Энэ мэдээ хуучирсан буюу 2022-08-31 нд нийтлэгдсэн байна.

Засаг эрхшээгчдийн зангарга биелсэн үү?

8/ 31/ 2022    8 цаг 57 минут

Засаг эрхшээгч МАН 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ...Ирэх дөрвөн жилд амжилттай хэрэгжиж байгаа бүх хөтөлбөрөө үргэлжлүүлж, улам өргөжүүлнэ. Нийгмийн даатгалын тогтолцоонд эрс шинэчлэл хийж, хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд үе шаттайгаар шилжинэ. Нийгмийн даатгал төлдөг хүн бүр тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээнээс гадна орон сууцтай болох, мэргэжил, боловсролоо дээшлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Үндэсний өв соёл, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн шинэ салбарыг хөгжүүлнэ. Хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар дэмжиж, дундаж давхаргын эгнээг өргөжүүлнэ... гэжээ. Гэтэл юу болов?

Нийгмийн даатгал төлдөг хүн бүр орон сууцтай болж, мэргэжил боловсролоо дээшлүүлэх боломж бүрдсэн үү?
Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоог сайжруулах багц хуулийн төсөл УИХ-аар 2021 оны 4-р сард хэлэлцэгдэн батлагдсан ч ард түмэн, ахмадуудын амьдралд дорвитой өөрчлөлт, гэрэл гэгээ огт харагдахгүй байна. Үнийн өсөлт гаарах тусам тэтгэврийн хэдэн бор төгрөг хүрэлцэхгүйн дээр ахмадууд үхтэл үр харам гэгчээр тэдэндээ бөөнөөр нь зээлж өгсөнөөс үүдэн өрийн алдагдалдаа живсэн байв. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х. Баттулгын “ тэтгэвэрийн зээлийг нэг удаа тэглэх” санаачлага амжилттай хэрэгжсэнээр “үхэж чадахгүй” болсон ахмадуудын нуруу тэнийсэн хэрэг. Гэвч багц шинэчлэл нэрийн дор иргэдээс авдаг татаас төлбөр нь нэмэгдэж, тэтгэвэр авах насны хэмжээ, тэтгэвэрийн доод хэмжээ нэмэгдэх, нийгмийн даатгалын сангийн баталгаа зэрэг суурь асуудлуудад дорвитой ахиц өөрчлөлт гарсангүй. Цаасан дээр хууль батлагдах төвөггүй ч хэрэгжилтийн шатандаа таг гацдаг, нуран унгадаг гажуудал байсаар.
Нийгмийн даатгалын сангийн хуримтлалын сангийн тогтолцоо шинэчлэгдэх нь бүү хэл НДС-аас төрсөн тэрбумтан сайдаа авилгын гэмт хэрэгээс нь хэдхэн төгрөгөөр торгоод суллан өршөөж, сайдтайгаа хамсарч нас барсан иргэдийн нэр дээр олон тэрбум төгрөг босгож завшсан гэгдэх иргэн С. Эрдэнэ сөрөг хүчний намын даргын эрх мэдлээс зууралдаад удлаа. Ийм маягаар хоосон мөрөөдөл, хохирол ядуурлын золиосонд ард түмэнд л зовлонгийн үр нэмэгдсэн. 2022 онд гаргасан судалгаагаар эрэгтэй хүний дундаж наслалт 67.5 эмэгтэй 76.4 гэсэн нь нийгмийн даатгал төлөгч Монгол Улсын иргэн 20 ба түүнээс дээш жил нийгмийн даатгал, бусад шимтгэл, татвар төлөөд эрэгтэй хүн дунджаар 2.5 жил, эмэгтэй 5- 10 жил тэтгэвэр аваад нас эцэслэх тооцоо гарч байна.
Үр ашигтай бодлого дэвшүүлэн, хэрэгжүүлнэ... гэж чихэн дээр цэцэг ургуулах амархан ч авилгалчдынхаа дороос өндиих ч тэнхэлгүй эрх баригчид ард түмэндээ арай л хүйтэн хөндий хандаад байна уу даа?.
Хөдөлмөр эрхлэлт бодитой дэмжигдэж, дундаж давхрагын эгнээ тэлсэн үү?
