Энэ мэдээ хуучирсан буюу 2022-08-30 нд нийтлэгдсэн байна.

ӨНӨӨДӨР: Халим акулын өдөр

8/ 30/ 2022    10 цаг 13 минут
2012 оноос эхлэн жил бүрийн 08-р сарын 30-ны өдрийг халим акулын өдөр /Whale Shark Day/ болгон тэмдэглэх болжээ. Уртаараа 14 метр хүрч, 12 тонн жин дартлаа өсдөг энэ аварга амьтны царай зөвхөн ээж нь л хайрлахуйц аймаар байхад жилийн нэг өдрийг яагаад түүнд зориулж байгаа юм гэж гайхдаг.
Учир нь түүнийг өндөр үнэт сэрвээ, махных нь төлөө хайр найргүй агнан, хорогдуулж байгаа тул хүмүүс, улс орнуудыг түүнд анхаарлаа хандуулхыг уриалхад энэ өдрийн зорилго чиглэнэ.
2016 оноос Байгаль хамгаалах олон улсын холбоо /International Union for Conservation of Nature IUCN/ халим акулыг эмзэг төрөл зүйлээс нэн ховордсон амьтдын ангилалруу шилжүүлсэн нь үнэхээр санаа зовох ёстой асуудал болсныг илтгэнэ. Тэгэхдээ зарим тооцоогоор дэлхийн далай тэнгисүүдэд халим акул хэдэн арван мянгаараа амьдарч байгаа гэж үздэг.
Тэдний тоо толгой буурч байгаад олон шалтгаан бий. Хамгийн гол шалтгаан нь ан агнуур. Түүнээс гадна тэд завь, усан онгоцтой мөргөлдөх, загасчдын бусад загсанд тавьсан тор, өгөөшөнд орооцолдох, далайн хог хаягдалд хордох, гэмтэх явдлууд байна. Азийн зарим хэсэгт халим акулын эд эрхтэн, мах зэргээр хийсэн бүтээгдхүүнүүд маш их эрэлттэй байдаг нь хулгайн анд нөлөөлдөг. Далайн амьтдын хорогдлыг ярихад хуванцрыг зайлшгүй дурдах ёстой бөгөөд халим акул хуванцрыг залгиснаар эдгээр хог нь түүний хоол боловсруулах зам, ходоодонд олон асуудлуудыг авчирдаг. Энэ тохиолдолд аварга загас ихэвчлэн өлсөж үхдэг бөгөөд, цаашид юм идэх боломжгүй болох нь элбэг. Эдгээр олон шалтгааныг харахад л тэр олон халим акул ховордоод байгаа, бид тэдэнд зайлшгүй анхаарал хандуулахгүй бол болохгүй болсныг ойлгоно.
Хэрэв та түүний тухай жаахан ч болов мэдлэгээ нэмэгдүүлвэл түүний ямар гайхалтай амьтан болохыг ойлгож, хайрлах болно. Тэдний тухай сонирхолтой баримтаас дурдвал:
Түүнийг хүмүүс халимтай андуурах нь элбэг байдаг. Учир нь тэд манай гараг дээр одоо амьдарч байгаа хамгийн том аварга загас бөгөөд хэлбэр нь ч халимтай төстэй. Хэдийгээр түүний батлагдсан хамгийн урт нь 18,8 метр хүрч байсан ч шүд нь ердөө л зургаахан миллиметрийн урттай байдаг.
Тэдний арьсны толбо нь давтагдашгүй байдаг бөгөөд яг л хүний хурууны хээ мэт. Тиймээс ч судлаачид арьсны толбоор нь өөрийн ажиглаж байгаа халим аккулаа сайн таниж чаддаг.
Халим акулын ан агнуурт өртөмтгий байдгийн гол нь тэрээр гүехэн усанд амьдарч, удаан хөдөлдөгтэй холбоотой. Уг нь 1000 метр гүн хүртэл шумбаж чаддаг боловч тэнгисийн 50 метр орчимтой гүехэн, 21 хэмээс дээш хэмтэй хэсэгт зугаалж, амьдрахыг илүүд үздэг. Түүний дундаж хурд нь 5 км/цаг тул энгийн завь ч түүнийг төвөггүй гүйцнэ. Иймээс л элдэв торонд орооцолдож, завь, усан онгоцтой мөргөлддөг байна. Тэрээр том амаа ангайлган далайн бичил биетэн /Plankton г.м/ болон жижиг загасаар л хооллодог бөгөөд хүнд ямар ч аюулгүй сээр нуруутан.
Энэхүү гайхалтай амьтан нь 80-130 насалдаг хэмээн үздэг бөгөөд анх 1828 онд Өмнөд Африкийн Кэйп Товнд ажиллаж байсан цэргийн эмч Эндрю Смит /Andrew Smith/ “халим акул” гэдэг зүйлийн аварга загас байгааг мэдэж, дараа жил нь олон нийтэд танилцуулсан. Нэрийг түүний ерөнхий хэлбэр, хэмжээ зарим халимтай төстэй ба хүнсээ шүүж идэх нь адил байсантай холбон оноосон.
Та энэ өдөр аквариум юм уу далайд очиж түүнийг харж болно. Хэрэв танай оронд ийм боломж байхгүй бол хүүхдүүдтэйгээ түүний тухай баримтат кино үзэх, тэдэнд байгальд хог хаягдал хаяхгүй, байгаль орчиндоо ээлтэй амьдрахыг зааж болно.
Мөн өөрийн олон нийтийн сүлжээнд түүний өдрийг тэмдэглэж байгаагаа илэрхийлж, энэхүү бичвэрийг #WhaleSharkDay гэсэн хаштагтайгаар байрлуулж энэ өдөрт нэгдээрэй.
Эцэст нь ганц зүйл анхааруулахад энэ өдөр битгий л Эрүү /Jaws/ киног үзээрэй.
 
