Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-06 нд нийтлэгдсэн байна.

Д.Сарангуа: Би сэтгэлзүй, бие бялдрын хувьд хүчтэй байхын тулд олон зүйлийг сонирхдог

5/ 6/ 2022    9 цаг 05 минут

Бидний нэг: Буу, хутга, сэлэм, мотоцикль гээд эрчүүд ч бэрхшээдэг экстрим спортын төрлөөр хичээллэдэг үзэсгэлэнт бүсгүй Д.Сарангуаг энэ удаагийн зочноор урилаа. Түүний гайхалтай, сонирхолтой ертөнцөөр аялаарай.

-Сайн байна уу? Манай урилгыг хүлээн авч, ярилцаж байгаад баярлалаа. Өөрийгөө танилцуулна уу?

-Сайн байцгаана уу. Намайг Сарангуа гэдэг. Би одоогоор “Keller Willams Mongolia” үл хөдлөх хөрөнгө зуучийн компанид ажилладаг. “YogaU studio”-ийн  иогийн багш. “Өчигдөрт илгээх захидлууд” номын зохиогч, буудлагын спортын тамирчин.

-Таныг маш олон хоббитой гэж сонссон. Тэр тухайгаа яриад, ярилцлагаа эхлэх үү?

-Хобби гэхээр одоогоор туялзуур сэлэмний спортоор хичээллэж байна. Мотоциклийн аялалд явах дуртай. Загас тэжээдэг, өөр зөндөө юм бас бий.

-Маш олон төрлийн зүйл сонирхдог юм байна. Яагаад ийм олон зүйлийг сонирхож, хичээллэдэг юм бэ?

-Миний хувьд 2019 онд бүтэн цагийн ажил хийж байгаад  магистрт суралцахаар ажлаасаа гарсан. Магистраа төгсөөд ер нь өөртөө цаг зарцуулъя гэж шийдээд хоббигоо хөөгөөд аль болох цаг завтай ажил хийгээд явж байна.  Угаасаа би эмэгтэйлэг, сул дорой харагддаг юм шиг байгаа юм. Дотроо ч тийм л хүн дээ. Гэхдээ яг оролдоод үзчихсэн, дурлачихсан юмандаа шантрахгүйгээр тууштай явж чаддаг.

-Таны үндсэн ажлаас яриагаа эхлэе. Хоббигоо хөөх боломж олгодог гэхээр яг ямар ажил хийдэг вэ?

-Миний ажиллаж байгаа “Кeller Williams Mongolia” нь дэлхийд номер нэг үл хөдлөхийн компани гэж явдаг. Америкаас гаралтай компани. Үл хөдлөхийн салбарыг сонгох болсон шалтгаан нь нэгдүгээрт байр орон сууц гэдэг хүний яг салшгүй нэг хэрэгцээ. Бараг хоол унд гэдэг шиг хэрэгтэй. Тэгээд дээрээс нь сонирхолтой салбар. Хамгийн чухал нь над шиг олон зүйл хийдэг хүнд өөрийнхөө цагийн хуваарьт тохируулаад цагийн менежмент хийх боломжтой. Заавал оффис дээр 8 цаг суугаад байх албагүй учраас надад  тохирдог. Тэгээд үл хөдлөхийн салбарыг сонгосон.

-Иогоор хичээллэж, багш болсон тухайгаа ярьж өгнө үү?

-Би 2010-д онд хөлөө гэмтээчихсэн. Бүжиглэдэг байсан юм. Хөлөө гэмтээгээд олон жил алхаж чадахгүй, гэрээсээ ч гарч чадахгүй таг суусан. Тэр хугацаандаа ном уншаад, бясалгаад сэтгэл санааны хувьд ч хүнд байдалд ороод. Хөл эдгэрсэн ч бие муутай болчихсон. Ямар ч булчин шөрмөсгүй, ерөөсөө л яс арьс. Тэгээд биеэ жаахан тэнхрүүлье гээд иогт явж эхэлсэн.

Иогийн эхний хичээлдээ суугаад л багш болмоор санагдсан. Гоё мэдрэмж төрөөд. Тэр авсан  мэдрэмжээ бусад хүмүүстэй хуваалцмаар санагдаад. Тэгээд анх 2019 онд иогийн багш болоод бүтэн цагийн ажлаасаа гарчихсан. Ингээд цаг зав ихтэй сонирхсон бүх юмаа хийгээд яваад байсан. Хийж байгаа, сонирхож байгаа бүхэн маань таалагдаад өнөөдрийг хүртэл хаяж чадахгүй яваад л байгаа.

 

-Иогоор хичээллэж эхэлж байгаа хүмүүс ямар алдаа гаргадаг вэ? Тэдэнд та юу гэж зөвлөх вэ?