Дундаж давхарга бол нийгмийн тогтвортой байдлын үндэс ч чанартай дундаж давхарга бүрдэхийн оронд иргэд боломжтой л бол гадаадад ямар нэг аргаар гарахыг зорих боллоо. Гадаадад сурах, ажиллах, аялахаар явж байгаа хүмүүсийн тоо эрс нэмэгдэхийн зэрэгцээ, ялангуяа гадаадад байнга оршин суугчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. 2020 онд гадаад байнга оршин суугчдын тоо 19470 байсан бол харийн оронд хөдөлмөр эрхэлж буй, эрхлэх хүсэлтэй иргэдийн тоо жил ирэх тутам хэдэн арван мянгаар нэмэгдэж 300 мянга шахам хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэд эх орондоо бус гадаадад гарч ажиллаж, амьдарч байна. Саяхан БНСУ-д нууцаар хөдөлмөр эрхэлж байгаад ор сураггүй болсон 20 гаруй Монгол залуусын тухай шуугиан тарьсан мэдээлэл нь эзэнгүй төрийн эмгэнэл.
Хүний хөгжлийн голлох асуудлууд, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, нийгмийн баталгааны суурь алдагдсаар байгаа нь Монгол Ардын Намын мөрөөдлийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт биелэгдэх боломжгүй болсоны баталгаа юу?
Судалгаанаас харахад монголд хөдөлмөр эрхэлж буй хоёр хүн тутмын нэг нь хөдөлмөрийн мөлжлөгөд өртдөг. Бага цалинтай хүнд хүчир ажил хийхээс илүү дээд боловсрол эзэмшиж ширээний ард суухыг эрмэлзэгчдийн тоо асар их нэмэгдсэнийг буруутгах аргагүй. Эхлээд эдийн засгийн дотоод нөөц бололцоогоо сайжруулаад, өрх бүр чинээлэг амьдрах боломж, орчин бүрдүүлэхгүйгээр шууд хувь хүний хөгжил, нийгмийн ёс суртахуун ярьж болохгүй. Тэгш хүртээмжтэй, чанартай боловсрол эзэмших боломж, орчин бүрдээгүй байхад хүний хөгжил ярих нь утгагүй. Ар гэр амьдрал ахуйдаа санаа зовохгүйгээр сурч боловсрох нь зүйн хэрэг гэтэл энэ боломж хангагдахгүй байна. Их дээд сургуульд эхний жилд хэдэн арван мянган оюутан элсдэг ч төгсөхдөө хэдхэн зуун оюутан л дипломоо гардах жишээтэй. Ихэнх нь төлбөрийн асуудлаас болоод л сургуулиа хаядаг. Цогцоор нь шийдэх шинжлэх ухаанч туршлагыг нэвтрүүлэхгүй хий хоосон амлалтаар бүхнийг шийдэж чадахгүй. Дарга нарын 2, 3 хүүхэд гадаадад үнэтэй боловсрол эзэмшихээс урьтан хоёр гурван мянган эгэл ардын хүүхдүүд эх орондоо эрх тэгш суралцах, мэргэжилдээ эзэн болж, ажлын байраар хангагдах, чанар хүртээмжтэй боловсрол эзэмших нь чухал.
Эдийн засагаа тэлэх, уул уурхайн том төслүүдээ урагшлуулах, импортоос экспорт руу шилжих, бизнес эрхлэгчдийг дэмжих, үйлдвэржилт, эдийн засгийн төрөлжилт гээд МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрийг эргэж харахад сайн сайхан зүйл олон. Гэвч эдгээр том амлалтууд биелэж, биелүүлэх эхлэл тавигдсан уу?
