Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-05 нд нийтлэгдсэн байна.

Өнөөдөр дэлхийн Самосаны өдөр

9/ 5/ 2022    10 цаг 09 минут
Жил бүрийн 09-р сарын 05-ны өдрийг дэлхийн Самоса зуушны өдөр болгон тэмдэглэдэг байна.
Самоса эсвэл сингара нь амтлагч төмс, сонгино, вандуй зэрэг орц найрлагатай дүүргэж чимхэсэн шарсан нарийн боов юм. Энэ нь бүс нутгаас хамааран гурвалжин, конус, хагас сар хэлбэртэй. Монголын Энэтхэг хоолны газарт Энэтхэг шарсан банш гэсэн нэртэй. Самоса нь Өмнөд Ази, Ойрхи Дорнод, Төв Ази, Зүүн Африк зэрэгт алдартай түгээмэл юм.
Самоса зуушны гарал үүслийг Ойрхи Дорнодын хаа нэгтээгээс гэж үздэг. Түүхчдийн үзэж байгаагаар 10-р зуунаас өмнөх үед үүссэн байх магадлалтай аж. Хэдэн зуун жилийн дараа, 13-14-р зууны үед тэднийг худалдаачид Энэтхэгт авчирсан бөгөөд энэ нь маш хурдан алдартай болж үндэсний хоол болон хувирсан байна. Өнөөдрийг хүртэл Самоса зуушыг дундаж гэр бүлийн хоол, дээд зэрэглэлийн эсвэл энгийн зоогийн газар, тэр ч байтугай ургамлын тосонд шинэхэн шарсан замын хажуугийн гудамжны хоол байдлаар ч олж болно. Самосаны бүрхүүлийг улаан буудай эсвэл майда гурилаар бэлтгэж, дараа нь тэдгээрийг уламжлалт нухсан төмс, сонгино, ногоон вандуй, янз бүрийн бүс нутгийн халуун ногоооор дүүргэж, орон орны соёл нэгдсэн агуу хоол бэлэн болно. Үүнийг илүү төгс болгохын тулд худалдагчид бага зэрэг гаа, кориандра, тамаринд зэргийг нэмдэг. Исламын шашны зан үйл болох Рамадан сард эдгээр зууш нь манай Монголын цагаан сарын бууз шиг заавал байх ёстой хоолны нэг болсон.
Хамгийн халуун ногоотой Самосаг идэхийг хүсч байгаа хүмүүс Энэтхэг рүү явдаггүй нь тун сонирхолтой. Харин оронд нь Пакистанаас санаа авсан найрлагатай хольцийг иддэг байна. Пакистанд Самоса голчлон хүнсний ногоогоор дүүрэн байдаг ч нутгийн иргэд ялангуяа Синд муж эсвэл Зүүн Пенжабын өмнөд хэсэгт халуун ногоотой амтлагчаар амталдаг. Мэдээж Пакистанчууд бол Самосадаа маш их дуртай, Самоса зоогын газар нь хүмүүсийн хувьд очих газар нь гээл бод. Тэд бүр jumbo хэмжээтэй маш том Самсора дэлгүүрүүдээр зардаг байна! Энэ ер бусын том хэмжээтэй гэж тооцогддог Самсораг та Файзабад хотод яг ориг амтаар нь идэж болно. Манайхаар бол одоо Бууз тэгээд Түлүгийн давааны бууз юм уу даа. Бүр 2017 онд 153 кг (335 фунт) жинтэй Гиннесийн дээд амжилтыг тогтоосон дэлхийн хамгийн том самосаг буяны үйлсэд олон нийтэд таниулах зорилгоор Лондонгийн сүмд хийсэн байна. Одоо энэ бол Дэлхийн Самосагийн өдрийг үнэхээрийн өвөрмөцөөр тэмдэглэж байгаа хэрэг! Манайхан одоо дэлхийн хамгийн том бууз жигнэмээр юм.
Самоса өдрийг хэрхэн тэмдэглэх вэ? Мэдээж хамгийн эхэнд Самоса идэж үзэх нь чухал. Монголын Энэтхэг хоол зардаг газруудад ихэнхдээ байдаг. Үгүй бол зүгээр өөрөө хийж идэж үзэж болно. Энэхүү халуун ногоогоор амталж тосонд шарсан боовыг хийхэд тийм ч хэцүү биш юм. Одоо мэдээлэл технологи амар болсон Google-ээс хайгаад л олчоорой. Найз нөхөд, хөршүүд, хамтран ажиллагсад эсвэл гэр бүлийн гишүүдээ аваад Самосагийн өдрийг тэмдэглэхэд зориулагдсан үдэшлэг зохион байгуулсан ч болно. Самоса идэнгээ хамтдаа суугаад энэтхэг кино үзэж болно. Соёлын талаар ярилцаж дэлхийн соёлын талаар зөвхөн энэтхэг гэлгүй ярилцаж болох юм. Самосаг Монголжуулаад сайхан нийслэл салад, гүзээний салад эд нартай холиод идсэн ч ерөөсөө давгүй. Уг нь бол зууш байдлаар байх болхоор гол зоог нь юу байх нь чухал биш байх. Халуун ногоогүй, халуун ногоотой, жижиг, зөөлөн, эсвэл том бөгөөд хатуу гэх мэт өөрийн сонирхлын дагуу хүссэн байдлаараа бэлтгэж болно. Тэглээ гээд аваачаад шарсан бууз, хуушуур болгоод хаячихавдаа ккк. Дэлхийн самоса өдөр бол эдгээр бүх төрлийн амтыг амтлах төгс боломж юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30Н.Эрдэнэхүү: ЭМДЕГ хуулийг аятайхан хэрэгжүүлчихмээр байх юм5 сар 13. 11:01Намууд УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүллээ5 сар 13. 8:46УИХ: "Ногоон автобус"-ны худалдан авах ажиллагаатай холбоотой сонсгол товлон зарлах тогтоолын төслийг хэлэлцэнэ5 сар 13. 7:43Ноолуурын ханш унасан нь хятад ченжүүд НӨАТ төлөгч болсонтой холбоотой гэв5 сар 13. 7:35МОНГОЛ СҮГСЭЛЗҮҮРИЙН АМЕРИК ОРИГ5 сар 13. 7:29Үндсэн хууль: Газрын хэвлий, түүний баялаг төрийн нийтийн өмч Бодит байдал: Газрын хэвлий төрийн өмч, түүний баялаг “Ажнай” Д.Бат-Эрдэнийх5 сар 13. 7:27"Худал"-аас хамгаалах дархлаа буюу мэдээллийн боловсрол5 сар 13. 7:20Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо5 сар 13. 7:19ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 3.5 сар 10. 19:25ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 2.5 сар 10. 19:23ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 1.5 сар 10. 19:02Эрдэнэс Алт ресурс ХХК улсын төсөвт 77 тэрбум төгрөг төвлөрүүлжээ5 сар 10. 17:27Ч.Номин сайдын өв буюу соёлыг баялаг болгож, нэг нь биш, нийтээрээ хожих зам5 сар 10. 12:58С.Эрдэнэсайхан: Бороотой өдөр бордоот усалгаа хийснээр гүндээ 20 см чийг өгч, илүү үр дүнтэй байдаг5 сар 9. 17:08“Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн нэрийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна5 сар 9. 13:16Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраав5 сар 9. 11:46Баянзүрх дүүрэг "Залуу инженер" тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа5 сар 9. 11:30Зуны тэргүүн сарын шинийн 15 сар 9. 9:49Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна5 сар 8. 15:33
 Facebook Twitter Youtube