-Иог хийж эхлэх гэж байгаа хүмүүсийн хувьд анхны багш чухал байдаг. Багш нь таалагдахгүй бол иогт дургүй болчихдог. Багш нь сайн бол дурлаад явчихдаг. Анхнаасаа хүмүүс орж ирэхдээ жин хаях зорилготой байдаг. Тэр нь буруу. Эхлэл нь буруу тавигдчихаад байна гэсэн үг. Жишээ нь иог, дасгал хөдөлгөөн хийж эхлэх гэж байгаа бол урт хугацааны зорилго тавих хэрэгтэй.  Нэг сарын дотор 5 кг хаяна гээд ороод ирчихсэн хүн чинь 5 кг-аа хаяж чадахгүй бол шантарчихдаг. Эсвэл хоолны дэглэм бариад хүчтэй дасгал хөдөлгөөн хийгээд зорилгодоо хүрснийхээ дараа сэтгэл нь ханаад буцаад буруу амьдралынхаа хэв маяг руу орчихоод байдаг. Ингээд л хаясан жингээ нэмээд шахуу нөхөөд авна. Тэгэхээр дасгал хөдөлгөөн хийх гэж байгаа бол таны гар хөл гэдэг шиг, биений нэг хэсэг, амьдралын хэв маяг болох ёстой. Өглөө болгон 30 минут иог хийдэг хүний хувьд илүүдэл жингээсээ салъя, эрүүл болъё  гэх асуудал байдаггүй. Өөр чухал юмандаа анхаарлаа хандуулаад явах боломжтой. Ер нь, иог дасгал хөдөлгөөн хийх гэж байгаа бол анхнаасаа гоё зөв зорилготой орж ирээрэй гэж хэлмээр байна.

-Та буудлагын спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Буудлагын спортын хувьд 2019 оноос хичээллэж эхэлсэн. 2019 оныхоо 12 дугаар сард баг хамт олноороо ОХУ-ын Новосибирск хот-рүү олон улсын тэмцээнд явсан. Тэнд хамгийн анх олон улсын тэмцээнд оролцоод бүгдээрээ амжилттай медаль аваад ирсэн. Миний хувьд “standard lead” ангилалд алтан медаль, цом аваад ирж байсан. Тэрнийхээ дараа 2020 онд улсын аваргад ороод спортын цол зэргээ авч байсан.

-Яагаад энэ спортыг сонгосон бэ?

-Багаасаа кино үзэж өссөнтэй л холбоотой байх гэж бодож байна. Анжелина Жолиг их биширч үздэг байсан. Монголчуудын хувьд буутай танил биш шүү дээ. Миний хувьд сонирхол татаад л орж байсан. Амжилт гаргаад ирсэн чинь бүүр дурлаад. Тэгээд хобби гэхээсээ илүү олон улсын түвшний тэмцээнд яваад Монгол улсынхаа нэрийг гаргах юмсан гэж боддог болсон.

-Та аль холбоонд харъяалагдаж буудлагын спортоороо хичээллэж байна?

-“Монголын хамгаалалтын буудлагын холбоо”-нд харъяалагддаг. Хамгаалалтын буудлагын холбоо нь 2015 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа. Олон улсын хамгаалалтын буудлагын холбоо нь 1995 онд байгуулагдаж байсан. Цэрэг хүчний байгууллагуудын боловсон хүчнийг бэлтгэх зориулалттай. Давших болон хамгаалах хөдөлгөөн дээр суурилж буудалтыг гүйцэтгэдэг. Практик буудлага нь, дандаа довтлох, давших чиглэлтэй даалгаврууд гүйцэтгэдэг бол хамгаалалтын буудлага нь  хамгаалаад тэгээд давшлах гэсэн даалгаврууд гүйцэтгэдэг.

- Буудлагын спорт танд ямар мэдрэмжийг мэдрүүлдэг вэ?

-Буудлагын спорт нь хурд, хүч, цэц гэсэн гурван чадварыг давхар хөгжүүлж байдаг. Хурдтай байх ёстой. Дээрээс нь цэцтэй буудах ёстой. Дээрээс нь бас гар хүчтэй байх ёстой. Тэгээд эдгээрээс гадна толгойгаа сайн ажиллуулах хэрэгтэй. Аль буугаар хаанаас яаж буудах уу. Сумаа хаана солих уу гээд. Энэ бүгдийг хийгээд даалгавар гүйцэтгээд ирэхээр үгээр тодорхойлоход хэцүү, тийм нэг гоё мэдрэмж авдаг.

-Та бас бүжигчин?

-Анх чөлөөт бүжиг хийж эхэлсэн. Одоо бол “UB Salsа” холбооны salsa, kizomba, bachаta гээд social dance бүжиглэдэг. 2019 онд хамгийн анхны Salsa УАШТ болж байсан. Тэнд бас  “UB Salsа” клубынхаа хамтлагаар ороод түрүүлсэн. Яахав хичээллэх гэхээс илүү хааяа нэг партид очиж enjoy хийдэг.  Түүнээс яг өдөр болгон бэлтгэл хийгээд явдаг юм бол байхгүй.

-Өөр нэг сонирхол татаж байгаа зүйл гэвэл таны бичсэн ном. Номныхоо тухай танилцуулна уу?

-Ковид гээд бүгдээрээ карантинд ороод нэг хэсэг шоконд орлоо. Ингээд гэртээ суухдаа “Өчигдөрт илгээх захидлууд” гээд ном бичсэн. Энэ номыг н.Сүрэн гээд найзтайгаа хамтраад, найз маань зургийг нь зураад, би өөрөө бичвэрээ бичээд гаргасан. Энэ ном дотроо хоёр сэдэвтэй.  Нэг сэдвээ уншаад дуусангуут таниас би тухайн сэдэвтэй холбоотой нэг асуулт асууна. Тэр асуултад хариулаад номон дээрээ тэмдэглэл бичих хэсэгтэй. Өөрөөр хэлбэл, миний бичсэн биш таны бичсэн ном болж дуусах ёстой. Тийм болохоор бүтээлч ном гээд нэрлэчихсэн.

 -Ном бичихэд юу танд юу нөлөөлсөн бэ?

-Хүн болгон ном бичиж үзэх юмсан гэж боддог. Гэтэл би арван жилдээ уран зохиолын хичээлдээ дургүй, ном уншдаггүй байсан. Хөлөө гэмтээчихсэн гэртээ хэвтэж байх хугацаандаа л ном уншиж эхэлсэн. Ингээд номонд дуртай болсон. Миний бодлоор ном гэдэг заавал олон хувь хэвлэгдээд, тараагдаад, борлуулагдах албагүй, нөгөө талаараа заавал тийм 200, 300 хуудас байх албагүй. Та өөртөө зориулаад 5, 10 хуудас юм бичээд тэрийгээ өөрийнхөө бичсэн ном болгоод хадгалж болно. Би жижигхэн, жижигхэн юм бичээд л байгаа. Дараа нь магадгүй том ном гаргах ч юм бил үү. Эхлэлийг нь тавих үүднээс энэ номоо гаргасан. Тэгээд яг бичиж эхэлсэн зорилго нь бол хүмүүс өдөр тутмынхаа амьдралд гадагшаа анхаарал хандуулаад амьдраад байдаг. Үр хүүхэд, ажил төрөл, нөхөр сүүдэр гэж явсаар өөрийгөө хаячихсан байдаг. Ер нь хүн бүр өөртэйгөө ярилцаад өөрийгөө ойлгоосой гэдэг үүднээс энэ номыг бичиж гаргаж байсан.

-За таны хичээллэдэг өөр нэг сонирхолтой спорт бол туялзуур сэлэм байсан?

-Туялзуур сэлэмний тухайд Олимп үзээд хичээллэхсэн гэх бодол төрсөн. Яг тухайлан зориулах зав гарахгүй  удаан сонирхож явсаан. Би  ер нь тулааны спортод дуртай. Хөлөө гэмтээхээс өмнө бокс тоглож байлаа.  Бокс болохоор нэг цохиулаад сонин болно шүү дээ. Туялзуур сэлэм бол цэвэрхэн, контакт багатай тулааны спорт. Ерөөсөө л сэлмээр хатгуулна тэгээд болоо. Хөдөлгөөний хувьд, оюун санааны хувьд маш их тэсвэр тэвчээр, ур ухаан шаарддаг спорт юм байна лээ. Хичээллээд удаагүй ч их татагдаж байгаа энэ спортод. Залуучуудыг, ялангуяа хүүхдүүдийг тулааны спорт сонирхдог бол туялзуур сэлмээр хичээллээсэй гэж хүсэж байна.

-За тэгвэл хэзээнээс мотоцикль унаж эхэлсэн тухайгаа ярьж өгөөч?

-Ажлаасаа гарчихаад олон юм эхлүүлсний нэг нь. Манай нөхөр мотоцикль унадаг. Би дотроо унаж сурах юмсан гээд бодчихсон байсан чинь нэг өдөр манай нөхөр “мотоциклийн сургалт эхлэх гэж байна. Суух уу” гээд намайг хөтлөөд дагуулаад очиж байсан. Эхний өдрөө унадаг дугуй ч унаж байгаагүй надад аймар хэцүү мотоцикльдоо дарагдаж үхчих гээд, бараг шантраад “ яанаа чадах юм уу даа би” гээд бодлоо. Тэгсэн манай багш эхлээд унадаг дугуй сайн унаад сурчих гээд. Тэгээд орой нь очоод нэг ахынхаа дугуйг гуйж байгаад оройжингоо уналаа. Маргааш нь сургалтандаа очсон чинь аятайхан болчихсон санагдсан. Тэгээд л курсээ төгслөө. Курсээ ч яахав, төгсчихөж байгаа юм. Хотын хөдөлгөөнд оролцоод явах чинь шал өөр асуудал. Ер нь , Улаанбаатарын түгжрэлээс аймар зориг, мотиваци авч шууд л унаад явсан. Тэгээд л сурчихсан даа.

 -Мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцоход ямар асуудлууд тулгардаг вэ?

-Бид чинь замын голоор л явна шүү дээ. Тусгай зам байхгүй. Тэгэхээр л машинууд үргэлжилсэн шугам давж орж ирдэг. Ер нь жолооч нар маань толиндоо сайн харж явах хэрэгтэй гэж боддог. Үүнээс болж осол гарах, хүний амь нас, эрүүл мэнд эндэх эрсдэл байдаг. Тэгэхээр жолооч нарыгаа бас толиндоо харж замын хөдөлгөөнд оролцож байгаарай гэж уриалмаар байна.

-Та  үнэхээр онцгой  хүн юм. Хэрхэн ийм олон зүйл амжуулдаг байна аа?

-Би оюун санаа, сэтгэл зүй болоод бие бялдрын хувьд хүчтэй байхыг эрүүл байхыг хүсдэг. Би өөрөө өвдөж үзэж байсан, сэтгэл гутралд орж байсан. Тэгээд олон зүйл хийгээд, олон зүйлд цаг зарцуулаад ирэхээр амьдралаас авах кайф нь авах арай илүү. Гоё, сайхан зүйлүүдийг мэдрэнэ. Зүгээр л ажилдаа яваад л хүүхдээ аваад, орой хоолоо хийгээд л амьдардаг хүмүүс байдаг шүү дээ тэ. Тийм хүмүүсийг бодвол миний амьдрал арай илүү сонирхолтой. Тэр талаараа ч болтугай бусдад үлгэр дууриалал үзүүлэх юмсан гэж боддог.

-Та бусад бүсгүйчүүдтэй өөрийгөө харьцуулж боддог уу?

-Даанч намайг охидууд бол ерөөсөө тоодоггүй. Хөвгүүд л энэ яадаг юм, ийдэг юм гээд байдаг. Инстаграм дээр жишээ нь дандаа гоё охидууд байдаг шүү дээ. Гоё хувцас өмсчихсөн, гоё газраар аялаад ч юм уу тэ. Миний хувьд хувцас хунар дээр үнэхээр асуудалтай. Би нэг хувцсаа бараг долоо хоног тайлахгүй өмсөөд явчихдаг. Нөхрийнхөө хувцсыг ч өмчихдөг. Өөрт байгаа чадвараа хөгжүүлээд амьдралаас кайф аваад явах юмсан гэж боддог.

-Сарангуад одоо  өөр хичээллэхээр төлөвлөж байгаа зүйлс байгаа юу?

-Зөндөө л юм байна. Одоо бодчихсон. Би нөгөө “The Queen’s Gambit” гээд кино үзснээс хойш шатарт бүр дурлаад, тэрнээс хойш шатар тоглож эхэлсэн. Цаг зав гарах юм бол мэргэжлийн түвшинд хөгжүүлэх юмсан гэж бодож байгаа. Тэгээд шүхрийн спорт байна. Ер нь бол бодчихсон юм зөндөө.

-Та манай уншигчдад хандаж юу гэж хэлэх вэ?

-Одоо байгаа нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун биш бусадтай өөрийгөө харьцуулаад зовоод явж байгаа хүмүүс байдаг шүү дээ. Ялангуяа хүүхдүүд ч юм уу, гэртээ дөнгөж төрчихсөн хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдийн хувьд их тохиолддог. Миний хувьд ч тийм зүйл болж байсан. Тэгэхээр тийм хүмүүст хандаж хэлэхэд яг одоо байгаа нөхцөл байдал чинь таны туулах ёстой л нэг даваа, тэгэхээр байгаа нөхцөл байдлаа хүлээж аваад тэрийгээ таны гишгэх ёстой  нэг алхам гэж бодоод өөрийгөө дотроосоо хөгжүүлээд яваарай гэж хүсмээр байна. Хамт байсанд баярлалаа.

-Баярлалаа.

 

2


Сэтгэгдэл (2)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.70.37.72Зочин   • 2022, 5 сарын 27. 12 цаг 59 минут

hair yumaa

66.181.178.10Зочин   • 2022, 5 сарын 8. 1 цаг 23 минут

uneheer saihan busgui bna neg bavchih yumsan



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube