэлийг хөрөнгийн зах зээл дээр шинэ өнгө төрхтэйгөөр эхлүүлэх гэж байна.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн гол хувьцаа эзэмшигч нь Төр бөгөөд 94.7 хувийг эзэмшиж байгаа бол үлдсэн 5.3 хувийг нийт 4,000 гаруй жижиг хөрөнгө оруулагчид эзэмшиж байна. Компани нэмэлт хувьцаа гаргаж олон нийтэд нээлттэй санал болгосноор төрийн мэдлийн хувьцааг 66 хувь хүртэл бууруулж, жижиг хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэх, төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагааг олон нийтийн хяналтад оруулах, санхүүгийн сахилга бат, засаглалыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх, үйл ажиллагааны тогтвортой, ил тод байдал бий болох цаашлаад дотоодын хөрөнгийн зах зээлд эерэг нөлөө үзүүлэх зэрэг олон эерэг өөрчлөлтүүдийг авчирч буй ажил болж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Компанийн хоёр дахь зууны түүхийг хамт бүтээлцэн, дэвшилтэт технологи, мэдлэг инновацыг цогцлоосон үндэсний компани болон өргөжин хөгжихөд хувьцаа эзэмшигчдийн хувь нэмэр хамгийн үнэ цэнтэй байх болно.
СУР: - Олон улсад технологийн салбарын хувьцааны өсөлт өндөр байгаагийн гол шалтгаан нь юу юм бэ?
Ч. Б: - Энэ их тодорхой. Ерөөсөө л мэдээллийн технологи өдөр тутам хүнтэй хамт амьдардаг учраас Технологийн салбарын хувьцаанууд өндөр өсөлттэй байдаг. Зардлыг бууруулах, цаг хугацааг хэмнэх, хүний гараар хийх ажлыг хөнгөвчлөх нь хүний л өсөлт хөгжилтийг хурдасгадаг. Боловсрол, эрүүл мэнд, аж үйлдвэрлэлийн гээд ер нь бүх салбарт технологи хэрэгтэй. Сүүлийн үед хиймэл оюун ухаан хөгжиж эхнээсээ олон зүйлд ашиглагдаж байгааг бид бас харж л байна. Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй ТОП 20 компанийн дийлэнх нь санхүү, уул уурхай, хүнсний үйлдвэрлэлийн салбарын хувьцаанууд эзэлж байна.
Гэтэл дэлхийд хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй, хамгийн өндөр өсөлттэй, хөрөнгө оруулагчид капиталын өсөлтөөс хамгийн өндөр өгөөж хүртдэг хувьцаанууд бүгд технологийн компанийн хувьцаанууд байх жишээтэй. Энэ оны эхний хагас жилийн байдлаар АНУ-ын хувьцааны зах зээлийг илэрхийлэх голлох индекс болох S&P 500 индекс 14.5 хувийн өсөлтийг үзүүлсэн байна. Технологийн салбарын үзүүлж буй, үр нөлөө энэхүү өсөлтөд маш өндөр байр суурийг эзэлж байгаа юм. Тодруулбал чип үйлдвэрлэгч NVIDIA компани энэ онд 158.9 хувийн өсөлт үзүүлсэн нь индексийн нийт өсөлтийн 30 гаруй хувь буюу бараг 1/3-ийг дангаар бүрдүүлж байгаа юм. Технологийн салбарын гайхамшигт 7 компани гэгддэг Apple, Microsoft, Nvidia, Tesla, Meta, Amazon, Google зэрэг компаниуд өнгөрсөн онд гэхэд 40 хувиас 240 хувь хүртэлх өсөлтийг үзүүлсэн. Өнөөдрийн байдлаар тус компаниудын нийт зах зээлийн үнэлгээ нь 15.3 их наяд ам.доллароор хэмжигдэж байна.. Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-ын хувьд нийт дотоодын нийт бүтээгдэхүүн 28.7 их наяд ам.доллароор хэмжигдэж байгаа бол эдгээр 7 компанийн зах зээлийн үнэлгээ нийт АНУ-ын эдийн засгийн тэн хагастай, БНХАУ-ын эдийн засгийн 82 орчим хувьтай тэнцэж байгаа юм. Дээрх олон шалтгаануудын улмаас гайхамшигт 7 хувьцаа гэж нэрлэж байгаа юм. Технологийн салбар өөрөө гайхалтайгаас гадна хөрөнгийн зах зээл дээр зөв компани нь нээлттэй хувьцаат компани болж чадвал улс үндэстнээрээ өгөөж хүртэх боломжтой. Гайхамшигт гэдэг нэршлийг зүгээр ч нэг өгөөгүй.
Манай салбарын хувьд өндөр өсөлттэй байгаагаас гадна компани бүрд хүнтэй ижил өөрийн амьдралын мөчлөг гэх ойлголт бий. Стратегийн өндөр ач холбогдол бүхий энэ салбарын хувьд их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх, нээлттэй хувьцаат компани болон хөрөнгө оруулалт татах, татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг ирээдүйн стратеги төлөвлөгөөний дагуу зарцуулж компанийн ашигт ажиллагаа нэмэгдэх, нөгөө талаас хөрөнгө оруулагчид хувьцааны ханшийн зөрүү болон ногдол ашгаас өгөөж хүртэх зэргээр нэг талаас томоохон үндэстэн дамнасан корпорациуд төрөх, нөгөө талаас чинээлэг хөрөнгө оруулагчид бий болох боломжтой.
Манай улсын хувьд мөн үндэстэн дамнасан технологийн салбарын гайхамшигт хувьцаанууд төрж, хөрөнгө оруулагчид нь өндөр өгөөж хүртээсэй гэж хүсэж байна. 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК олон нийтэд нээлттэй нэмэлт хувьцаа гаргана.8 сар 3. 16:35Хутагтийн нутагт барилдахаар очсон бөхчүүдийг мэс гарган сүрдүүлж, худал барилд хэмээн дарамтлажээ7 сар 29. 21:31Монголд анх удаа зүрх судасны ховор тохиолдох эмгэгт мэс засал хийлээ7 сар 10. 10:18Баяр наадмын өдрүүдээр буюу 11-нд Хөвсгөл, Архангайн нутгаар усархаг бороотой7 сар 10. 7:34Зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна7 сар 10. 7:31Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39
 Facebook Twitter Youtube