Энэ мэдээ хуучирсан буюу 2022-02-25 нд нийтлэгдсэн байна.

Хамба лам Д.Чойжамц: Би бусдын л адил мал сүрэг адгуулдаг, нүүдэлчин ард түмний дунд хүмүүжсэн

2/ 25/ 2022    9 цаг 30 минут

“Бидний нэг” контентийн энэ удаагийн дугаарт Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн гавж Д.Чойжамц уригдан оролцлоо.

-Та манай уншигчдад бага нас, сурагч насныхаа тухай сонирхуулахгүй юу?

-Монголын ард түмний нэгэн ижил дээ. Би Төв аймгийн Өнжүүл суманд төрсөн. Тэгээд сайхан уултай өвөлжөөнд төрөөд тэндээ аав ээжтэйгээ мал сүрэг адгуулдаг, нүүдэлчин ард түмний дунд хүмүүжиж өсөж торнисон.

Улаанбаатар хот ирээд 22 дугаар сургуульд орж гайгүй сурч “Харшийн ёолк”-д уригддаг байлаа. Тэгээд бас тэр үед арын хаалга байсан шиг санагддаг юм. Намайг Драмын театрын үүдэн дээр байж байгаарай. Их тэнгэр лүү явна гээд зогсоож байсан чинь өөр газраар өөрсдийнхөө хүүхдүүдийг аваад явчихсан байж билээ. Би тэрэнд нэг их гомддоггүй ээ. Зүгээр одоо ингээд эргээд бодоход бас тэр үед нэг жаахан тийм юм байсан юм болов уу даа гэж санагддаг юм. 22 дугаар сургуулийн  8 дугаар ангийг төгсөөд, 10 дугаар ангиа 28 дугаар сургуульд очиж төгссөн дөө.

-Цаг уурын мэргэжлээр сурч байсан гэж сонсож байсан юм байна. Та тэгээд яагаад лам болохоор шийдэв?

-Аравдугаар ангиа төгсөөд Их сургуулийн Цаг уурын ангид жоохон явсан. Тэр хооронд Ч.Лувсанжав багштай танилцаад Ч.Лувсанжав багшаар англи хэл заалгадаг болсон юм. Тэгсэн Ч.Лувсанжав багш нэг өдөр “би нэг төвөд номыг англи галигаар галигламаар байна. Чи нэг жаахан төвөд ном үзчих. Амархан шүү дээ” гэж байна. Тэгээд “нэг ламтай чамайг танилцуулж өгнө өө” гэж байна. Би зөвшөөрлөө. Бас нэг юм мэдэх юм байна даа гэж бодоод дуртай зөвшөөрсөн. Тэгээд гэртээ ирээд энэ тухай аав ээждээ ярьтал манай аав лам байсан хүн жигтэйхэн баяртай байна. Би чамайг сайн эрдэмтэй ламд танилцуулж өгнө өө гээд дагуулаад явж байсан. Тэр үед багш маань гадаа гараад Гандан руу явж байсан юм уу, хаашаа явж байсан юм тэнд явж байгаад таарсан. Тэгэхэд багш “би нэг чухал ажил туурвих гээд буяны юманд явж байсан юм аа, хүү минь чи энэ үед тааралдлаа. Би чамд ном зааж өгье өө. Чиний үйлс сайхан бүтэх байх аа” гэж хэлээд өдөр хэлсэн. Тэгээд тэр өдөр нь очоод багшдаа шавь орж төвөд ном заалгасан. Бүр албан ёсны шавь нь болж орж багшдаа шавь болоод, 1969 онд төгссөн юм шүү дээ, би.  

 -Хувь хүнийг төлөвшүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Тэрний нэгэнд шашин ч бас багтана. Шашин нийгэм болоод хүний хөгжилд ямар үүрэгтэй вэ?

-Үзэл бодол, ёс суртахуун хоёрыг л бид нар хамгийн зөвөөр ард түмэндээ суулгах ёстой. Энэ хоёр байхгүйгээр жинхэнэ хүн болж чадахгүй байгаа юм. Мэдлэг хэчнээн өндөртэй байгаад ёс зүй байхгүй болбол тэр хүнд бас нийгэмд болоод бусдадаа тустай байна гэхэд итгэл муу байна. Хамгийн дээд зэргийн мэдлэгтэй мөртөө банк санхүү янз бүрийн байгууллагад янз бүрийн арга журмаар мөнгө цаасыг нь энэ ард түмэнд зориулах юмнуудыг нь аваад хэрэглэчхэж байгаа тал байна. Тэгэхлээр мэдлэг бол Монголын нийгэмд хэрэгтэй зүйлийн нэг боловчиг ёс суртахуун дээр л суурилаагүй бол яагаад ч болохгүй байгаа юм. Тийм учраас оюун ухаант хүн төрөлхтний хамгийн чухал зүйл нь ёс суртахуун. Ёс суртахууныг хийгээд өгөх дээр зэрэг хүн хөдөлшгүй тэр мэдлэгийг зөв тийш нь ашигладаг. Үнэн бодит байдал руу ашигладаг учраас хүнд тустай болж эргэдэг ийм юм. Түүнээс биш эрдэм мэдлэгээр авгай хүүхдээ дээрэлхдэг ч юм уу, цалин өндөр авдаг бол тэрүүгээрээ дээрэлхдэг ч юм уу ингээд л ёс суртахуунгүй болбол тэр гэрт жаргал авчирч өгөхгүй байгаа юм. Нийгэмд жаргал авчирч өгөхгүй байгаа юм. Ёс суртахуун дээр суурилсан мэдлэг болбол хөгжил дэвшил авчраад байгаа. Тийм учраас энэ хоёр хамгийн чухал зүйл. Мэдлэг, ёс суртахуун дээр суурилаад ирэхлээр л ёстой жинхэнэ бодит байдал нь худлаа ярина гэж байхгүй болно. Сайхан төлөвшөөд ирнэ. Хандлага зөвшинө. Нийгэм бүлээширнэ, гэр бүл бүлээширнэ, албан байгууллага бүлээширнэ.