 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ46 минут 50 секундын өмнөЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.1 цаг 6 минутын өмнөЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.1 цаг 9 минутын өмнөМонголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна1 цаг 47 минутын өмнөХөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД3 цаг 9 минутын өмнөБ.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа3 цаг 21 минутын өмнөТомас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон3 цаг 32 минутын өмнөИхэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно3 цаг 33 минутын өмнөӨнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ3 цаг 35 минутын өмнөНүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...3 цаг 37 минутын өмнөЗурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр3 цаг 37 минутын өмнөНэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу3 цаг 37 минутын өмнөНамуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!3 цаг 38 минутын өмнө"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30Н.Эрдэнэхүү: ЭМДЕГ хуулийг аятайхан хэрэгжүүлчихмээр байх юм5 сар 13. 11:01Намууд УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүллээ5 сар 13. 8:46УИХ: "Ногоон автобус"-ны худалдан авах ажиллагаатай холбоотой сонсгол товлон зарлах тогтоолын төслийг хэлэлцэнэ5 сар 13. 7:43Ноолуурын ханш унасан нь хятад ченжүүд НӨАТ төлөгч болсонтой холбоотой гэв5 сар 13. 7:35МОНГОЛ СҮГСЭЛЗҮҮРИЙН АМЕРИК ОРИГ5 сар 13. 7:29Үндсэн хууль: Газрын хэвлий, түүний баялаг төрийн нийтийн өмч Бодит байдал: Газрын хэвлий төрийн өмч, түүний баялаг “Ажнай” Д.Бат-Эрдэнийх5 сар 13. 7:27"Худал"-аас хамгаалах дархлаа буюу мэдээллийн боловсрол5 сар 13. 7:20Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо5 сар 13. 7:19ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 3.5 сар 10. 19:25ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 2.5 сар 10. 19:23ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 1.5 сар 10. 19:02Эрдэнэс Алт ресурс ХХК улсын төсөвт 77 тэрбум төгрөг төвлөрүүлжээ5 сар 10. 17:27Ч.Номин сайдын өв буюу соёлыг баялаг болгож, нэг нь биш, нийтээрээ хожих зам5 сар 10. 12:58С.Эрдэнэсайхан: Бороотой өдөр бордоот усалгаа хийснээр гүндээ 20 см чийг өгч, илүү үр дүнтэй байдаг5 сар 9. 17:08“Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн нэрийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна5 сар 9. 13:16Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраав5 сар 9. 11:46Баянзүрх дүүрэг "Залуу инженер" тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа5 сар 9. 11:30Зуны тэргүүн сарын шинийн 15 сар 9. 9:49Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна5 сар 8. 15:33АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 858 хэрэг шалгагдаж байна5 сар 8. 15:22"Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам"-ыг хүчингүй болгов5 сар 8. 15:14Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ5 сар 8. 15:07
 Facebook Twitter Youtube