Энэ мэдээ хуучирсан буюу 2022-08-30 нд нийтлэгдсэн байна.

Өнөөдөр В.И.Ленин буудуулсан өдөр

8/ 30/ 2022    13 цаг 16 минут
1918 оны 08-р сарын 30-ны өдөр Москва дахь Мишельсоны үйлдвэрт /Michelson Plant/ ажилчидтай уулзалт хийгээд гарч явсан тухайн үеийн Зөвлөлтийн “номер нэг” хүн асан В.И.Ленинг, харааны бэрхшээлтэй Социалист хувьсгалч Фанни Каплан /Fanny Kaplan/ маш ойроос хэд, хэд буудан амь насанд нь халдахыг завдсан юм. Ленин шархадсан боловч амьд үлдэж чадсан юм.
Гэвч энэхүү аллагын зохион байгуулагчид болон хамтран үйлдэгчид, мөн Фанни Каплан яг өөрөө үйлдсэн эсэх, нэг буугаар буудсан эсэх дээр одоог хүртэл маргаантай асуултууд байсаар байна.
Яг энэ өглөө нь Петроградын онцгой комиссын дарга Моисей Урицкийн /Moisey Uritsky/ амь насанд халдсан байсан бөгөөд мэдээг авсан ч Москвад аюулгүй байдлыг чангатгаагүй нь сонин.
18.00 цагт товлогдсон үйлдвэрийн цуглаан дээр Ардын Комиссаруудын Зөвлөлийн гишүүдийн хэлэх үгийг цуцалсангүй. Харин Ленин Мишельсоны үйлдвэрийн ажилчдын өмнө үг хэлэх ёстой байсан бөгөөд ямар ч хамгаалалтгүй явжээ. Тухайн үйлдвэр ч ямар нэг хамгаалалтын албагүй байв. Лениний тухайн үед хэлсэн үг нь “Бид ялах эсвэл үхэх болно” гэсэн үгээр төгсжээ. Үгээ хэлж дуусаад машиндаа суух үед нь нэгэн эмэгтэй “төмөр замын вокзал дээр талх зарах үед хурааж байна” гэсэн гомдолтойгоор түүнд ханджээ. Яг энэ үед л Каплан гурван ч удаа буудсан байна. Лениний жолооч Степан Гил /Stepan Gil/ зугтаж байгаа үл мэдэгдэх хүмүүсийн араас гүйсэн боловч энэ үйлдлээ зогсоон Ленинийг машиндаа суулган Лубянкаруу аваачжээ.
Ленин буудуулсныхаа дараа ухаангүй байв. Эмч нар үзлэг хийхэд түүний эрүүний дор мөрөн тушаа оносон сум аминд аюултай байсан бөгөөд цус нь уушигруу нь орж байжээ. Харин хоёр дахь сум гарлуу нь, гурав дахь сум хүрмийг нь нэвтлэн буудаж эхлэх агшинд түүнтэй ярилцан зогсож байсан эмэгтэйд туссан байв. Ленин дараагийн амь насанд халдагч байж магадгүй гэж сэжиглэсэн тул эмнэлэгт очихоос татгалзан, шууд Кремльд очих нь найдвартай хэмээн тийш явсан.
Онцгой комиссын гишүүд халдлага үйлдсэн үл мэдэгдэх хүн бол хувьсгалаас өмнө Киевийн амбан захирагчийн амь насанд халдах ажиллагаанд оролцож байсан, анархист асан еврей гаралтай Фанни Каплан болохыг тогтоожээ. Тэрээр цөллөгт байх үедээ социалист хувьсгалчидтай нэгджээ.
Капланы өөрийнх нь мэдүүлгээс харахад тэрээр “Үүсгэн байгуулагчдын чуулганаас гарсан засгийн газар, тэр дундаа Социалист Хувьсгалчдын удирдагч Черновыг /Chernov/ өрөвдөж байсан бөгөөд Үүсгэн байгуулагчдын чуулганыг тараасных нь төлөө Ленинийг алж өшөөг нь авахаар шийдсэн” гэжээ. Мөн “Би Ленинийг урвагч гэж үзсэн учраас буудсан. Тэр хэтэрхий удаан амьдарснаас болж социализмыг эхлүүлэх цаг хэдэн арван жилээр хойшлогдсон” гэж мэдүүлжээ.
Тэрээр хань хамсаатны тухай нэг ч мэдүүлэг өгөөгүй бөгөөд тэр байтугай буугаа ч хэнээс авснаа хэлээгүй юм. Түүнээс өөр ямар ч мэдүүлэг, тэр тусмаа хань хамсаатанг нь мэдэж чадаагүй тул 1918 оны 09-р сарын 03-нд Александрын цэцэрлэгт шүүхийн тогтоолгүй буудан хороожээ. Гүйцэтгэлийг Кремлийн командлагч, Балтийн далайчин асан П.Д.Малков /P. D. Malkov/, Латвийн большевикуудын хамт хийжээ. Түүний шарилыг торхонд хийн шатаасан тул ямар нэг шарил үлдээгүйгээс Капланыг Сибирийн хөдөлмөрийн лагерьт амьд байгаа гэх цуу олон жил яригджээ.
Энэхүү дуулианы талаар 1922 онд л олон нийтэд мэдээлсэн бөгөөд тэр үед Социалист Хувьсгалт Намын /Socialist Revolutionary Party (SR)/ удирдагчдын эсрэг нээлттэй шүүх хурал болсон. Уг шүүх хуралд мэдүүлэг өгсөн тус намын гишүүн Григорий Семенов, Лидия Коноплева / Grigory Semyonov, Lydia Konopleva / нар аллага эхлээд Троцкийруу чиглэсэн байсан боловч тэрээр фронт, нийслэлийн хооронд байнга хөдөлгөөнтэй амьдарч байсан тул эхлээд Ленинийг устгахаар шийдсэн. Семенов энэхүү ажиллагаанд бэлтгэж байсан бөгөөд тэдний бүлгэмд Каплан элссэн. Эхний оролдлогыг 8-р сарын 16-нд Москвагын намын хорооны хурал дээр хийхийг оролдсон ч бүтэлгүйтсэн. Ингээд хоёр дахь буюу 8-р сарын 30-ны халдлагад Новиков дэмжигчээр, Каплан гүйцэтгэгчээр ажиллажээ. Мөн фронтруу явж байсан галт тэргийг дэлбэлж Троцкийн амь насанд халдахыг завдсан ч эцсийн мөчид Троцкий өөр галт тэргэнд сууснаар ослоос зайлсхийж чадсан болохыг нэг бүрчлэн мэдүүлжээ.
Лениний шарх үхлийн аюултай мэт санагдаж байсан ч хурдан эдгэрчээ. 1918 оны 9 -р сарын 25 -нд тэрээр Горкируу явж, 10 -р сарын 14 -нд Москвад буцаж ирээд ажлаа даруй эхлүүлэв. Аллагаас хойш Ленин анх 1918 оны 10 -р сарын 22-нд ны олон нийтийн өмнө гарчээ.
Тухайн үед Лениний биед орсон хоёр сумыг авч чадаагүй бөгөөд эдгээр сумны шарх нь түүнийг 1924 онд цус харвалтаар нас барахад нь ч нөлөөлсөн байж магадгүй гэж үздэг байна.
 
  
 
 
 
 
 
 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно36 минут 6 секундын өмнөЭнэ сарын 15-наас халуун ус хязгаарлана1 цаг 6 минутын өмнөНайман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30Н.Эрдэнэхүү: ЭМДЕГ хуулийг аятайхан хэрэгжүүлчихмээр байх юм5 сар 13. 11:01Намууд УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүллээ5 сар 13. 8:46УИХ: "Ногоон автобус"-ны худалдан авах ажиллагаатай холбоотой сонсгол товлон зарлах тогтоолын төслийг хэлэлцэнэ5 сар 13. 7:43Ноолуурын ханш унасан нь хятад ченжүүд НӨАТ төлөгч болсонтой холбоотой гэв5 сар 13. 7:35МОНГОЛ СҮГСЭЛЗҮҮРИЙН АМЕРИК ОРИГ5 сар 13. 7:29Үндсэн хууль: Газрын хэвлий, түүний баялаг төрийн нийтийн өмч Бодит байдал: Газрын хэвлий төрийн өмч, түүний баялаг “Ажнай” Д.Бат-Эрдэнийх5 сар 13. 7:27"Худал"-аас хамгаалах дархлаа буюу мэдээллийн боловсрол5 сар 13. 7:20Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо5 сар 13. 7:19ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 3.5 сар 10. 19:25ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 2.5 сар 10. 19:23ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 1.5 сар 10. 19:02Эрдэнэс Алт ресурс ХХК улсын төсөвт 77 тэрбум төгрөг төвлөрүүлжээ5 сар 10. 17:27Ч.Номин сайдын өв буюу соёлыг баялаг болгож, нэг нь биш, нийтээрээ хожих зам5 сар 10. 12:58С.Эрдэнэсайхан: Бороотой өдөр бордоот усалгаа хийснээр гүндээ 20 см чийг өгч, илүү үр дүнтэй байдаг5 сар 9. 17:08“Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн нэрийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна5 сар 9. 13:16Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраав5 сар 9. 11:46Баянзүрх дүүрэг "Залуу инженер" тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа5 сар 9. 11:30Зуны тэргүүн сарын шинийн 15 сар 9. 9:49Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна5 сар 8. 15:33АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 858 хэрэг шалгагдаж байна5 сар 8. 15:22"Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам"-ыг хүчингүй болгов5 сар 8. 15:14Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлнэ5 сар 8. 15:07Иргэн Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гаргана5 сар 8. 14:44100 суманд төрийн албан хаагчдад зориулж 8 айлын орон сууц барина5 сар 8. 14:15Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 сар 8. 8:17Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49
 Facebook Twitter Youtube