-Зарим шашингүй үзэлтнүүд шашныг нийгмийн хөгжилд чөдөр тушаа болдог ч гэх нь бий...

-Коммунизмын үед шашинтайгаа нуудаг байсан. Тэр нь Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөгөө олсон боловчиг нууц байдал нь хэвээрээ байгаа байдал ажиглагддаг. Яагаад гэвэл өөрөө шүтдэг. Гандан хийд дээр очдог. Ном уншуулдаг мөртөө нийгэмд гараад зурагт радио, телевизээр ярихлаар “би огт шүтлэггүй хүн шүү дээ” гэж илэрхийлж байгаа олон хүнийг харсан. Тийм учраас бас л тэр коммунизмын үеийн дарамттай, нийгмийн тэр үлдэгдэл байгаа юм байна даа гэсэн ийм сэтгэгдэл надад төрдөг дөө. Түүнээс биш бол Монголчуудын ихэнх нь бурхны шашин руугаа хандаж байна. Олон янзын эрдэм шинжилгээний хурлууд, урлаг соёлынхон бүгдээрэнтэй нь бид хуралдаж, хуйлж тэдний үзэл бодлыг дуулахад болбол ер нь бурхныхаа шашныг хүндэтгэдэг хүмүүсийн тоо нэлээн л байх шиг л ингэж санагддаг даа. Тэгээд бурхны шашны энэ хөгжил дэвшил бол их олон юмнаас хамаардаг юм байна. Бидний энэ буддын шашин бол тийм амаргүй байна. Яагаад гэвэл жинхэнэ мэдлэгтэй, боловсролтой, Бурхан багшийн айлдсан олон янзын сэдэвтэй, олон төрлийн номуудыг үзэхэд 24 жилийг барагтайгаар зарцуулж байна. 1990 оны эхэнд явсан улсууд одоо л эхэлж Лхарамба гэвш, Лхарамбын дамжаагаа зэрэг цолоо хамгаалаад ирж байна. Тэгээд цаана нь Агийн ном үзэх нэг жил байгаа. Ингээд 25 жилийг дуусгасны дараа Монголдоо ирээд ямар ч номыг нь ард түмэндээ түгээн дэлгэрүүлэх хүчин чадал бүхий хялбарчилсан, хүмүүсийнхээ оюун санаанд тохируулаад зааж чадах багш нар одооноос ирж эхэлсэн.

-Тэгвэл мухар сүсгийн талаар...

Мухар сүсгийг бол бурхны шашин хүртэл хүлээн зөвшөөрдөггүй. Хувьсгал хэлмэгдлээс өмнө бурхны номыг үзэхдээ хүртэл эргэлзээ тээнэгэлзээ, мэтгэлцээний журмаар үзэж судалдаг гурван том дацан байсан юм. Тэр гурван дацанг нь сэргээсэн.

-Монголчууд бид жаргалтай нийгмийг яаж бүтээх вэ?

-Өвчингүй байхын төлөө тэмцэх ёстой. Эрүүл байхын төлөө юу байдаг юм тэрнийг хийж бүтээдэг. Тэгээд энэ хоёр байлаа ч гэсэн барчид аюул, аваар осол, хэрүүл тэмцэл, архи тэргүүтэй юм амьдралд ороод л ирэхлээрээ зохилдохгүй. Амьдралын жаргалтай сайхан байдлыг үгүй хийдэг. Эдгээр зүйлүүдээс холдож, өөрийнхөө амьдралыг цэгцтэй тэгээд барчидгүй саадгүй болгож амьдрах учиртай байдаг юм. Бас эд таваар. Эд таваар байхгүй бол өлсгөлөн гуйланч  байж байгаад, хувцас хунаргүй байж байгаад өвчин тусах, хоол ундгүй байж байгаад өвчин тусдаг. Тэгээд бусдыгаа татаад унагачихдаг гэдэг юм. Тийм учраас эд таваар өөрийнхөө амьдралд хүрэлцээтэй хэмжээний төгрөг мөнгө, эд таваарыг зөв замаар олж яваа нь амьдрал юм байгаа юм. Хамгийн чухал нь бидний байгаа орчин, байгаль дэлхий. Энэ дэлхий бузартчих юм бол тэн дээр ямар ч эрх баялаг, өвдөхгүй гээд нэмэр байхгүй.  Энэ дээр ургамал ногоо ургахгүй бол мал сүргээс авхуулаад ногоо тариа, идэж уух юм юу байна бүгд байхгүй болох учиртай. Энэ дэлхийгээ сав ертөнц, түүн дээр оршин байгаа хүн тэргүүтэй амьтдыг шим ертөнц гэдэг. Энэ хоёр маш нарийн хүйн холбоотой эд байгаа юм. Тэгэхлээр байгаль дэлхийг цэвэр сайхан цэмцгэр авч явах. Үүнийхээ зүй зохисыг нь олж амьдрах нь л хамгийн чухал байгаа. Эдгээр зүйлийг л Монголчууд эрхэмлэх юм бол жаргалтай сайхан амьдралын шалтгаан нөхцөл бүрдэж байгаа гэж ингэж үздэг. Тэгээд та бүхэндээ энэ бүгдийг ерөөе өө. За баярлалаа.

 Х.Соёл

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.21.124.134Зочин   • 2022, 2 сарын 25. 11 цаг 19 минут

САЙХАН ЯРИЛЦЛАГА БОЛЖЭЭ



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube