Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-12 нд нийтлэгдсэн байна.

Өнөөдөр үндэсний видео тоглоомын өдөр

9/ 12/ 2022    12 цаг 05 минут
Жил бүрийн 9 сарын 12-ыг Нэгдсэн улсад үндэсний видео тоглоомын өдөр болгон тэмдэглэдэг. Видео тоглоомын өдрийг хамгийн анх 1990 онд Кид Вик Уарриорс багийн ерөнхийлөгч Дэвид Эрл ивээн тэттгэж, тэмдэглэж байсан бол 1991 оноос видео тоглоомын түүхийн сангийн ажилтан Фрэнк Сифальди тэмдэглэсэн нь анх Chase-ийн үйл явдлын хуанлид багтаж байв. Ингээд видео тоглоомын түүхээс өгүүлье.
1940 онд хамгийн анхны Ним нэртэй математик, стратегийн видео тоглоомыг дэлхийн үзэсгэлэнд Эдвард Кондон гэгч танилцуулж байв. Эдвард Кондон бол нэгдсэн улсын цөмийн физикч, дэлхийн 2-р дайны үед радарыг илүү хөгжүүлсэн хүн юм. Дараа нь Кембрижийн их сургууль, Массачуссетсын технологийн их сургууль хамтран “Spacewar!” тоглоомыг лабораторийн судалгаанд үндэслэн бүтээж байлаа. Харин 1967 онд “Видео тоглоомын эцэг” гэгддэг Ральф Бээрийн бүтээсэн Понг, Атари 2600, Space Invaders, Donkey Kong гэдэг тоглоомууд дэлхийг байлдан дагуулж, видео тоглоомыг таниулж байв. 1983 онд видео тоглоомын зах зээл уналтанд ороход Японы Нинтендо компани гарч иржээ. Нинтендогийн Super Mario Bros, The Legend of Zelda, Metroid зэрэг видео тоглоомоос гадна 3D тоглоом Сега гээд олон тоглоомууд ар араасаа бий болж хөгжсөөр 21-р зууныг Xbox 360, Playstation 3, the Wii гэдэг тоглоомуудаар угтсан. Өдгөө видео тоглоомын салбарт Nintendo, Sony, Microsoft компаниуд хоорондоо өрсөлдөж, VR /Virtual reality/ тоглоом хөгжүүлэлтэнд илүү анхаарч байна.
Видео тоглоомын салбар яг л кино урлагтай адил энтертейнмент ертөнцийн томоохон хэсгийн нэг бөгөөд энэ зах зээл нь жил ирэх тусам улам бүр өссөөр байна. Үүнээс гадна дээр дурдсанчлан видео тоглоом нь орчин үеийн соёлын нэгэн чухал хэсэг болсоныг дэлхийн томоохон музейнүүдийн үзмэрүүд батална. Жишээ нь 2012 онд Нью-Йоркийн алдарт орчин үеийн урлагийн MoMA музей хэд, хэдэн видео тоглоомыг байнгын үзмэр болгон сонгож, үүнээс хойш тогтмол шинэ тоглоомуудыг нэмсээр байгаа билээ. Ер нь дэлхийд хэдэн арван видео тоглоомын музей байдаг. Зарим нэг музей видео тоглоомын тусламжтай хүмүүсийн мэдлэгийг тэлэхийг зорьдог бөгөөд үүний нэг болох Их Британийн музейд The Explorer нэртэй дэлхийн түүх, археологийн олдворын сэдэвтэй флэш тоглоомууд бий.
Видео тоглоомын давуу болон сул талаас танилцуулья.
Стресс тайлах – Эцсийн эцэст хүнд өдрийн дараа стрессээ тайлж, сэтгэл санаагаа тайвшруулахын тулд бидний асуудлыг мартуулах ямар нэг өөр зүйлд сатаарахад л хангалттай. Тэгэхээр компьютерын тоглоом нь яг л ном, кино, цувралтай ижил зарчмаар үйлчилдэг гэсэн үг юм.
Тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг – Берлинд байрлах Макс Планкийн нэрэмжит хүний хөгжил, шинжлэх ухаан судалгааны нийгэмлэгийн институтийн эрдэмтэд 2013 онд хийсэн судалгааны ажилдаа видео тоглоом нь хүний тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг болохыг баталжээ. Видео тоглоом тоглох явцад ой тогтоолт, орон зайн баримжаа, мэдээлэл боловсруулалт, сэтгэн бодох чадварыг хариуцдаг тархины хэсгүүд идэвхжсэн нь тогтоогджээ.
Бусад хүмүүстэй харилцаа тогтооход тусална – геймерүүдийн 70% найз нөхөдтэйгөө видео тоглоом тоглож, хамтдаа нэг баг болж эсвэл хоорондоо өрсөлдөх дуртай байдаг. World of Warcraft зэрэг олон тоглогчтой тоглоом дотор хүмүүс амжилтад хүрэхийн тулд хоорондоо харилцан зөвлөлдөж шийдвэр гаргадаг тул бусдад туслах, үлгэр дуурайлал болох чадварууд нэмэгдэнэ.
Түүх сонирхож, илүү ихийг унших хүслийг нэмэгдүүлдэг – Бодит түүхэнд үндэслэн зохиогдсон олон видео тоглоом байдаг. Тэдгээр тоглоомууд тэр чигтээ хүнийг түүхэн зохиолоор аялуулах бөгөөд түүхэн дүрүүдтэйгээр бодит үйл явдалд оролцуулна. Хамгийн сонгодог жишээ нь алдарт цувралуудын нэг болох Assassin’s Creed, Total War зэрэг тоглоомууд юм.
Хөгшрөлтийг удаашруулна – Айовагийн их сургуулийн эрдэмтэд 50-аас дээш насны 681 хүнийг судалгаанд хамруулж 5-8 долоо хоногийн турш тогтсон хугацаагаар видео тоглоом тоглуулахад хөгшрөлтийн улмаас үүсдэг тархины үйл ажиллагааны доройтлыг удаашруулсан гэжээ.
Гэхдээ видео тоглоомын сул тал нь тоглогч түрэмгий шинжтэй болж, хэтэрхий их цагийг тоглож өнгөрөөдөг. Мэдээж ямар ч зүйлийн хэмжээг хэтрүүлэх нь хортой шүү дээ. Эцэст нь сонирхуулахад Нокиа уналтанд орсоны дараа Финландын эдийн засагт Clash of Clans видео тоглоом ихээхэн дэмжлэг болсон гэх бөгөөд өдгөө дэлхий даяар 831,000 видео тоглоом байгаа аж.
Үндэсний видео тоглоомын өдөр
 
 
 
 
 
 
 
 
Like
 
 
 
Comment
 
 
Share
 
 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана1 цаг 40 минутын өмнө“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа1 цаг 46 минутын өмнөХилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ3 цаг 27 минутын өмнө“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ7 цаг 18 минутын өмнөЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.7 цаг 36 минутын өмнөЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.7 цаг 39 минутын өмнөМонголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна8 цаг 18 минутын өмнөХөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД9 цаг 40 минутын өмнөБ.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа9 цаг 52 минутын өмнөТомас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30Н.Эрдэнэхүү: ЭМДЕГ хуулийг аятайхан хэрэгжүүлчихмээр байх юм5 сар 13. 11:01Намууд УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүллээ5 сар 13. 8:46УИХ: "Ногоон автобус"-ны худалдан авах ажиллагаатай холбоотой сонсгол товлон зарлах тогтоолын төслийг хэлэлцэнэ5 сар 13. 7:43Ноолуурын ханш унасан нь хятад ченжүүд НӨАТ төлөгч болсонтой холбоотой гэв5 сар 13. 7:35МОНГОЛ СҮГСЭЛЗҮҮРИЙН АМЕРИК ОРИГ5 сар 13. 7:29Үндсэн хууль: Газрын хэвлий, түүний баялаг төрийн нийтийн өмч Бодит байдал: Газрын хэвлий төрийн өмч, түүний баялаг “Ажнай” Д.Бат-Эрдэнийх5 сар 13. 7:27"Худал"-аас хамгаалах дархлаа буюу мэдээллийн боловсрол5 сар 13. 7:20Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо5 сар 13. 7:19ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 3.5 сар 10. 19:25ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 2.5 сар 10. 19:23ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 1.5 сар 10. 19:02Эрдэнэс Алт ресурс ХХК улсын төсөвт 77 тэрбум төгрөг төвлөрүүлжээ5 сар 10. 17:27Ч.Номин сайдын өв буюу соёлыг баялаг болгож, нэг нь биш, нийтээрээ хожих зам5 сар 10. 12:58С.Эрдэнэсайхан: Бороотой өдөр бордоот усалгаа хийснээр гүндээ 20 см чийг өгч, илүү үр дүнтэй байдаг5 сар 9. 17:08“Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн нэрийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна5 сар 9. 13:16Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраав5 сар 9. 11:46Баянзүрх дүүрэг "Залуу инженер" тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа5 сар 9. 11:30Зуны тэргүүн сарын шинийн 15 сар 9. 9:49Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна5 сар 8. 15:33
 Facebook Twitter Youtube