Энэ мэдээ хуучирсан буюу 2022-08-11 нд нийтлэгдсэн байна.

ДЭМБ: “COVID-19” халдвараар нас барсан тохиолдлын тоо 9 хувиар буурлаа

8/ 11/ 2022    14 цаг 52 минут

Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхоос есөн хувиар буурсан бол шинэ тохиолдлын тоо харьцангуй тогтвортой байлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлэв.

 ДЭМБ-ын “COVID-19” халдварын тархалтын талаарх долоо хоног тутмын тайланд дурдсанаар, өнгөрсөн долоо хоногт халдварын улмаас 14 мянга гаруй хүн нас барж, долоон сая орчим шинэ тохиолдол илэрсэн байна. Тодруулбал, Номхон далайн баруун бүсэд халдварын тохиолдол 30 хувиар өссөн бол Африкт 46 хувиар буурчээ.

 Мөн Америк, Ойрхи Дорнодод халдварын шинэ тохиолдлын тоо 20 гаруй хувиар буурсан байна. Харин халдвараар нас барсан тохиолдлын тоо Ойрхи Дорнодод 19 хувиар өссөн бол Африкт 70 гаруй хувиар, Европт 15 хувиар, Америкт 10 хувиар тус тус буурчээ.

 ДЭМБ-ын мэдээлснээр, “омикрон” хувилбарын “BA.5” дэд хувилбар дэлхийн хэмжээнд давамгайлан тархсан хэвээр байгаа бөгөөд нарийвчлан шинжилсэн тохиолдлуудын 70 орчим хувийг эзэлж байна. Ингэснээр “омикрон”-ы бусад дэд хувилбарууд болох “BA.4”, “BA.2”-ын тархалт буурч байгаа бололтой байна.

 Дэлхийн олон оронд цар тахлыг хяналтад авах хязгаарлалтуудыг сулруулж байгаатай холбоотойгоор “COVID-19”-ийн тандалт судалгааны ажил хумигдаж, шинжилгээний тоо буурч байгаа тул халдварын тархалтын үнэлгээ хангалтгүй хэвээр байгааг ДЭМБ мөн сэрэмжлүүлжээ.

 Энэ долоо хоногт Хятадын эрх баригчид аялал жуулчлалын гэгддэг Хайнань арал болон Төвөдөд “COVID-19” халдварын тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор шинэ хязгаарлалтуудыг тогтоож байгаагаа мэдэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор Санья хотод 80 мянга орчим жуулчин гацсан бөгөөд долоо хоногийн дотор таван удаа шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан тохиолдолд хотоос гарахыг зөвшөөрчээ. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ45 минут 44 секундын өмнөХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урьжээ1 цаг 12 минутын өмнөМонголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө1 цаг 40 минутын өмнөЭрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон1 цаг 49 минутын өмнөЦ.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30Н.Эрдэнэхүү: ЭМДЕГ хуулийг аятайхан хэрэгжүүлчихмээр байх юм5 сар 13. 11:01Намууд УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүллээ5 сар 13. 8:46
 Facebook Twitter Youtube