2017-2022 он хүртэл МАН хэт олонхоороо УИХ, ЗГ газарт хэмжээгүй эрх мэдэл эдлэж байна. Гэтэл улс орны эдийн засгийн үзүүлэлтүүд улам л дордлоо. Сангийн сайд нар нь “АН-ын тавьсан өрийг бид төлөх гэж ядаж байна” гэж байнга ярьдаг. Гэтэл нийт 11 бондын өр төлбөрөөс 2 нь л АН-ын үед бусад нь МАН-ын засгийн газрын тавьсан өр. Тэгээд ч энэ бол Монгол Улсын хөгжлийн төлөө авсан зээл тусламж болохоос намууд талцах маргааны сэдэв биш шүү дээ. Аль нь ч засаг барьсан хариуцлагаа үүрэх л үүрэгтэй. МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан амлалтууд биелэгдэхийн тулд луйврын системийг задлан, Монгол улсын эрх ашгаас урвасан, хариуцлагагүй улс төрчдөд хуулийн хариуцлага хүлээлгэх нь зөв. Гэтэл янз бүрээр улсын төсвөөс хулгайлсан, стратегийн орд газыг гадныханд хууль бусаар зарахыг санаархсан, улсын онц чухал үйлдвэрүүдийг наймаалсан гэмт хэрэгтнүүд өнөөдөр улс төрийн гол тоглогч болчихсон явж байна. ЖДҮ-ийн зээлийг эрх мэдэлтнүүд авдаг. Эдийн засаг төгөлдөржих, хүчирхэгжих төслүүдээ улс төржилтөөр саармагжуулан гацаадаг, нэг улс, нэг боомтоос хамааралтай байх сонирхол амь бөхтэй хэвээрээ л байна. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х. Баттулга бүлэглэлийн эсрэг зогсож, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг улсад авч төсөвт 2 жилийн хугацаанд 1,9 их наяд төгрөг, Таван-толгойг Хятадын төрийн өмчит Шиньхуа, MCS компаний түншлэлд 100 жилээр өгөх гэж байсныг зогсоож, жилд 500 тэрбум төгрөгийг тус тус улсын төсөвт төвлөрүүлж чадсан. Мөн Оюутолгойн гэрээ Дубайн луйврыг илчлэв. Үүний үр дүнд Рио тинто 2,3 тэрбум долларын өр хүчингүй болсон. Энэ бол МАН-ын засгийн газрын хийх ёстой ажил байв. Энэ мэтээр эрх баригчдын хийх ёстой ажлыг Ерөнхийлөгч хийж байсан. Дарханд 10 сая малын арьс шир боловсруулах үйлдвэр баригдаж дууссан. Яагаад өдий болтол үйлдвэр ашиглалтад орохгүй байгаа нь ойлгомжгүй. Монгол улс жилдээ 10 гаруй сая мал нядалж, хүнсэндээ хэрэглэдэг. Энэ үйлдвэр ажиллаад эхлэх юм арьс шир үнэгүйдэж, малчдын орлого хомстох байдал арилах ач холбогдолтой.
Дэд бүтцийн салбарт ямар өөрчлөлт ахиц дэвшил гарсан бэ?
Хамгийн урагштай яваа нь төмөр зам. Бусад нь үнэндээ хэрүүл уруул, авилгал ашиг сонирхолоос ангижраагүй л байна. Авто замын салбар гэхэд л Ардчилсан намын үед барьж дуусгасан өчнөөн мянган км замуудад шинэчлэл засварын ажил хийгдэхгүй 200 гаруйхан км Улаанбаатар- Дархан чиглэлийн зам дээр л хэдэн жил тойрон гацаж хэрүүл уруул хийлээ шүү дээ. Гэтэл нэг л ширүүн бороонд шинээр тавьсан зам нь хууларч байх. Эрчим хүчний буруу бодлого менежмэнтээс үүдэн цахилгаан станцууд ачааллаа даахгүй шахам, тээврийн салбар хүртэл хүнд байдалд байна.
МАН мөрийн хөтөлбөртөө “ Өрийн дарамтгүй улс болно” гэжээ. Монгол Улсын өрийн тааз аль хэдийн хэтэрсэн гэдэг билүү.?

Гадаадаас зээл тусламж авахгүй, өр тавихгүйгээр хөгжих боломж Монгол улсад байхгүй. Мэдээж өрийн хэт дарамтад орвол улсын тусгаар тогтнолд аюултай. Харамсалтай Монгол Улсын өр аль хэдийн аюулын харанга дэлдлээ. 2021 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хятадын ардын банктай хэлэлцээр хийж 1.7 тэрбумын SWOP хэлэлцээрийн өр төлбөрийг 3 жилээр хойшлуулжчадсан нь том амжилт юм шүү. Өмнөх сангийн сайд нар яагаад үүнийг хийдэггүй байсныг мэдэхгүй. 22 оны төсөвт тодотгол хийх хуулийн төслөө Засгийн газраас өргөн барьж, Засгийн газрын өрийн баталгааны хэмжээг тэрбум гаруй ам.доллараар нэмэх асуудлыг нэрлэж болно.Засгийн газрын өрийн баталгааг гадаад өрийн хэмжээ ДНБ-ий хэмжээтэй хэрхэн уялдаж буйтай холбож, тогтоодог. Хэрэв тодотголын дагуу уг хоёр төсөлд тэрбум гаруй ам.долларын баталгаа гаргавал, 2022 оны гадаад өрийн төсөөлөл ДНБ-ий 60.7 хувьд хүрэхээр байгаа юм. Ингэснээр ирэх онуудад гадаад өрийн тааз хуульд заасан хэмжээнээс давах эрсдэл үүснэ. Өрийн дарамтгүй болохоос урьтан өрийн таазийг хэтрүүлчихгүй байх тал дээр л анхаарах хэрэгтэй.
Шулуухан хэлэхэд, гаднаас зээлсэн мөнгөө үр өгөөжтэй зарцуулж чадаагүй. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг бол өрийг өрөөр дарна гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд ийм л байдлаар явж ирсэн. Үүнээс бид урт хугацаандаа эдийн засгаа төсөөлж, тооцоолж, удирдаж авч явж чадахгүй байгаа нь харагдаж байна.
Цалин тэтгэвэр нэмнэ, иргэдээ орон сууцжуулна, 150 мянган ажлын байр шинээр бий болгоно, малчдын орлогыг нэмэгдүүлж, ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүний зах зээлийг дэмжих бодлого хэрэгжсэн болов уу?

Цар тахал, дайн дэлхийн эдийн засагт шинэ нөхцөл байдал тулгаж, өөр зохицуулалт шаардаж байгаа нь үнэн. Гэвч эрх баригчид дэндүү удаан, хойрго, болхи байна. Уул уурхайгаас бүрэн хамааралтай эдийн засаг маань мөд доройтож, 1990 оныхоос ч хэцүү хомсдолтой нүүр тулах магадлалтайг эдийн засагчид сануулсаар байна. Хил гаалийн асуудал шийдэгдэхгүй удсанаас үүдэн өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж, шатахууны үнэ өндөрөөс тээврийн зардал хүчрэгдэхгүй болж байна. Энэ хямралын нөхцөл байдал хамгийн түрүүнд ард түмний нуруун дээр бууна. Хүнсний дэлгүүрүүдэд өрийн дэвтэр зузаарч, хүүхдийнхээ 100 мянгаар өдөр хоногийг аргацааж байгаа өрх гэр хөдөө хотгүй элбэг болчихлоо. Өдөр ирэх тусам хэцүүдэж байна гэж иргэд бухимдах ийм нөхцөл рүү орохоос өмнө амжиж зохицуулах боломж эрх баригч нарт байсан. Өрх бүрт нэг сая төгрөг өгөх санаачлага энэ хямралыг л хохирол багатай давах алхам байв. Говийн малчид ган, цөлжилтөд нэрвэгдэж, малын түүхий эд үнэгүйдэж, махны чанарын асуудал хурцаар хөндөгдсөн. Барилгын салбар ч хямралыг гэтлэж чадахгүй байна. Иргэд орон сууц авахын тулд хэдэн үеэрээ өр зээлд унадаг нь нь гажуудлын нэг хэсэг мөн шүү дээ. Энэ бүхэн огт өөрчлөгдөөгүй улам л дордсоор байна. Ард түмэн эрх баригчдаас амлалт, мөрийн хөтөлбөрийнх нь хэрэгжилтийг нэхэх бус халамжийн сэтгэлгээнд дулдуйдан чимээгүй өдөр хоногийг аргацаах байдал руу аажмаар дасгаж байна.
Мөн засаглалын бодлогын хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд, шударга ёсны засаглал, мэргэшсэн, ёс зүйтэй, хүнд сурталгүй төрийн алба, ардчилсан хүний эрхийг дээдэлсэн улс гэхчлэн төр дээд шатнаасаа анхан шат хүртлээ шинэчлэгдэн, шударга, зөв ажиллана гэх амлалт мөрийн хөтөлбөрт нь тусгагджээ. Монгол Улс шударга, ардчилсан, хүнд сурталгүй төрийн албадтай, хүний эрхийг дээдэлсэн байж чадаж байна уу?
Нэгдүгээрт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт араасаа шүүмжлэлүүд дагууллаа. Анх Монгол Улсын Ардчилсан Шинэ Үндсэн хууль 1992 онд хэлэлцэгдэн батлагдахдаа бүх ард түмнийг хамарсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явагдаж, ард түмнээс сонгогдсон 430 гаруй депутат 76 хоног хуралдаж баталсан. Гэвч МАН хэт олонх үедээ байнга эцэг хуульдаа гар дүрж, дордохын долоон өөрчлөлт мэтээр бусниулсан хэмээн анхны депутатууд, Улсын бага хурлын гишүүд хүчтэй шүүмжилдэг. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Ерөнхий сайдын эрх мэдлийг улам нэмсэн. Гэтэл энэ нь намаасаа хараат Ерөнхий сайдтай болох гажуудал руу түлхсэн. Одоо намынх нь нэр хүнд шалдаа буугаад ирэхээр дахиад Ерөнхийлөгчийг хүртэл парламентээс сонгох, парламентийн гишүүдийн тодорхой хувь нь ард түмний сонголтоор бус намын жагсаалтаар УИХ-д суух зэрэгээр эрх мэдэлд тэсч үлдэхээр яаравчилж, самгардсан заалтуул санал болгон ард түмнээр хэлэлцүүлэх нэрийн дор УИХ-ын гишүүдээ наадмын өмнөхөн тойрогт нь ажлуулсан. Төрийн эрх мэдлийг хүчээр авч болохгүй ээ гэж олон хүн анхааруулсаар л байгаа. Энэ бүхэн эцэстээ юунд хүргэхийг таашгүй.
Хоёрдугаар төрийн албаны хүнд суртал гэхээс илүү намчирхал, хэлмэгдүүлэлт, ялгаварлал газар авсан. Ялагдсан намын тодотголтой захиргааны цэвэрлэгч хүртэл ажлаасаа халагддаг бурангуй үзэл суртал хэвээрээ л. Сүүлийн 32 жилээс 26 нь МАН засагласан нь ардчиллынхан төдий жилээр хэлмэгдэж, хавчигдсан гэсэн үг. Энийг засахгүйгээр хүнд суртал арилах боломжгүй.
Гуравдугаарт. Ардчиллын тулгуур зарчмууд, хүний эрх, эрх чөлөө сүүлийн жилүүдэд аймшигтай хумигдлаа. Эрх баригчдын шүүмжилсэн болгон шоронгийн хаалга татдаг 1930-д оны хэрцгийлэл дахин давтагдах нь уу гэлтэй. Хүний эрхийн зөрчил ч тоймгүй. Ялангуяа цар тахлын үед жам ёсны эрх гэх ойлголт ямар ч утгагүй зүйл болж хувирсан. Монголын төр иргэнийхээ амийг үнэгүйдүүлдэг, үрэн таран хийдэг байж болохгүй. Энэ бол 21-р зууны соёлт хүн төрөлхтөн, дэлхийн шинэ төрт ёсны хэм хэмжээнд байж боломгүй алдаа гэж улс төр судлаачид дүгнэсэн байна лээ.
Уур амьсгалын өөрчлөлт, экологийн сүйрэл, цөлжилтийн асуудал, хэт төвлөрөл, хариуцлагатай уул уурхай, бүсчилсэн хөгжил гэх асуудлуудыг цогцоор нь шийдэхээр яригдаад байгаа. Энэ тал дээр?
Уул уурхайн салбарт ард иргэд “сүжиггүй” байдгийн нэг гол шалтгаан байгаль орчны нөхөн сэргээлт хийдэггүй явдал. Одоо мөрдөгдөж байгаа хууль журмаар нөхөн сэргээлтийг уул уурхайн компанийнхан өөрсдөө хийх үүрэгтэй. НҮБ-ын байгаль орчны төлөв байдлын тайланд дурьдсанаар уул уурхайн улмаас Монгол Улсад нийт 30 мянга 790 га талбай эвдэрсний 28 мянган га нь уул уурхайн нөхөн сэргээлттэй холбоотой байв.Тухайлбал, 1992 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Алт” “Алт -2” хөтөлбөрийн дүнд 5700 га газар эвдрэлд орж Ерөө, Заамар зэрэг газруудад усны бохирдол ихэссэн, ялангуяа Заамарт эко систем нь ноцтой гэмтсэн гээд таагүй баримт олон бий. Алтны компаниуд Туул голоороо “туг тахих” шахаж олон жил болсон байтал Засгийн газраас өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ авалгүй, хэдхэн төгрөгийн торгууль оноож олон жилийг өнгөрөөлөө. Байгаль орчны менежментийн нөхөн төлбөр авахдаа тусдаа хариуцлагын даатгал хийлгэж нэвтрүүлсэн байх ёстой гэдгийг шинжээчид хэлж байна. Энэ дагуу дүрэм журмыг гаргаж оногдсон газрыг нөхөн сэргээх зардлыг даатгалын компаниар хийлгэж нөхөн сэргээгээгүй бол тэр санхүүжилтийг авч асуудыг шийддэг хувилбарт шилжих хэрэгтэй байна. Энэ бол дэлхий нийтийн жишиг.
Аймгуудад өч төчнөөнөөр барилга бариад, хөрөнгө оруулаад дарга нарынх нь идэш болохоос ард түмний амьдралд өчүүхэн нэмэр болж байгаа нь харагдахгүй байна. Ялсан намын дарга аймгийн засаг дарга болоод хариуцлагагүй уул уурхайг цэцэглүүлж, төрөл садан ах дүүс, хамаарал бүхий хүмүүсээрээ төсвөөс чадах чинээгээрээ хулгайлаад сонгууль болох намдаа хандив нэрээр хэдэн төгрөг өгөөд хариуцлагаас мултардаг ялзарал бий болсон. Эхлээд хариуцлага ярихгүйгээр хөгжлийн тухай үлгэр зохиогоод нэмэргүй.
Төр бол ард түмэн гэдэг мэргэн үг бий . Ард түмэн юу хүснэ төр түүнийг нь хийж өгөх үүрэгтэй. Иймд ард түмнийг төлөөлж төрд сонгогдсон хүмүүс нэгийг бодож хоёрыг тунгаах цаг нэгэнт болжээ. Ард түмэн ч эрх баригчдаас ирээдүйнхээ төлөө хариуцлага нэхэж, амласан амлалтаа нэн даруй биелүүлэхийг шаардах ёстой. Монгол Улсын нийт иргэдийн 80 гаруй хувь, 3 хүн тутмын нэг нь ядуу гэсэн ангилалд багтаж байна. Энэ бол сард нэг өрх айл 180 мянган төгрөгөөр амьдарч болно гэсэн тооцоололтойгоор гаргасан 2021 оны Үндэсний стастикийн хорооны дүн мэдээ юм. Төрийн боловсон хүчний чадавх суларч, удирдлага, манлайлгүй болж, жилээс жилд төрд итгэх итгэл суларч байна. Хэн хаана ямар салбарт ажиллах чадвар, мэдлэгтэй байна тэрийг л төр оновчтой сонгож, томилж ажлуулах шаардлагатай. Үүнийг л зөв менежмэнт гэдэг. Салбарын хүн биш, манай намын хүн биш гээд ажиллуулдаггүй гудманд гаргадаг. Харин төрийн албанд орж ажиллаж байгаа хүн бүр буруу зүйлд толгойгоо гашилгахаас урьтан улс орны хөгжил дэвшилд хувь нэмэр, хүч чадлаа дайчлах хэрэгтэй. Урьдчилан тооцоогүй том том эрсдэл, дайн, өвчин тахал үргэлж шинэ нөхцөл байдал, шинэ менежмэнт, шинэ зорилт, шинэ төлөвлөгөөг шаардах боллоо. Ийм үед улс төржөөд, хуучинсаг үзэл суртал ханхлуулаад, чөдөр тушаа бололгүй хамтдаа бүхнийг даван туулах арга боловсруулахгүй бол хожимдож ч мэднэ. Юун түрүүнд амласнаа эргэн санаж, ард түмнээ хайрладаг, ахуй амьжиргааг нь дэмждэг төр засаг хэрэгтэй.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube