Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-14 нд нийтлэгдсэн байна.

Европт 17 сая хүнд “COVID-19”-ийн урт хугацааны зовуурь илэрчээ

9/ 14/ 2022    11 цаг 32 минут

Европт “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн 17 сая орчим хүнд шинж тэмдгүүд үргэлжлэн илэрсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ Европын бүсийн асуудал эрхэлсэн газраас мягмар гарагт мэдээлжээ.

Үүнийг “COVID-19”-ийн урт хугацааны зовуурь гэж нэрлэж байгаа бөгөөд халдвар авснаас хойш наад зах нь гурван сарын хугацаанд янз бүрийн шинж тэмдэг илэрдэг байна.

ДЭМБ-ын Европын 53 гишүүн оронд цар тахлын эхний хоёр жилд буюу 2020, 2021 онд илэрсэн халдварын тохиолдлуудыг судалсан, Вашингтоны их сургуулийн бүтээсэн загварчлалд тулгуурласан судалгаагаар ийнхүү тогтоожээ.

“Европ болон Төв Азийн хэд хэдэн орныг хамардаг манай бүсэд олон сая хүнд “COVID-19”-өөр халдварласнаас хойш олон сарын турш шинж тэмдэг илэрч байна” гэж ДЭМБ-ын Европын бүсийг хариуцсан захирал Ханс Клюге хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. 

“COVID-19”-ийн урт хугацааны зовуурийн талаар судлах зүйл маш их байгаа хэдий ч энэ тоон мэдээлэл илүү их дүн шинжилгээ, илүү их хөрөнгө оруулалт, илүү их дэмжлэг, илүү эв нэгдэл хэрэгтэй байгааг тодотгон харуулж байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Европын бүсийн асуудал эрхэлсэн газрын тайланд дурдсанаар, “COVID-19”-ийн халдвар авсан ихэнх хүмүүс бүрэн эдгэрч байгаа ч 10-20 хувьд нь дунд болон урт хугацаанд ядрах, амьсгал давчдах, ой тогтоолт муудах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа ажээ.

Эмэгтэйчүүд илүү өртөмтгий байна

Дэлхийн хэмжээнд авч үзвэл, цар тахлын эхний хоёр жилд ойролцоогоор 145 сая орчим хүнд “COVID-19”-ийн урт хугацааны зовуурь илэрсэн байна.

Европын судалгаагаар эмэгтэйчүүдэд урт хугацааны зовуурь илрэх магадлал эрэгтэйчүүдийнхээс хоёр дахин их байгааг тогтоосон гэдгийг ДЭМБ мэдээлжээ.

Мөн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарсан буюу хүндээр өвчилсөн хүмүүст ийм зовуурь илрэх магадлал маш өндөр байгааг тогтоосон байна.

Гэхдээ хүйсийн хувьд ялгаатай байдал ажиглагдсан бөгөөд хүндээр өвчилсөн гурван эмэгтэй тутмын нэгд урт хугацааны зовуурь илэрсэн бол эрэгтэйчүүдийн хувьд таван хүн тутмын нэгд нь илэрчээ.

Энэхүү судалгааг явуулсан Эрүүл мэндийн хэмжигдэхүүн, үнэлгээний хүрээлэнгийн дарга Кристофер Мюррейн ярьснаар, хэчнээн хүнд зовуурь илэрсэн, хэр удаан үргэлжилж байгааг нарийвчлан тогтоох нь эрүүл мэндийн тогтолцоо, төрийн байгууллагуудад нөхөн сэргээх, дэмжлэг үзүүлэх үйлчилгээ бий болгоход чухал ач холбогдолтой байна. 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ1 цаг 39 минутын өмнөХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урьжээ2 цаг 5 минутын өмнөМонголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө2 цаг 33 минутын өмнөЭрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон2 цаг 42 минутын өмнөЦ.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!5 сар 15. 8:24"Ногоон автобус"-ны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар гэрчээр оролцоно5 сар 14. 12:35Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлана5 сар 14. 12:05Найман жил хийгээгүй ажлуудыг найм хоногийн дотор амжих юм уу5 сар 13. 11:32Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учраас хувийн компаниудаа муу гэх үлгэр ярьж, сонгогчдын анхаарлыг өөр зүйлд хандуулахыг мэрийж байна5 сар 13. 11:31Малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ5 сар 13. 11:30Н.Эрдэнэхүү: ЭМДЕГ хуулийг аятайхан хэрэгжүүлчихмээр байх юм5 сар 13. 11:01Намууд УИХ-ын сонгуульд горилогчдыг нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүллээ5 сар 13. 8:46
 Facebook Twitter Youtube